gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     13
  • Зурхай
     9.08
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 13
Зурхай
 9.08
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 13
Зурхай
 9.08
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дэлхийн өв Эрдэнэзуу

Аялал
2021-07-21
16
Twitter logo
16
Twitter logo
Аялал
2021-07-21
Дэлхийн өв Эрдэнэзуу

Эрдэнэ зуу хийд нь Монгол Улс дахь хамгийн эртний Бурхны шашны хийд юм. Тус хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо, эртний хот Хархорумын туурийн хажууд байрладаг. Энэ хийд Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг.

1580 онд Абатай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт Гуравдугаар Далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаа амласанд, Далай лам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэ зуу хийдийн гол зуу сүм гэж Өндөр гэгээний намтар хэмээх гар бичмэлд бичжээ. Ийнхүү хийд босгоход Хархорум хотын туурийн чулууг ашигласан байдаг.

Дараа нь 1586-1674 онд гурван зуу сүмийн чуулбар ба Ригсүм Гомбын сүмүүдийг барьжээ. Эрдэнэзуугийн III ширээт лам Лувсан-Одсэр хуучин Тахай балгасны хэрмийн нурангын 4 өнцөгт нэг нэг суварга босгосон нь одоогийн хэрмэн хашааны эх суурь болсон байна. Тус хийд 1680-аад оны үед дайны хөлд үрэгдсэн бөгөөд XVIII зууны эхнээс сэргээн босгож эхэлжээ. 1701-1705 оны хооронд Очирдарь бурхны сүм болон Авид бурхны сүмийн цогцолбор, Төвийн Их суваргын чуулбаруудыг босгон байдаг. 1771 оноос 1792 оны хооронд Цогчин Их дуган болон одоо байгаа Ламиран сүмийн цогцолборыг VII ширээт лам Дагвадаржаа удирдан байгуулсан байна.

1796 онд Эрдэнэзуу хийдийн их засварын ажлыг Дагвадаржаа ламтан ерөнхийлөн удирдаж Хятадын Юн-да-а пүүстэй үнэ тохиролцон хийдийн барилгуудыг засуулсан байна. Энэ засварын үеэр 1796 оны өмнө баригдсан сүмийн барилгуудыг засуулсны гадна, хуучин Тахай балгасны хэрмэн нурангыг суурь болгон 50 ширхэг суварга босгосон байдаг.

1802-1813 оны хооронд буян үйлдэгч хаад, тайж, бэйл, лам, ардын хөрөнгөөр өмнө барьсан суваргуудын завсар хооронд нэмж 56 суварга болон хэрмэн ханыг барьж дуусгасан байна. Түүнээс хойш 1803 онд Дашчойлин аймгийн дуган, 1826 онд Даржаа гомун аймаг, Жанчивлин аймгийн дуган босгогджээ. Ийнхүү 1872 он гэхэд дотор нь байсан 62 сүмийг бүрэн сэргээн босгожээ.

Эрдэнэзуу хийдийг цогцлоон байсан эхний үед шарын шашны ёс горим төдийлөн нэвтрээгүй байсан учир хийдийн ерөнхий төлөвлөгөөг шийдвэрлэхдээ монголчуудын уламжлан баримталж байсан ертөнцийн зүг чигийг хүндэтгэх билэгдлийн дагуу шийдвэрлэжээ. Тиймээс уг хийд нь монгол гэрийн доторх тавилгын ерөнхий хуваарилалттай төсөөт байдлаар хаана ямар барилга барих, мөн тухайн хийдэд барилга барихаар газар гуйваас хаана газар өгөх зэрэг нарийн ёс горим баримталж байсны гэрч болон үлдсэн Монгол суурин газрын барилга, урлахуйн ухааны гайхамшигт дурсгал болж vлдсэн билээ.

Нийтлэлийг Г.Ган-Өлзий

Нийтлэлийг Г.Ган-Өлзий

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан