Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр гэж манай төрийн зүтгэлтнүүд, бизнесмэнүүдийн шахааны бизнесээ хийх том нүх байдаг. Төрийн тэргүүн асан Н.Энхбаяраас авахуулаад тус үйлдвэрийн хэд хэдэн захирал, эрх бүхий албан тушаалтнууд хувийн компаниудтай үгсэж, “Эрдэнэт” үйлдвэр хэмээх саалийн үнээг сааж, хөрөнгөжсөөр ирсэн гэх мэдээлэл байсхийгээд л хэвлэлээр гардаг.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гэхэд “саятан” гэж алдаршсан Ж.Мягмаржаргалын байгуулсан “Хенлон лимитед” компаниар дамжуулан ган бөмбөлөг шахсан хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонсож, Дээд шүүх үүнийг нь цагаатгаж байсан билээ.
Тэгвэл ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс тус үйлдвэрт бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх гэрээ байгуулж мөнгийг нь авсан атлаа юу ч хийгээгүй компаниудыг шалгуулахаар Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлжээ.
Нэр бүхий 11 компани “Эрдэнэт”-ээс 80-95 хувийн урьдчилгаа төлбөр авчихаад ямар ч ажил хийгээгүй нь шалгалтаар тогтоогдсон байна. Үүний дотор Ж.Мягмаржаргалын “Хенлон лимитед” болон “Грийт глобал” гэсэн хоёр компани байгаа аж. Дээрх хоёр компани 3.2 сая ам, доллар “Эрдэнэт”-ээс авчээ.
Түүнээс гадна “Монгол өртөө”, “Айсбрикер”, “Эн Си Корп”, “Хошигари”, “Тэнгэрийн бэрээ”, “Батмонгол”, “Есөнтэй цэц”, “Дундцүүр”, РПО зэрэг компаниуд 18 мянгаас 1.5 сая ам долларын урьдчилгаа авчээ. Нэр бүхий компаниудаас өндөр хэмжээний урьдчилгаа авсан нь Эдвард Бергманн, Д.Ирмүүн гэх захиралтай “Стандарт металз” аж. Тус компани 5.7 тэрбум төгрөгийн урьдчилгаа авчихаад ямар ч ажил гүйцэтгээгүй гэнэ.