О.Бэлгүнтэй хүү нэг нас 10 сартайдаа нүдний ард чамархайн суурь хэсэгт силвиевийн ховил хүртэл үргэлжилсэн арахнойд уйланхайтай болох нь оношлогджээ. Улмаар яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон байна.
Уйланхай нь маш хурдан хугацаанд томорч байгаа учраас нүд болон тархинд нь даралт өгч эхэлжээ. Уйланхайг авах мэс заслыг Монголд хийх боломжгүй аж. Улмаар хүүгийн аав, ээж БНСУ-ын эмнэлгүүдэд хандаж, өвчний түүхийг нь илгээснээр тус улсын Юнсэй их сургуулийн Сэбэранс эмнэлэгт хагалгааг хийлгэхээр ард иргэдээс хандивын гараа сунгаж, хүүгийн амийг аврахад туслахыг гуйж буй аж.
/Доорх бичлэгийг тоглуулж болохгүй байвал ЭНД дарж үзэх боломжтой/
Хагалгааг хийлгэхэд 80 сая төгрөг шаардлагатай ба О.Бэлгүнтэй хүүгийн аав, ээж хагалгааны зардлын 25 хувийг л бүрдүүлжээ. Тэд хүүгийнхээ хагалгааны зардалд нэмэр болохыг уриалж, “О.Бэлгүнтэй хүүд амьдрал бэлэглэе” аяныг эхлүүлсэн байна.