gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Нийтийн тээврийн тасалбарын үнэ пүрэв гарагаас 500 төгрөг болно"

Б.Нямдарь
Нийгэм
2014-01-21
0
Twitter logo
Б.Нямдарь
0
Twitter logo
Нийгэм
2014-01-21

Нийтийн тээврийн тасалбарын үнийг энэ сарын 23-наас эхлэн 500 төгрөг болгохоор шийдвэрлэснийг том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос өнөөдөр мэдэгдлээ.

Тэд нийтийн тээврийн үндсэн дөрвөн компани дээр эдийн засгийн тооцоо судалгаа хийж,  нэг хүнийг тээвэрлэхэд гарч буй алдагдлыг тооцож гаргажээ. Төрөөс тухайн сард нь эсвэл жилд гарах алдагдлын зөрүүг татаас хэлбэрээр олгоогүй учир 2009-2013 оныг хүртэл нийслэлийн нийтийн тээврийн аж ахуй нэгжүүд нийт 26.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэлээ.

Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Ц.Пүрэвсамбуу:

-Энэ сарын 23-наас эхлэн автобусны тасалбарын үнийг 500 төгрөг болгохоор шийдвэрлэлээ. Хэрэв 600 төгрөг болговол ашигтай ажиллаж болох ч 500 төгрөг болгосноор алдагдалгүй ажиллаж, зах зээлийн зарчимд дөхүүлж байгаа хэрэг юм гэлээ. Тарифын үнийг нэмэгдүүлбэл ажилчдынхаа цалинг нэмэх боломж бүрдэнэ. Хүүхдийн тасалбар 200 төгрөг хэвээрээ байна.

Ц.Пүрэвсамбуу автобусны тасалбарын үнэ нэмэх болсноо бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй харьцуулсан юм. Тэрбээр “хуушуур 50 мөнгө байхад нийтийн тээврийн тариф мөн л тийм байсан. Гэтэл одоо хуушуур 1200 төгрөг болоод байхад автобусны үнэ 400 байна. Нэг үгээр нийтийн тээвэр нь зах зээлд ороогүй ганц салбар гэж ойлгож болохоор байна” гэсэн юм.

Мөн тэрээр:
-Засгийн газар, Зам тээврийн яам, НЗДТГ, ШӨХТГ-т энэ талаар албан ёсоор мэдэгдсэн, одоохондоо хариу ирээгүй байгаа ч тэднийг ойлгох байх гэж бодож байна. Нөгөө талаар чөлөөт үнийн тогтолцооны хууль хүчин төгөлдөр байгаа цагт бид үнийг тогтоох боломжтой. Засгийн газраас иргэдийн нуруун дээрх ачааг бууруулж, алдагдлыг нөхөж олгоод байвал хуучин үнэ болох 400 төгрөгөөрөө явах боломжтой гэсэн юм.

Нийтийн тээврийн үнэ 500 төгрөг болсонтой холбогдуулж зарим иргэдийн сэтгэгдлийг сонссон юм.

Иргэн Б.Батцэцэг:
-Би нийтийн тээврээр байнга буюу өдөрт 4-5 удаа үйлчлүүлдэг. Одоо явж байгаа 400 төгрөгийн үнэ ч өндөр юм шиг санагддаг. Мөнгөө хэмнэхийн тулд заримдаа зориуд троллейбусанд суудаг. Мөн сургуулийн насны хүүхдүүддээ унааны мөнгийг нь өдөр бүр өгнө гээд өдөртөө бол 4000-5000 төгрөгийг автобусанд төлдөг. Цагаан сар болох гэж байгааг далимдуулж үнэ нэмэх нь шударга бус санагдаж байна.

Иргэн П.Эрдэнэ-Очир:

-Би машин гарахгүй өдрөө нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Одоо явж байгаа 400 төгрөг нь боломжийн үнэ мэт санагддаг. Нийтийн тээврийн үнэ нэмэгдэхэд унаа тэрэгтэй хүмүүст төдийлөн хүнд тусахгүй ч байнгын зорчигчдод дарамт болох нь тодорхой.

Иргэн Б.Атарбаатар:
-Нийтийн тээврийн зорчигчдын дийлэнх нь хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж байна. Оюутан, цэрэг цагдаа, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй гээд нийт үйлчлүүлж буй хүмүүсийн бараг 30-40 хувь нь үнэгүй яваад байгаа юм чинь алдагдалтай ажиллах нь аргагүй шүү дээ. Тиймээс л үнээ нэмж байгаа байх. Зуун төгрөгийн ялгаа бараг байхгүй байлгүй дээ. Тэгэхээр нэмэх нь зөв байх гэж бодож байна.

Б.Сондор

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан