gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.01
  • Валютын ханш
    $ | 3569₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.01
Валютын ханш
$ | 3569₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.01
Валютын ханш
$ 3569₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Чамайг төрүүлсэндээ харамсдаг” гэдэг үгийг ээж, ааваасаа сонсох шиг аймшигтай зүйл үгүй

Р.Адъяасүрэн
Нийгэм
2013-11-20
0
Twitter logo

Ялгаварлан гадуурхалт... Бидний эргэн тойронд оршин байсаар л. Өнгө мөнгө, өмссөн зүүсэн, бие бялдар гээд ӨӨР зүйлийг бид өөрийн мэдэлгүй гадуурхсаар л байна.

Гэхдээ эдгээр зүйлс өөрчлөгдөж болно, гэвч өөрчлөгдөх боломжгүй нэгэн зүйлийг нийгмээрээ гадуурхаж, ялгаварлаж байгааг харж болно.

Тэд бол ЛГБТ /лесбиян, гей, бисексуал, трансжендер болон интерсекс/ буюу бидний хэлж заншсанаар бэлгийн цөөнх.

Үнэндээ тэднийг гадуурхдаг, үзэн яддаг хүмүүсийн хувьд ЛГБТ-үүд гэж хэн болох, яагаад ийм болдог гээд тэднийг ойлгохыг хүсч байсан болов уу?

Гэвч харамсалтай нь дутуу дулимаг мэдлэг, ам дамжсан яриагаар, “надаас өөр” гэсэн  шалтгаанаар хорвоогийн муу муухай болгож байна тэднийг...

“Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, ХҮЙС, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг.

Гэтэл тэд Үндсэн хуулиар заасан эрхээ эдэлж чадахгүйн дээр нуугдаж, дарамтлуулж, доромжлуулж, айдас хүйдэстэй амьдарч байна, тэд.

Тиймээс доорх нийтлэлээр ЛГБТ хүмүүсийн талаар бага ч болов ойлголт өгөхийг хүссэн юм.

Бэлгийн чиг баримжаа бол сонголт биш

Бэлгийн чиг баримжаа бол сонголт биш. Хүүхэд аав, ээжийгээ сонгож төрдөггүйтэй агаар нэг ойлголт юм.

Анх ЛГБТ хүмүүсийг бурхны алдаа хэмээн үзэж нутаг заахаас эхлэн, цаазаар авах хүртэл ялаар шийтгэдэг байж. Харин дараа нь сэтгэц мэдрэлийн эмгэг хэмээн үзэж эмчлэхийг оролдож мөн нийгэмшүүлэх буюу гетеросекс /эсрэг хүйстнээ сонирхох/ чиг хандлагатай болгох оролдлого ч хийж байсныг Хүний эрхийн үндэсний комиссын Хүний эрхийн боловсрол, сургалт хариуцсан референт Б.Болорсайхан нэгэн сургалтынхаа үеэр хэлж байсан юм.

Энэ бол хэдэн зууны өмнөх явдал шүү дээ. Гэвч өдгөө ч тэднийг ялгаварлан гадуурхаж, доромжилж, харааж зүхсэн хэвээр байна.

АНУ-ын Сэтгэл судлаачдын холбоо 1973 онд бэлгийн чиг баримжааг сэтгэцийн өвчний жагсаалтаас, 1990 онд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага ижил хүйстнээ сонирхох нь ямар нэг өвчин биш бөгөөд хүний бэлгийн чиг хандлагын нэг юм хэмээн мөн хассан байна. Ингэснээр “сэтгэцийн өвчин, гаж үзэгдэл” биш гэдгийг нотолж, улмаар эдгээр хүмүүсийн эрх, эрх чөлөөг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна.

“Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан байдаг”

Энэ үгийг “Оюуны дархлаа” ТББ-ын тэргүүн Г.Энхбаатар хэлсэн юм.

Үнэхээр л бид хэн нь хэн болохыг мэдэхгүй хэр нь тэднийг гутаан доромжилж, сэтгэлд нь хар толбо үлдээсэн байж ч магадгүй. Жишээлбэл, эр хүнийг бүдүүн баараг, эмэгтэй хүнийг уян налархай байх ёстой гэсэн бодолдоо хөтлөгдөн үүний эсрэг байгаа хүмүүсийг “гомо”, “лесби”, “манин” хэмээн доромжлох нь элбэг. Тэгвэл ЛГБТ хүмүүс гэж хэн бэ?

Лесбиян: Эмэгтэй хүн эмэгтэй хүндээ сэтгэл, хайр дурлал, бэлгийн хувьд татагдах болоод тэдэнтэй дотно ба бэлгийн харилцаа үүсгэх гүн гүнзгий мөн чанар, чадвар юм.

Гей: Эрэгтэй хүн эрэгтэй хүндээ сэтгэл, хайр дурлал, бэлгийн хувьд татагдах болоод тэдэнтэй дотно ба бэлгийн харилцаа үүсгэх гүн гүнзгий мөн чанар, чадвар юм.

Бисексуал: Аль аль хүйсийн хүмүүст сэтгэл, хайр дурлал, бэлгийн хувьд татагдах болоод тэдэнтэй дотно ба бэлгийн харилцаа үүсгэх гүн гүнзгий мөн чанар, чадвар юм.

Трансжендер: Өөрийнхөө хүйсийг төрсөн хүйсээсээ өөрөөр буюу эсрэгээр гүн гүнзгий мэдэрч, тодорхойлж, тэр тодорхойлсноороо амьдардаг хүн. Бэлгийн чиг баримжааны хувьд трансжендэр хүмүүс стрэйт, лесбиян, гей, бисексуал байж болдог.

Интерсекс:
Аль аль хүйсийн анхдагч болон хоёрдогч бэлгийн шинж чанарыг буюу хромосом, гонад болон бэлэг эрхтний хувьд эр, эм аль хүйст хамаарахыг нь хэлэх боломжгүй хүмүүс. ХҮ хромосомт эр, ХХ хромосомт эм гэдгээс хальсан бүх бусад хромосомын генотип, бэлгийн фенотип байдлыг интерсекс гэнэ.

“Барьж аваад зодчихгүй л бол доромжлох энгийн үзэгдэл”

НҮБ-ын Хүний эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжинд “нийгмийн зүгээс ЛГБТ хүмүүсийг ялгаварлаж байгаа асуудал дээр Монгол Улс яаралтай арга хэмжээ авах”-ыг үүрэг болгосон байдаг ч энэ талаар дорвитой ажил хийгдээгүй нийгэм, гэр бүл, хамт олны зүгээс тэднийг хүлээн зөвшөөрөхгүйгээс ялгаварлан гадуурхалтад өртсөөр байна.

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэлд” энэ хүмүүсийн эрх хэрхэн зөрчигдөж байгааг тусгасан байна.

Энд дурдсанаар нийгмийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байдал нь дарамт шахалт байдлаар ихэвчлэн илэрдэг байна. Тодруулбал, гутаан доромжлох, өөрийн үзэл бодлоо тулгах, хэл амаар доромжлох, зодох, хүч хэрэглэх, танхай балмад үйлдлийн золиос болсоор байгаа аж.

Жишээ дурдвал,

Энэ бол энгийн жишээ. Дахин нэг жишээ дурдья.

“Намайг ингээд л төрчихсөн гэдгийг ойлгохгүй байгаа гэр бүлийнхэнтэйгээ ярихыг хүсдэггүй ч тэднээс санхүүгийн хувьд хараат, бие даан амьдрах боломжгүйгээс өдөр болгон гэртээ орохдоо хөндий хүйтэн, намайг үзэн ядсан мэт хүмүүсийн дунд ордог. Амиа хорлочихвол эд нар уйлах болов уу, намайг алсан гэж бодох болов уу гэж хааяа боддог. Жаахан л юм болвол “гаж донтон” гээд орилоод “уруу татсан хүнийхээ нэрийг хэл” гэдэг. Гэтэл би ингээд л төрчихсөн, ухаан орсноосоо л ийм байсан гэж хэлээд ойлгодоггүй. “Чамайг төрүүлсэндээ харамсдаг” гэж ээж ааваасаа сонсохоос аймшигтай зүйл үгүй. Хааяа дэндүү аймаар санагддаг, амиа хорломоор үе зөндөө байсан”
хэмээн “Бэлгийн цөөнхийн эрхийн хэрэгжилт” судалгааны үеэр нэгэн хүн ярьсан байна.

Түүнчлэн гей мисс Э бол ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн ноцтой зөрчлийн хохирогчдын нэг. Түүнд эх орондоо амьдрах гэдэг үхлээ хүлээхээс өөрцгүй байсан учраас харь орныг зорьсон. Тодруулбал, хэсэг залуус түүнийг оршуулгын газарт аваачин тамлаж, бэлгийн дур хүслээ зүй бусаар ханган үхсэнээс өөрцгүй болгосноор барахгүй дахин таарвал ална хэмээн сүрдүүлсэн байдаг. Тиймээс тэрээр ЛГБТ төв ТББ-аар тусламжтайгаар гадаад руу дүрвэжээ.

Үүний л нэгэн адил хэчнээн ЛГБТ хүмүүс халдашгүй дархан, ялгаварлан гадуурхалгүй байх, сургууль сурах, ажиллах хөдөлмөрлөх эрхээ хасуулж, айдас хүйдэс дунд байгаа бол?

Тэднийг ойлго, хайрла, өрөвд гээгүй зөвхөн битгий муу муухай болгооч, тайван амьдрах эрх олгооч, та бидэнтэй адилхан цохилох зүрх, булгилах сэтгэлтэй хүмүүс шүү дээ.

ЛГБТ хүний эрх бол хүний эрх
Хүний эрх бол ЛГБТ хүний эрх

А.Сүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан