Болгарын харалган зөнч эмэгтэй Ванга ирээдүйг урьдчилан таамагласан нь ихэнхдээ таардаг. Жишээ нь, Вангагийн зөгнөж хэлсэн зүйлсэд есдүгээр сарын 11-ний ихэр цамхгийн халдлага, Сирид болсон химийн зэвсгийн халдлага зэрэг үйл явдлуудыг дурдаж болно.
Зөнч Ванга гэж хэн бэ?
Вангелия Пандева Димитрова нэртэй ч түүнийг олон нийт Баба Ванга хэмээн дуудаж заншсан. Тухайн үеийн Османы эзэнт гүрний нутаг дэвсгэр дэх галт уулын нурууны бэлд орших Струмица тосгонд өсжээ.
Тэрээр 1996 онд 85 насандаа таалал төгссөн бөгөөд түүнийг "Балканы Нострадамус" хэмээн хочилдог байжээ. Ванга 12 нас хүртлээ эгэл жирийн амьдралаар амьдарсан бөгөөд тэрээр хүчтэй хар салхины улмаас хараагаа учир битүүлгээр алджээ. Тэр хүчтэй салхинд агаарт хөөрч, газарт шидэгдсэн гэдэг. Гэр бүлийнхэн нь түүнийг шуурганаас хойш хэдэн өдрийн дараа нүд нь гэмтэж, газарт тоос шороонд дарагдан үхлийн ирмэг дээр байхад нь олжээ.
Ванга хараагаа алдсанаас хойш хүмүүсийг эдгээх, ирээдүйг урьдчилан таамаглах чадварыг өөртөө суулгасан гэлцдэг.
Ванга юу зөгнөсөн бэ?
Хэдийгээр Ванга 25 жилийн өмнө нас барсан ч түүний таамаглал үнэн гэдэгт олон хүн итгэдэг. Вангагийн зөгнөсөн доорх таамаглалуудын 85 хувь нь биеллээ олжээ.
Курскийн цөмийн шумбагч онгоцны сүйрэл: 1980 онд Ванга Курск "усаар бүрхэгдэж, дэлхий нийт түүн дээр уйлах болно" хэмээгээд энэхүү гамшиг 1999 оны 8-р сард болно гэж мэдэгдэв. Оросын шумбагч онгоц 2000 оны 8-р сард живж, хөлөгт байсан бүх хүн амь үрэгджээ.
ISIS: Мөн ISIS террорист бүлэглэл гарч ирэхийг урьдчилан таамаглаж байсан.
Сирийн химийн дайн: Ванга нас барахаасаа өмнө тус улсад "Лалын шашинтнууд Европчуудын эсрэг химийн дайн хийх болно" гэж анхааруулсан. Энэ нь Ерөнхийлөгч Башар аль-Ассадын ард түмнийхээ эсрэг хийсэн хийн халдлагатай төстэй гэж үздэг.
Brexit: Ванга Brexit-ийг урьдчилан таамаглаж байсан гэж үзэж байгаа ч тэрээр 2017 он гэхэд Европ эс оршино гэж таамагласан нь үнэнд нийцээгүй.
Обама: Тэрээр АНУ-ын 44 дэх ерөнхийлөгчийг өнгөт арьстан /Барак Обама/ болно гэж мэдэгджээ. Гэсэн ч тэрээр түүнийг сүүлчийн ерөнхийлөгч болно гэж хэлж байсан ч биеллээ олоогүй.
Ихэр цамхаг: 1989 онд тэрээр "Америкийн ахан дүүс ган шувууны дайралтад өртөн унаж, гэм зэмгүй цус урсах болно" гэжээ. Зарим хүмүүс үүнийг 2001 оны есдүгээр сарын 11-ний АНУ-д болсон ихэр цамхгийн халдлагыг зөгнөсөн таамаглал гэж үздэг.
Владимир Путин 2018 оны сонгуульд ялна. 1979 онд зохиолч Валентин Сидоровтой уулзах үеэр Ванга: "Бүх зүйл мөс шиг гэсэх ч зөвхөн Владимир болон Оросын алдар л үл хөндөгдөнө" гэж хэлжээ.
Дэлхийн 3-р дайн: Нас барахынхаа өмнөхөн Ванга: "Орос улс оршин тогтноод зогсохгүй дэлхийд ноёрхоно" гэж хэлсэн.
Зөнч Ванга 2022 онд юу болно хэмээн таамагласан бэ?
"The Mirror" сонин Вангагийн ирэх жилийн таамаглалыг нийтэлжээ. 2021 он нь коронавирусийн тахлын хоёр дахь жил, АНУ-ын бослого болон бусад олон томоохон үйл явдлуудыг агуулсан бол 2022 он илүү их үйл явдалтай байх бололтой гэж Ванга хэлж байв.
Түүний зөгнөсөн 2022 онд болох үйл явдлын таамаглалууд дараах байдалтай байна.
- 2022 онд виртуал ертөнц рүү шилжинэ
- Энэ удаад уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хөлдүү вирус гэссэнээс үүдэлтэйгээр Сибирьт өөр тахал илэрнэ.
- Олон хот усны хомсдолд орж, өөр шийдлүүдийг ашигласнаар улс төрийн үр дагаварт хүргэнэ
- Харийнхны довтолгоо астеройдтой хамт ирнэ
- Цаг агаарын хэт дулаарлаас болж царцаан нүүдэл газар тариаланг бүрхэж Энэтхэг өлсгөлөнд нэрвэгдэнэ
- Австрали болон Азийн зарим хэсэгт үер усны гамшиг, газар хөдлөлт, цунами болох нь нэмэгдэнэ
Зөнч Ванга ирээдүйн талаар өөр юуг таамагласан бэ?
- Дэлхий даяар 2025-2028 оны хооронд өлсгөлөн үгүй болно
- БНХАУ АНУ-ыг гүйцэж түрүүлэх болно
- 2033-2045 он хүртэл туйлын мөсөн бүрхүүлүүд хайлж, далайн түвшин нэмэгдэнэ
- Эмч нар ямар ч өвчнийг эсийн үржлийн технологиор эмчлэх боломжтой болно
- 2072 оноос эхлэн анги давхаргагүй коммунист нийгэм байгальтай хамт цэцэглэн хөгжинө
- Ангараг гаригт колони бий болсноор энэ цөмийн гүрэн болж, 2170-2256 он хүртэл дэлхийгээс тусгаар тогтнолыг шаардах болно.
- 5079 онд орчлон ертөнц сөнөнө.
Энэхүү нийтлэлийг Sun сэтгүүлийн цахим сайтаас орчуулан хүргэсэн болно.
Эх сурвалж: NY Post, Mirror, Sun