Сүүлийн үед үр хүүхэддээ эд хөрөнгөө гэрээслэн үлдээх нь ихэссэн. Тиймээс гэрээслэлийг хэрхэн бичих, бичихэд анхаарах ямар зүйл байдаг талаар Монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгч А.Оюунчимэгээс тодрууллаа.
-Иргэд үр хүүхэддээ зориулан бичсэн гэрээслэлээ хэрхэн хүчин төгөлдөр болгох вэ?
-Нас барсан хүнийхээ хамгийн сүүлд хэлсэн үгийг биелүүлэх асуудал Монголчууд ухамсартайгаар ханддаг ард түмэн. Иргэний хуулинд гэрээслэлийг бичгээр хийгээд заавал нотариатаар гэрчлүүлнэ гэж заасан байгаа. Тодруулбал, гэрээслэлийн он, сар, өдрийг бичгээр үйлдээд, гарын үсэг зураад, хөндлөнгийн гэрч болох хуульч нотариатчаар гэрчлүүлэхийг шаарддаг. Тиймээс аав маань нас барахдаа тэгж хэлсэн юм гэж шүүхээр маргах бол гэрээслэл болохгүй гэсэн үг.
-Ер нь гэрээслэл бичиж үлдээхийн ач холбогдол юу байна вэ?
-Нас барах гэж байгаа хүн үлдэж байгаа хүмүүстээ захиж үлдээсэн зүйлийг гэрээслэл гэж ойлгоод ирчихсэн. Энэ байдлаар цааш үргэлжлээд байж болохгүй болсон. Өмнө нь бидэнд өөрийн гэсэн өмч байгаагүй. Миний газар, хувийн өмч гэдэггүй улсын газар дээр, улсын автобусанд сууж, улсын орон сууцанд байрны мөнгөө төлөөд амьдарч байсан. Тиймээс тухайн үед гэрээслэл ямар ч шаардлагагүй байсан. Гэтэл сүүлийн үед хүмүүс бие биедээ хандах хандлага өөрчлөгдөж байгаа. Өөрөөр хэлбэл, хүмүүс өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болж байна. Тиймээс тухайн өмчийг хэн, ямар хэлбэрээр хэнд шилжүүлэх, дараа нь хэн авах вэ гэдэг асуудал гараад байгаа.
-Гэрээслэл бичих гэж байгаа хүн хэнд хандаж туслалцаа авах боломж байдаг бол?
-Гэрээслэлийг хэрхэн бичих талаар Иргэний хуульд хэлбэр агуулгыг нь бичсэн байгаа. Харин гэрээслэлийг маргаангүйгээр бичих асуудал маш чухал байдаг. Учир нь гэрээслэл бичээд ирж байгаа иргэд утга нь ойлгогдохгүй хоёр салаа утгатай байх тохиолдол их байдаг. Өөрөөр хэлбэл, гэрээслэл бичсэн хүнийг нас барсаны дараа гэрээслэлийг нь нээхэд эд хөрөнгөө өгөх гэж байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг яг гол зорилгодоо хүрэхгүй байдлаар бичигдсэн тохиолдол байдаг. Тиймээс 2011 онд шинээр батлагдсан Нотариатын хуулиар Нотаритч бол тухайн гэрээслэлтэй холбоотойгоор сүүлд гарах эрх зүйн үр дагаварыг тайлбарлаж өгөх, зөвлөх эрхтэй болсон. Тиймээс нотаритч гэрээслэл бичиж буй иргэнд хэрхэн маргаангүй бичих арга зааж өгдөг болсон. Өмнө нь хуулиар зөвшөөрөөгүй байхад хүмүүсийн бичсэн зүйлд бид гэрчийн үүргийг гүйцэтгээд явдаг байсан. Харин одоо заавар, зөвлөмж өгч гэрээслэлийг тодорхой хүсэл зорилтын илэрхийлэл болгож байгаа.
Ер нь гэрээслэл бичнэ гэдэг бол маш их эрх зүйн ойлголттой байхыг шаардаж байгаа. Тухайлбал, зориулалттай гэрээслэл гэж байдаг. Тодруулбал, нэг бурханч лам өөрийн амьд ахуйдаа цуглуулсан бурхан тахил, ном судар зэргийг гэрээслэхдээ аль нэг хүүхэд нь хэрвээ бурханы номыг сурсан бол тухайн энэ чиглэлээр явах хүүхэддээ өгнө. Хэрэв энэ чиглэлээр явахгүй бол гандангийн өмч болно гэх зэргээр гэрээслэлийг зориулалттай бичиж болно. Энэ мэт гэрээслэл бичих гэж байгаа иргэдэд эрх зүйн мэдлэг нэлээд хэрэг болох болсон.
-Гэрээслэлийг задлах үед ямар нэгэн байдлаар маргаан гарах тохиолдол цөөнгүй байдаг байх?
-Манай улсад үл хөдлөх эд хөрөнгийн хувьд улсын хэмжээнд бүртгэл нь тодорхой төвшинд сайжирсан, цэгцэрсэн гэж ойлгож болно. Гэтэл хөдөлдөг хөрөнгийн хувьд асуудал их байна. Тухайлбал, удам дамжсан нэг хөөрөг байлаа гэхэд тэр нь гэрээслэл бичсэн хүний өмч гэдгийг ямар зүйлээр зохицуулах, батлах тал дээр асуудал үүсдэг. Одоохондоо тухайн гэрээслэл бичсэн хүний гэр бүлийн гишүүд маргаангүйгээр мэдэж байгаа болохоор асуудал үүсгэхгүй, маргахгүй явах байгаа ч энэ хөөрөг аавынх биш эмээгийнх, өвөөгийнх гэх зэргээр маргаад эхэлвэл яг яаж шийдэх ёстой вэ гэдэг зохицуулалт одоогоор манайд байхгүй байгаа. Мөн автомашины бүртгэлийг Авто тээврийн газар хийгээд байгаа ч тухайн газарт гэрээслэл, өв залгамжлал бүртгэгдэж байгаа тохиолдол байхгүй байна. Энэ мэт гэрээслэлийн талаар олон асуудал байна. Учир нь өв залгамжлалын байдал манайд дөнгөж эхлэлийн шинж чанартай байгаа болохоор цаашид сайжруулах шаардлагатай олон асуудал байна.
-Өв залгамжлагч этгээдэд заавал мэдэх ёстой зүйл эсвэл ямар нэгэн хүлээх үүрэг гэж байдаг уу?
-Өв залгамжлал хоёр янз байдаг. Тодруулбал, гэрээслэлээр өөрийнхөө хөрөнгийг өөрийн хүсэл зорилгод нийцүүлэн бусдад өгч байгаа байдал. Энэ нь тухайн хүн өөрөө амь сэрүүн байхдаа шийдвэрийг гаргачихсан гэсэн үг. Харин амьддаа гэрээслэл бичиж чадаагүй бол хуульд зааснаар өв залгамжлал хийгдэнэ. Энэ тохиолдолд хуулиар тодорхой заасан этгээдүүдэд өв залгамжлалыг өгдөг. Тиймээс гэрээслэл бичсэн хүн амьд байхдаа өөрийн хөрөнгөө хэнд өгөх асуудлыг өөрөө шийдчихсэн байдаг учир өв залгамжлан авч байгаа хүмүүст ямар нэгэн үүсэх асуудал байхгүй. Харин гэрээслэл хүлээн авч байгаа хүн өв залгамжлан авч байгаа хөрөнгийнхөө хэмжээнд хариуцлага ногддог. Тухайлбал, гэрээслэл бичиж үлдээсэн хүн ямар нэгэн өр, зээлтэй байсан бол хариуцлага гэрээслэлтэй хамт ирдэг. Тиймээс зарим тохиолдолд гэрээслэлийг авахаас татгалзах тохиолдол байдаг. Ер нь гэрээслэл бүрийн тохиолдол бүр янз бүр байдаг.
Ж.Отгонмягмар