2021 оны арванхоёрдугаар сарын 30–ны өдөр Улсын их хурлын Хууль зүйн байнгын хорооноос Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг зохион байгууллаа.
Уг нийтийн сонсголд оролцогчдын хувьд УИХ-ын нэр бүхий 4–5 гишүүн “орж, гаран” ээлжилж суусан бол иргэдийн төлөөллөөс 10 гаруй хүн “оролцогч”–ийн байр суурьтай буюу асуулт асуух, үг хэлэх эрхтэй оролцсон бол гурван иргэн “ажиглагч”–ийн байр суурьтай оролцлоо.
Сонсголын үеэр УИХ дахь сөрөг хүчний буюу Ардчилсан намын гишүүн Д.Ганбат сонсголд оролцох гишүүдийн ирц бүрдээгүй, сонсголд оролцох иргэн, төрийн бус байгууллагуудад сонсголд оролцох боломж олгоогүй, энэ сонсгол хууль бус байдлаар зохион байгуулагдаж байна гэсэн тайлбар хэлж Б.Пүрэвдорж нарын гишүүдийн хамт сонсголыг орхин гарав. Түүнийг ийнхүү гарах үеэр сонсголын ирц 47 хувьтай байсан ч сонсгол аль хэдийн эхлэн, дэгийн дагуу үргэлжилж байсныг дурдах нь зүйтэй.
Эрх баригч намын гишүүн Ц.Мөнхцэцэг Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой цагдаагийн байгууллагын алба хаагчдын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг эш татаж байв. Үүний зэрэгцээ мөн намын бусад нэр бүхий гишүүд, тухайлбал Ж.Сүхбаатар, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, сонсголын үйл ажиллагааг даргалагч Н.Учрал нар нь иргэд жагсаал, цуглаан зохион байгуулахын тулд бүртгүүлэх байдлаар төрийн албан тушаалтнаас зөвшөөрөл авдаг нь буруу буюу иргэдийг үндсэн эрхээ чөлөөтэй эдлэхэд саад болдог талаар санал нэг байгаагаа илэрхийлж байв.
Харин, сонсголыг бүрэн зургаар нь авч үзвэл дараах хэд хэдэн шүүмжлэлтэй асуудал байгаа нь уг сонсгол үр дүн муутай, “хэлбэр”–ийн төдий, мөн сонсгол зохион байгуулахтай холбоотой хуульд заасан тодорхой журмуудыг зөрчиж явагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Тухайлбал,
- Нийтийн сонсголын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй
Нийтийн сонсголын тухай хуулийн энэ хэсэгт “Сонсголд тухайн асуудлаар мэргэшсэн мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагыг заавал оролцуулна” гэж заасан байдаг. Харин, өнөөдрийн сонсголыг даргалсан Ч.Учрал гишүүний танилцуулснаар уг сонсголд мэргэшсэн мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөлөл огт байгаагүй. Өөрөөр хэлбэл, тэдгээрийн төлөөллийг “заавал” оролцуулах хуулийн шаардлагыг хангасан байдлаар сонсголыг зохион байгуулах үүргээ Хууль зүйн байнгын хороо зөрчсөн байна.
2. Улсын их хурлын чуулгантай давхцуулсан учир гишүүд сонсголд “орон, гаран” оролцов.
Уг сонсгол нь Улсын их хурлын чуулганы хуралдаантай давхацсан, мөн Н.Алтанхуяг гишүүний тайлбарласнаар байнгын хорооны хуралдаантай давхацсан байв. Өөрөөр хэлбэл, Улсын их хурлын гишүүдийн оролцох ёстой 3 үйл ажиллагаа нэг дор болсон гэсэн үг. Нэн ялангуяа, чуулганы хуралдаанаар өнөөдөр Оюу Толгой төсөлтэй холбоотой тогтоолын төсөл, КОВИД 19 – ийн хуулийн хугацааг сунгах тус хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эцсийн хэлэлцүүлэг зэрэг улс орны эрх ашигт нэн чухал шаардлагатай асуудлуудтай давхцуулан энэхүү сонсголыг хийсэн тул нэг орж, нэг гарч уг сонсголд оролцсон гишүүдийг шууд буруутгахад хэцүү юм.
3. Сонсголын товыг зарлаж мэдэгдэхдээ хуульд заасан шалгуурыг хангаагүй.
Нийтийн сонсголын тухай хууль болон Нийтийн сонсгол зохион байгуулах тухай журамд зааснаар сонсголын товыг мэдэгдэхдээ өдөр, цагийг тодорхой заахыг хуульчилж, журамласан байна. Харин, хууль зүйн байнгын хорооноос түгээсэн зар дээр сонсгол болох цаг тодорхойгүй байсан бөгөөд сонсголын өмнөх өдөр, үдээс хойш сонсголд бүртгүүлсэн иргэдэд мэдэгдэхдээ тус сонсгол дараа өдрийн өглөөний 09:00 цагт болно гэсэн мэдээлэл хүргүүлжээ.
Түүнчлэн, сонсголыг даргалсан Н.Учрал гишүүний мэдэгдсэнээр сонсголыг 16:00 цагт зохион байгуулахаар төлөвлөж байснаа цагийг 09:00 цаг болгож өөрчилсөн байна.
Ийнхүү цагийг тулгаж мэдэгдэх, мөн цагийг тулгаж өөрчлөх зэрэг нь сонсголд оролцох хүсэлтэй иргэд энэхүү сонсголд оролцох боломжийг шууд бусаар, зүй бусаар хязгаарлаж буй арга хэмжээ юм. Түүгээр ч зогсохгүй, хууль, журамд сонсгол болох цагийг сонсголын талаар зарыг олон нийтэд мэдээлэхдээ тодорхой тусгах ёстой гэж заасан байдаг тул энэ удаагийн сонсгол нь хууль, журмыг зөрчсөн байдлаар зохион байгуулагдсан гэж үзэх үндэслэл болж байна.
Мөн сонсголын үеэр Н.Алтанхуяг гишүүн “иргэн гэх статустай сонсголд орж үг хэлж, асуулт асууж буй хүн нь Монгол ардын намын зөвлөхийн алба хашдаг хүн” байгаад шүүмжлэлтэй хандсан билээ. Нэг талаар тухайн иргэн нь Монгол Улсын иргэний хувьд ийнхүү сонсголд оролцох боломжтой, ийнхүү оролцохыг нь хуулиар хязгаарлаагүй байж болох юм. Гэсэн хэдий ч улс төрийн албан тушаал хашиж буй хүн иргэдийн улс төрийн эрхтэй холбоотой хуулийн хэрэгжилтийн сонсголд улс төрийн албан тушаалаа нээлттэй илэрхийлэлгүй оролцох нь зарчмын хувьд, ажил мэргэжлийн ёс зүйн хувьд ч асуудалтай гэж үзэж болохоор байна.
Сонсголын үеэр яригдсан зүйлсийн агуулгын тухайд:
Түүнчлэн, энэхүү нийтийн сонсгол нь хуулийн хэрэгжилттэй холбоотой иргэдийн санал, шүүмж, хүсэлт, асуултыг сонсох гэхээсээ илүүтэй сонсголын нийт цагийн дийлэнх хувь нь албан тушаалтнуудын өөрсдийгөө өмөөрсөн тайлбарт зарцуулагдсан гэж хэлж болно.
Ингэхдээ, Цагдаагийн ерөнхий байгууллагын хоёр албаны даргын өгсөн мэдээлэл нь өөр хоорондоо зөрчилдөөнтэй, мөн энэ мэдээлэл нь НЗДТГ–ын төлөөлөгчөөс өгсөн мэдээлэлтэй ч зөрчилдөөнтэй байв.
ЦЕГ–ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газрын даргын “нэг ч жагсаалыг албадан тараагаагүй” гэдэг илтгэлийг худал мэдээлэл гэж үзэх ч үндэслэлтэй байна.
Тухайлбал, ЦЕГ – ын хуулийн хэлтсийн даргын өгсөн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын бүртгэлд 2020 онд нийт 255 жагсаал, цуглаан, 2021 онд нийт 214 жагсаал, цуглаан тус тус бүртгэгдсэнээс 2020 онд 23 – ыг нь, 2021 онд 21 – ийг нь тус тус зөрчил гэж үзэж шийтгэсэн байна. Харин, ЦЕГ – ын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан шийдвэрлэх албаны дарга хэлэхдээ “цагдаагийн байгууллагаас нэг ч жагсаал, цуглааныг албадан тараагаагүй” гэж илтгэв. Харин, НЗДТГ – ын төлөөлөгчийн мэдээлснээр 2020 онд нийт 6, 2021 онд нийт 16 жагсаал, цуглаан зохион байгуулах хүсэлт бүртгэгдсэнээс дийлэнхэд нь татгалзсан хариу өгсөн гэж дурдав.
Өөрөөр хэлбэл, бүртгэлтэй хүсэлтийн тоо нь цагдаагийн байгууллагад бүртгэлд буй 2020, 2021 онд болсон гэх жагсаал цуглааны 5% ч хүрэхгүй (хүсэлтийг нь зөвшөөрсөн жагсаал цуглаан тэгэхээр үүнээс бага хувьтай гэсэн үг) байна. Харин, цагдаагийн байгууллагаас ийнхүү хүсэлт нь бүртгэгдээгүй гэж хэлж болох 200 гаруй жагсаалаас ямарваа нэг байдлаар шалгуур болгож тэдгээрийн 10 орчим хувийг нь “зөрчил” гэж шийтгэсэн байна. Шалгуур нь тодорхой биш, бас эдгээр нь 200 гаруй жагсаал, цуглаан нь бараг бүгд зөвшөөрөлгүй байсан гэж үзвэл энд цагдаагийн байгууллагыг өөрсдийн үзэмжээр, ялгавартай хандаж жагсаал, цуглаан зохион байгуулсан иргэдийг “зөрчил” – өөр шийтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Жич: энэ тайлбар нь зөвхөн өнөөдрийн сонсголд орсон албан тушаалтнуудын аман байдлаар өгсөн мэдээлэл, илтгэлд үндэслэсэн болохыг анхаарна уу.
Түүнчлэн, ЦЕГ–ын урьдчилан сэргийлэх хэлтсийн даргын “нэг ч жагсаалыг албадан тараагаагүй” гэдэг илтгэлийг худал мэдээлэл гэж үзэх ч үндэслэлтэй байна.
Ийнхүү, хэлбэрийн төдий байдлаар “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль” – ийн хэрэгжилтийн талаарх сонсголыг хийснээрээ уг асуудлаар бүтэн 1 жилийн хугацаанд дахин сонсгол хийх боломжгүй болж байгаа юм.
Учир нь, тухайлбал хуулийн хэлтсийн даргын өгсөн мэдээллийг дахин харвал нийт бүртгэгдсэн жагсаал, цуглааны 10 гаруй хувийг зөрчил гэж үзсэн гэж тайлбарладаг. Харин, ийнхүү зөрчил гэж үзсэн жагсаал, цуглаанаа цагдаагийн байгууллага “албадан тараасан” гэдэг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдэд хүрсэн нийтэд илэрхий үйл баримт юм. Энд, тухайлбал, Сүхбаатарын талбайн урд цэцэрлэгт 3.2 тэрбумаар усан оргилуур барихыг эсэргүүцэж байсан жагсаал, МҮХАҮТ – аас Спортын төв ордны урд талбайд 2020 оны 05 сарын 01–ний өдөр зохион байгуулсан жагсаал зэргийг цагдаагийн албан шаардлагаар зогсоож байсан нь “албадан тараасан” гэж үзэж болохуйц жагсаал, цуглаанууд юм.
Түүнчлэн, цагдаагийн байгууллагаас ийнхүү зөрүүтэй мэдээлэл өгсөнтэй холбогдуулан сонсголд оролцсон иргэний зүгээс “албадан тараах” гэдгийг цагдаагийн байгууллага чухам юу гэж ойлгож, тайлбарлаж байгаа талаар асуухад цагдаагийн байгууллага тодорхой хариулт өгөөгүй.
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд “албадан тараах” ажиллагааны талаар 14 дүгээр зүйлд хуульчилсан бөгөөд аливаа жагсаал, цуглаан зөвшөөрөлтэй эсэхээс үл хамааран түүнийг тараахын тулд холбогдох дүүрэг, нийслэлийн засаг даргын бичгээр гарсан шийдвэр шаардлагатай байдаг байна. Харин, цагдаагийн байгууллагаас 2020 – 2021 оны жагсаал, цуглаантай холбоотой ийнхүү дүүргийн эсвэл нийслэлийн засаг даргын шийдвэрийн дагуу жагсаал, цуглааныг тараасан гэдгээ нотлохуйц мэдээлэл, тайлбар, илтгэл тавиагүй. Өөрөөр хэлбэл, эндээс цагдаагийн байгууллагаас иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд “халдах”–даа хуульд заасан шалгуур, журмыг баримтлаагүй гэж үзэх үндэслэл бүхий нөхцөл байдлыг бүрдүүлжээ.
Ийнхүү, хэлбэрийн төдий байдлаар “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль” – ийн хэрэгжилтийн талаарх сонсголыг хийснээрээ уг асуудлаар бүтэн 1 жилийн хугацаанд дахин сонсгол хийх боломжгүй болж байгаа юм. Учир нь, Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт “Ерөнхий хяналтын сонсголыг явуулснаас хойш нэг жилийн дотор тухайн асуудлаар дахин сонсгол явуулахгүй” гэж заасан байдаг.
Магадгүй энэ байдлаар хэлбэрийн төдий зохион байгуулж, иргэд, олон нийтийн төлөөлөлд оролцох, бэлтгэх боломжтой бус байдлаар давчуу тов тавьж, сонсголын хуваарийг цаг тулган өөрчлөх гэх мэт байдлаар хууль тогтоомжоо зөрчин зохион байгуулсны цаад зорилго уг сонсголыг дахин нэг жилийн дотор зохион байгуулах боломжгүй болгох байсныг ч үгүйсгэх аргагүй.