Хичээлийн шинэ жил эхлэх гэж буй энэ цагт сурагчдын дүрэмт хувцас эцэг эхчүүдийн анхаарлыг татдаг. Сүүлийн хоёр жил гэртээ байсан хүүхдүүд шинэ дүрэмт хувцсаа бараг өмсөлгүй шинээр нь багадуулсан учир энэ жил эцэг эхчүүд дүрэмт хувцасны асуудалд ихэд няхуур хандаж буй. Угтаа бол дүрэмт хувцсыг доороос нь тавьж, хэмжээг нь ихэсгэн хоёр жилийн хугацаанд өмсөж болдог гэдгийг мэргэжилтэн хэллээ.
Бид энэ талаар болон дүрэмт хувцасны стандартыг батлахад ашигласан Монгол хүүхдийн биеийн хэмжээний судалгааг хийсэн ажлын хэсгийн гишүүн, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын дэд проф, доктор М.Баяртай ярилцлаа.
- Монгол хүүхдийн биеийн хэмжээний судалгааг хийсэн. Энэхүү судалгааны үр дүнгийн талаар сонирхуулбал?
Монгол хүүхдийн биеийн хэмжээний судалгааг ХХААХҮЯ-ны захиалгаар 2018 онд Монгол Улс даяар ЕБС-иудад сурч байгаа 6-18 насны 9000 гаруй охид, хөвгүүдийг хамруулан хийж үр дүнгээр нь стандарт боловсруулан 2019 онд баталсан. Энэхүү судалгааг хийх болсон шалтгаан нь Дэлхийн улс орнууд 5-15 жил тутамд хүн амынхаа хэмжилзүйн судалгаа явуулж биеийн хэмжээний ангилал, стандартаа шинэчилж байдаг бол манай улс 1985 онд хүүхдийн биеийн хэмжээний судалгаа гүйцэтгэн “Хөвгүүд, охидын биеийн хэв шинжит галбир, ангилал хэмжээ” MNS 4253-1995 стандартыг боловсруулсан ч нийгэм, цаг үеийн өөрчлөлтөөр хүүхдийн биеийн өсөлт, хэлбэр, хэмжээ ч өөрчлөгдөж, 25 жилийн өмнө тогтоосон стандарт нь өнөөгийн хүүхдийн биеийн хэмжээг бүрэн илэрхийлж чадахгүй болсноор үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн сурагчдын дүрэмт хувцас багадах эсвэл томдох, түүнчлэн сургуулийн сурагчдын ширээ, сандал тохиромжгүй болох зэрэг асуудал тулгарч ирсэн.
Өмнөх стандарт болон судлаачдын 2015 он хүртэл хийсэн судалгааны үр дүнтэй харьцуулан дүгнэхэд монгол хүүхдийн биеийн дундаж өндөр наснаас хамаарч 0.5-7 см хүртэл нэмэгдсэн байна.
Мөн энэхүү дээр дурдсан стандартын хэмжээ, утгууд ангиллын хувьд дэлхийн жишигт нийцэхгүй, өнөөгийн хүүхдийн биеийн хэлбэр, хэмжээг бүрэн илэрхийлж чадахгүй болж цаг үедээ хоцрогдсон байсан.
Иймд Монгол хүүхдийн биеийн хэмжээ тодорхойлох хэмжилт гүйцэтгэж, үндэсний стандарт боловсруулан батлуулж үйлдвэрлэлд ашиглах боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газар, ХХААХҮЯ-ны захиалгаар ШУТИС-ийн Хувцас судлалын төв “ Монгол хүүхдийн биеийн хэмжээ тодорхойлох судалгаа” төслийг 2017 оны 12 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж 2019 оны зургаадугаар сард хийж гүйцэтгэн дуусгаж төслийн үр дүнгээр MNS 4253-1-2019 “06-18 насны охидын биеийн хэв шинжит галбирын ангилал. Биеийн хэмжээ”, MNS 4253-2-2019 “06-18 насны хөвгүүдийн биеийн хэв шинжит галбирын ангилал. Биеийн хэмжээ. MNS 2019” стандартуудыг боловсруулж 2019 оны наймдугаар сард Стандарт хэмжил зүйн газрын техникийн хороогоор хэлэлцүүлж батлуулсан. Бид 3D хэмжилтийн тоног төхөөрөмжөөр, Олон улсын стандарт аргачлалын дагуу хэмжилтийг гүйцэтгэн монгол хүүхдийн биеийн хэмжээг шинэчилсэн гэсэн үг.
Монгол хүүхдийн биеийн хэмжээний стандарт батлагдаж, үүнийг үндэсний үйлдвэрлэгчид өөрийн бүтээгдэхүүн (сургуулийн ширээ, сандал, дүрэмт хувцас г.м)-дээ мөрдөж ажилласнаар дотоодын үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн аливаа бүтээгдэхүүн сурагчийн эрүүл ахуй, эргономик, хэрэглээний шаардлагад нийцэж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, борлуулалт нэмэгдэх нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой юм.
Жишээ нь, бага ангийн хүүхдийн ширээ сандал, ариун цэврийн өрөөний суултуур гэх мэт хэрэглэгдэхүүн ямар өндөр, хэмжээтэй байх, ангийн унтраалга нь хаана байрлах вэ гэх мэтээр сургуулийн орчны стандарттай уялдаж, хэрэглээний зүйлс нь хүүхдийн биеийн өндөр, хэмжээнд тохирох, шаардлагад нийцэх давуу талтай.
Энэхүү стандарт нь сурагчдын хэрэгцээнд зориулсан бүтээгдэхүүнд тавигдах суурь хэмжээс, тэдгээрийн харьцааны үндсэн шалгуур үзүүлэлт болох юм. Өөрөөр хэлбэл монгол хүүхдийн биеийн өсөлт, хөгжил, өөрчлөлтийг мэдэхийн сацуу тэдэнд зориулсан хувцас хэрэглэл, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн гээд нэг үгээр хэрэглэгчдээ тохирсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зориулж тэдний хэмжээг бий болгож байгаа юм. Жишээ нь, бага ангийн хүүхдийн ширээ сандал, ариун цэврийн өрөөний суултуур гэх мэт хэрэглэгдэхүүн ямар өндөр, хэмжээтэй байх, ангийн унтраалга нь хаана байрлах вэ гэх мэтээр сургуулийн орчны стандарттай уялдаж, хэрэглээний зүйлс нь хүүхдийн биеийн өндөр, хэмжээнд тохирох, шаардлагад нийцэх давуу талтай.
- Монгол орон даяар хүүхдийн биеийн хэмжээний судалгааг хийсэн гэлээ. Биеийн хэмжээ бүс нутгаараа хэр ялгаатай байна вэ? Мөн бусад азийн орнуудтай харьцуулж үзэв үү?
- Хүүхдийн өсөлт, биеийн хэмжээнд тухайн бүс нутгийн цаг уур, хэрэглэж байгаа хүнс тэжээл, амьдралын хэвшил зэрэг нь нөлөөлж байдаг. Өмнөх стандарт болон судлаачдын 2015 он хүртэл хийсэн судалгааны үр дүнтэй харьцуулан дүгнэхэд монгол хүүхдийн биеийн дундаж өндөр наснаас хамаарч 0.5-7 см хүртэл нэмэгдсэн байна. Энэхүү өсөлт бүс нутаг бүрт ялгаатай байсан.
Гадаад орнуудын хүүхдийн хэмжээтэй харьцуулахад өндрийн хэмжээ 6-7 насандаа Азийн улсуудын дундаж хэмжээтэй адил, 10-13 насандаа европын орнуудын дундаж хэмжээтэй ойролцоо байв.
"ИМПОРТЫН ДҮРЭМТ ХУВЦАСТАЙ ХҮҮХЭД ГЯЛГАР УУТ ӨМСӨЖ БАЙГААГААС ӨӨРЦГҮЙ"
- Хүүхдийн биеийн хэмжээний судалгааны үр дүнгээс анхаарал татмаар өөр зүйлс ажиглагдав уу?
- Хүүхдийн биеийн хэмжээг судлах явцад монгол хүүхдүүд ерөнхийдөө бөгтөр болж байгаа нь ажиглагдсан. Энэ нь гар утасны хэрэглээ, хичээлийн цүнх буюу үүргэвчтэй холбоотой. Гар утсаа шагайж байнга доошоо харах эсвэл дэлгэцийн тоглоом тоглосоор байгаад нурууных нь ард бундуу үүсдэг. Мөн гутлаас үүдэж нуруу бөгтийдөг. Хэт хавтгай ултай пүүз, гутал өмссөнөөр хүүхэд тэнцвэрээ олохын тулд өөрийн эрхгүй бөгтийдөг. Тиймээс тавхайн нумыг нь дэмжсэн ултай, эсвэл улавчтай гутал өмсөх нь хүүхдүүд бөгтөр болохоос сэргийлнэ.
Сурагчийн дүрэмт хувцас юун түрүүнд дулаахан байх ёстой. Монголчуудын нэг давуу тал өөрсдийн гэсэн ноос, ноолууртай. Үүнийгээ бид хүүхдүүдийнхээ дүрэмт хувцсанд шингээж өгөх нь мэдээж том давуу тал.
Түүнээс гадна хүүхэд цүнхээ зөвхөн нэг мөрөндөө үүрснээр нэг мөр унжсан, нуруу нь далийсан гэх мэт үр дүн судалгааны явцад ажиглагдаж байв. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ утас, цахим хэрэглээг багасгаж, тавхайн нумыг нь дэмжсэн гутал өмсгөн, цүнхээ зөв үүрэх аргачлалыг зааж өгснөөр биеийн бүтцэд гарах сөрөг хэв шинжийг бууруулах боломжтой юм.
- Сурагчийн дүрэмт хувцасны стандартын талаар дэлгэрүүлбэл? Жишээ нь ямар материалаар хийх ёстой байдаг вэ?
Дотооддоо үйлдвэрлэсэн дүрэмт хувцас хүүхдэд таарахгүй, чанарын шаардлага хангахгүй байна гэсэн гомдол эцэг эхчүүдээс их ирж байсан. Үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийг дэмжих, хэрэглэгчдийг шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүнээр хангах зорилгоор MNS 6814 : 2019. Сурагчийн дүрэмт хувцас. Техникийн шаардлага стандартыг ХХААХҮЯ-ны дэргэд үйлдвэрлэгчид, судлаачид, хэрэглэгчдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, боловсруулсан бөгөөд багш, эцэг эхчүүдээр хэлэлцүүлэн тэдний саналыг тусган батлуулсан. Энэхүү стандарт нь сурагчийн дүрэмт хувцас, түүний даавууны физик- механик, эдэлгээ, эрүүл ахуйн шинж чанарын үзүүлэлт, үйлдвэрлэлийн шаардлагыг тогтоох, хянах, бүтээгдэхүүний хэмжээ шалгахад ашиглагдана. Хүүхэд өдөр тутам, дотоод орчинд өмсдөг энэхүү дүрэмт хувцас нь нэн түрүүнд эрүүл ахуй, эргономикийн шаардлага хангасан байх ёстой.
Дүрэмт хувцас нь нийгмийн ялгарлыг бууруулахаас гадна хүүхдийг хамгаалах буюу дулаан байлгах, хүүхдийн чөлөөтэй хөдөлгөөнд саад болохгүй байх үүрэгтэй. Улаанбаатар хот жилийн дундаж температур нь -2 градустай буюу дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд ордог. Тиймээс сурагчийн дүрэмт хувцас юун түрүүнд дулаахан байх ёстой. Монголчуудын нэг давуу тал өөрсдийн гэсэн ноос, ноолууртай. Үүнийгээ бид хүүхдүүдийнхээ дүрэмт хувцсанд шингээж өгөх нь мэдээж том давуу тал.
Юбка болон өмдний урт, өргөний стандартыг заагаад өгсөн ч зарим сурагч өөрсдөө юбкаа богиносгох, өмдөө нарийн болгох гэх мэтээр өөрчилдөг. Энэ нь мэдээж тухайн хүний сонголт ч, юбкыг хэт богино болгохгүй, өвдөгнөөс дээш байлгахгүй байхыг тухайн сургуулийн захиргаанаас зөвлөж, хянах боломжтой.
Мөн Хүүхдийн бие дээр шууд өмсөж байгаа хувцас бол сорочка цамц. Тиймээс энэ нь хүүхдийн хөлсийг маш сайн шингээдэг, агаар нэвтрүүлэлт сайтай, формальдегидын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс ихгүй байх ёстой гэх мэт иж бүрэн хувцасны материал тус бүрийн шаардлагыг нэг бүрчлэн тодорхой зааж оруулсан
Хувцасны дизайныг анх боловсруулахдаа тухайн үеийн БШУЯ-ны хүүхдийн хоёр жилийн хугацааны биеийн өсөлтийг хангахуйц байх шаардлагыг тавьсан бөгөөд энэ нь хүүхдийн дүрэмт хувцсыг хоёр жилдээ нэг удаа худалдаж авч болно гэж ойлгож болно. Үүнийг хувцасны хийцэд юбка, өмдийг хормой, шуумгийг доороос нь тавих, бүсэлхийг ихэсгэх байдлаар хэмжээг нь нэмж тааруулж болохоор шийдэж өгсөн. Энэ шийдлийг дээрх стандартад мөн оруулсан. Юбка болон өмдний урт, өргөний стандартыг заагаад өгсөн ч зарим сурагч өөрсдөө юбкаа богиносгох, өмдөө нарийн болгох гэх мэтээр өөрчилдөг. Энэ нь мэдээж тухайн хүний сонголт ч, юбкыг хэт богино болгохгүй, өвдөгнөөс дээш байлгахгүй байхыг тухайн сургуулийн захиргаанаас зөвлөж, хянах боломжтой.
Мөн өнгөний асуудлаар эцэг эхчүүд маш их асуулт ирүүлдэг. Монгол хүүхэд бараан, бор царайтай дээр нь ийм хөх өнгийн дүрэмт хувцас царай дарж байна гэдэг. Гэвч хөх өнгийг сонгосон хэд хэдэн шалтгаан бий. Учир нь энэ нь маш тайван, амгалан өнгө хэмээгддэг. Мэдрэлийн системийг амраахаас гадна, оюун ухаанд сайнаар нөлөөлдөг өнгө Төсөөлье л дөө, хэрэв дүрэмт хувцас улаан өнгөтэй байсан бол яах вэ. Энэ өнгө хүнийг “асаадаг”, хөөрлийг өдөөдөг. Өдгөө нэг ангид 50-60 хүүхэд байдаг, хэрэв тэд бүгд улаан дүрэмт хувцастай бол багш тэнд байхад хэцүү. Нэг “улаан” босоод гүйхэд нөгөөдүүл нь дагаад л гүйнэ.
Мөн цайвар цэнхэр өнгийн цамц нь хөх өнгөтэйгөө зохицоод, царайд нь өнгө нэмж, угаалга, цэвэрлэгээ, хэрэглээний явцад өнгө алдах, шарлах гэх асуудал байхгүй. хамгийн их шүргэлцдэг, хөлөрдөг хэсэгтэй ойр байдаг зах, манжеткыг 100 хувийн хөвөн даавуугаар, өөр өнгөөр хийсэн байдаг нь эдэлгээний хувьд сайн байлгах давуу талтай. Мөн цамцны тохой хэсэг нимгэрээд байна гэх эцэг эхчүүдийн санал дээр үндэслэн сүүлд тохойны хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулсан.
Хийц нь адилхан учраас эцэг эхчүүд мэдэлгүй авчихдаг. Үнийн зөрүү дунджаар 5000 төгрөг байдаг ч энэ нь материалын болон оёдлын шаардлага хангахгүй байдаг учир хүүхдэдээ чанаргүй хувцас өмсүүлж байна л гэсэн үг.
Мөн анзаарвал бага ангийн охидын дүрэмт хувцас даашинз, хөвгүүдийн өмд цахилгаангүй, резинтэй байдаг нь биеэ дааж эхэлж буй тэдэнд өмсөж тайлахад хялбар байхаар шийдсэн. Өнгө нь тод хөх байдаг нь дөнгөж бичиж эхэлж байгаа тэдний хувцас бэх болсон ч анзаарагдахгүй. Харин ахлах ангиас өмд, юбка саарал өнгөтэй болдог нь илүү цэгцтэй, хариуцлагатай байж хувцсандаа арчилгаа тавих нөхцөлийг бүрдүүлдэг гээд хувцас өмсөх соёлд сургах ач холбогдолтой. Мөн дунд ангийн охидын юбканы бүсэлхийг ихэсгэж багасгаж болохоор хийсэн нь энэ насны охидын бодисын солилцоо нэмэгдэх хурдан өсөх их болж жин нэмэх, хандлагатай байдагтай холбоотой.
- Тэгэхээр энэхүү стандартыг сурагчийн хувцас үйлдвэрлэж байгаа бүх үйлдвэр мөрддөг гэсэн үг үү?
-Үндэсний үйлдвэрлэгчид энэхүү стандартыг боловсруулахад оролцон ажиллаж өөрсдийн бүтээгдэхүүний чанарыг тогтоосон тул бүгд мөрдөн ажилладаг. Монгол Улсын хэмжээнд нэг дизайн, нэг хийцтэйгээр хийнэ гэсэн стандартыг нь батлаад өгчихсөн учир үйлдвэрүүд чанартай материалаар, эдэлгээний шаардлага хангасан хувцас үйлдвэрлэж байна гэсэн үг. Тиймээс эднийх сайн, тэднийх муу гэж ялгах зүйл байхгүй. Үйлдвэрлэгч нарын хоорондын технологи, ур чадварын өрсөлдөөн байхыг үгүйсгэхгүй. Загвар батлагдсаны дараа тухайн үед үндэсний үйлдвэрлэгч, импортлогч нарын дунд зөрчил үүсэж байсан. Импортоор орж ирж байгаа хувцас чанартай эсэх, дээрх стандартад нийцсэн зэргийг худалдан авагчид тодорхойлж мэдэхгүй байх.
Стандарт нь батлагдсан учир бүтээгдэхүүн нь шаардлага хангаж байгаа эсэхийг Мэргэжлийн хяналт шалгах боломжтой
Энэ жилийн хувьд урдаас орж ирэх бараа гацсан нь дотоодын үйлдвэрлэгч төдийгүй хэрэглэгчдэд боломж олгож байна. Хийц нь адилхан учраас эцэг эхчүүд мэдэлгүй авчихдаг. Үнийн зөрүү дунджаар 5000 төгрөг байдаг ч энэ нь материалын болон оёдлын шаардлага хангахгүй байдаг учир хүүхдэдээ чанаргүй хувцас өмсүүлж байна л гэсэн үг. Нөгөөтээгүүр дотоодын үйлдвэрийн хувцсыг худалдан авснаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, мөнгөө дотооддоо үлдээх боломжтой гээд эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Мөн буух эзэнтэй, буцах хаягтай. Дотоодын үйлдвэрлэгчдээ энэхүү стандартын дагуу чанартай дүрэмт хувцас үйлдвэрлэж байгаа гэж би баттай хэлнэ.
Эцэг эхчүүд дүрэмт хувцас худалдан авахдаа үйлдвэрийн нэрийн барааны дэлгүүр, тасгаас худалдан авах хэрэгтэй ба зарим нь чанартайгаа батлах тохирлын гэрчилгээгээ авсан, стандартад тавигдсан материалаар хийсэн гэдгээ нотлох бичигтэйгээ байдаг.
- Дүрэмт хувцасны стандартыг хангаж байгаа эсэхийг Мэргэжлийн хяналтын газар шалгах уу? Ер нь стандартын шаардлага хангаагүй дүрэмт хувцас худалдаалахгүй байх ямар зохицуулалт байна вэ?
- Стандарт нь батлагдсан учир бүтээгдэхүүн нь шаардлага хангаж байгаа эсэхийг Мэргэжлийн хяналт шалгах боломжтой.
"ДОТООДЫН ЧАНАРТАЙ ДҮРЭМТ ХУВЦАСНЫ МАТЕРИАЛЫГ БАРИАД ҮЗЭХЭД АНДАШГҮЙ ХУУРАЙ, ЗӨӨЛӨН МЭДРЭМЖИЙГ ТӨРҮҮЛДЭГ"
- Зарим эцэг эх дараа жил дахиад өмсөх юм чинь гээд хүүхдийнхээ дүрэмт хувцсыг томдуулж авах тохиолдол их. Энэ зөв үү?
- Яг өсөлтийн насан дээрээ байгаа 12-15 насны хүүхэд биш л бол сурагчийн дүрэмт хувцас хоёр жилдээ багаддаггүй байхаар дизайны хийц, шийдлийг оруулсан. Хэт томдуулахаар навсайгаад зохимжгүй харагддаг. Тэгэхээр сурагчийн дүрэмт хувцсыг жил бүр авах шаардлагагүй гэсэн үг. Харин байнга угааж, эдэлгээтэй байдаг учир цамцыг нь нэмж авах тохиолдол их.
Дүрэмт хувцсанд хоёр жилийн хугацаанд өмсөх хэмжээний нэмэлт тавилтуудыг хийсэн байдаг. Жишээ нь бага ангийн хөвгүүдийн хүрэм нь хүүхдийн гарын чөлөөтэй хөдөлгөөнд саад болохооргүйгээр товчийг нь ихэсгэж, охидын даашинзыг доороос нь тавьж болдог байхаар хийгдсэн байдаг юм. Боловсролын яамнаас эцэг эхчүүдээс дүрэмт хувцасны судалгаа авахад 3-4 жил өмссөн, огт элэгдээгүй гэх мэт давуу талуудтай байсан. Мөн сурагчийн дүрэмт хувцас нь нэг стандарттай байхын давуу тал нь дамжуулж буюу ах, эгчийнхээ хувцсыг дүү нь өмсөж болно, өөр сургуульд шилжсэн ч солих шаардлагагүй байдаг.
Сурагчийн цамцны хөвөнгийн холио 70-аас багагүй, хүрэмний даавуу дахь ноос, хөвөнгийн холио 35 хувиас багагүй байна гэж стандартад заасан.
- Эцэг эхчүүд хүүхдэдээ дүрэмт хувцас сонгохдоо юунд анхаарах хэрэгтэй вэ?
- Хүүхдэдээ өмсүүлж авах боломжгүй бол биеийн өндөр, нас, ангийг нь хэлээд худалдаад авахад таарна. Үйлдвэрлэгчид тухайн хэмжээнд нь тааруулаад бүтээгдэхүүнээ хийсэн байдаг. Мөн үйлдвэрлэгчид бараагаа чанартай, материалын холиог нь батлахын тулд зарим нь шатааж үзүүлдэг л дээ. Ноос байвал хярвас, хөвөнгийн холиотой нь цаас үнэртдэг бол полиэстертой материалыг шатаахад гялгар уут шатааж байгаа аятай урсаж гоождог. Дотоодод үйлдвэрлэсэн чанартай дүрэмт хувцасны материалыг бариад үзэхэд андашгүй дулаан, хуурай, зөөлөн мэдрэмжийг төрүүлдэг бол импортоор оруулж ирсэн “хулхи” нь гялгар, гөлгөр байдаг.
- Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд таргалалт ихэссэн. Илүүдэл жинтэй хүүхдэд таарах дүрэмт хувцсыг хэрхэн сонгох хэрэгтэй вэ?
- Дүрэмт хувцасны стандартад үүнийг 1-3 дүүргэвчийн ангилалтаар шийдсэн. Худалдан авахдаа “Манай хүүхэд махлаг шүү” гэхэд худалдаа эрхлэгч мэдээж тохирсон дүүргэвчтэй хувцсыг санал болгоно. Харин дүрэмт хувцасны стандартад нийцэхгүй бүр их таргалалттай бол захиалж хийлгэж болдог. Үйлдвэрүүд маань ч энэ төрлийн үйлчилгээг нээлттэй санал болгодог нь сайшаалтай.
Импортоор оруулж ирж байгаа дүрэмт хувцас хувцас ихэвчлэн 100 хувь полиэстер байдаг. Тэгэхээр хүүхэд гялгар уут өмсөж байгаагаас өөрцгүй гэсэн үг. Полиэстер материал нь эдэлгээ даах чадвар сайн ч агаар нэвтрүүлэхгүй, чийг татдаг гэх мэт хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
- Үнийн хувьд хэр өөрчлөгдөж байна вэ?
- Үнэ таван жил өөрчлөгдөөгүй. Харин сүүлийн нэг жил материалын үнэ өссөн, төгрөгийн худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор тодорхой хэмжээгээр бага зэрэг өссөн байх. Нөгөөтээгүүр нэгдсэн стандарттай болсон учир үйлдвэрлэгчид үнэ, чанараараа өрсөлдөх нь гарцаагүй. Гэвч дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд импортоор орж ирж байгаа чанарын шаардлага хангахгүй дүрэмт хувцасны худалдаа саад болж байна. Гаднаас нь харахад загвар нь хоорондоо адилхан ч материал нь шаардлага хангадаггүй. Хувцасны үнэ материалаас шалтгаалдаг. Жишээ нь сурагчийн цамцны хөвөнгийн холио 70-аас багагүй, хүрэмний даавуу дахь ноос, хөвөнгийн холио 35 хувиас багагүй байна гэж стандартад заасан. Гэтэл импортоор оруулж ирж байгаа хувцас тийм байж чаддаггүй, ихэвчлэн 100 хувь полиэстер байдаг. Тэгэхээр хүүхэд гялгар уут өмсөж байгаагаас өөрцгүй гэсэн үг. Полиэстер материал нь эдэлгээ даах чадвар сайн ч агаар нэвтрүүлэхгүй, чийг татдаг гэх мэт хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
- Сурагчийн дүрэмт хувцсыг хэрхэн угаавал тохиромжтой вэ?
- Гараар, угаалгын машинаар аль алинаар нь угааж болно. Гэхдээ ноосны хольцтой материалтай байдаг учир хүйтэн бүлээн усанд булхаж, угаалгын машины зөөлөн горимоор угаах хэрэгтэй. Ноосон цамц, майкыг агшихаас сэргийлж хатаахдаа тохож өлгөхгүй, татаад тавьж хатаах хэрэгтэй. Угаахаас өмнө цаасан дээр /сонин дээр/ тавьж байгаад хэмжээг нь зураад, угаасныхаа дараа тухайн цаасан дээрээ хэмжээг нь тааруулчхаад дэлгэж хатаавал хэмжээний зөрүү үүсэхгүй. Мэдээж гараар угаах бол мушгихгүй, усыг нь гараар зөөлөн базаж шавхаад гаргах хэрэгтэй.
- Ярилцсанд баярлалаа.