Нийслэлд хийгдэж буй зам засварын ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Зүүн дөрвөн замын уулзварын замын хөдөлгөөнийг энэ сарын 12-ны 06 цагаас 2021 оны 08 дугаар сарын 16-ны 06 цаг хүртэл түр хязгаарлан завсар, шинэчлэлтийг гүйцэтгэв.
Засварын ажлаар авто замын хашлага солих, инженерийн байгууламжийн худгуудын өндрийн төвшинг тохируулах, авто замын зорчих хэсгийг асфальт бетоноор хучих болон зохион байгуулалтын хэвтээ тэмдэглэгээг хийж гүйцэтгэжээ.
Тухайлбал авто замын зорчих хэсгийн захын 845 у/м хашлага, эгнээ тусгаарлах L хэлбэрийн 67 у/м хашлага суулгаж инженерийн шугам сүлжээний болон борооны ус зайлуулах шүүрт худгийн төвшинг 26 цэгт хучилтын төвшинд тааруулсан байна. Мөн уулзварын 4680 м2 талбайд зорчих хэсэгт гарсан дугуйн мөрний ховил болон тэгш бус гадаргууг зорох ажлыг хийжээ.