Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви Ховд аймгийн Цэцэг сумын нутагт байрлах Сутай хайрхан уулын тахилгын ёслол өнгөрсөн бямба гарагт боллоо.
Тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар биечлэн оролцсон талаар Ерөнхийлөгчийн зурагчин Ган-Өлзий мэдээллээ.
"Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам"-ын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын аль нэг нь өөрийн тааллаар оролцох бол тухайн ёслолд Монгол Улсын төрийг төлөөлдөг.
Сутай хайрхны тахилга наадамд улс, аймгийн алдар цолтой 64 бөх барилдаж Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Монгол улсын харцага Б.Бат-өлзий түрүүлж Тонхил сумын харьяат Монгол улсын начин Б.Суманчулуун үзүүрлэсэн талаар Govialtainews мэдээллээ.