Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 24-ний өдрүүдэд улсын болон хувийн хэвшлийн шүдний 89 эмнэлэгт эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэм, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтыг орон нутаг нийслэлийн эрүүл ахуй, халдвар хамгааллын, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтын 48 байцаагч хийж гүйцэтгэсэн байна.
Шалгалтанд хамрагдсан эмнэлгийн 17 буюу 25 хувьд нян судлалын хөндлөнгийн хяналтын шинжилгээгээр гэдэсний бүлгийн савханцар илэрсэн, агаарт нянгийн ерөнхий тоо болон эмгэг төрөгч нян зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-4 дахин, ариун материалын дөрвөн хувьд эмгэг төрөгч нян илэрч байгаа нь эмнэлгүүдийн байнгын цэвэрлэгээ, халдваргүйтгэл хангалтгүй, дотоодын хяналтаараа эрүүл зүйн нян судлалын шинжилгээ хийхгдэхгүй байгааг харуулж буй ажээ.
Илэрсэн зөрчлийг арилгуулахаар 59 эмнэлэгт албан шаардлага хүргүүлж, хоёр албан
тушаалтанд “Эрүүл мэндийн тухай” хуулийн холбогдох заалтын дагуу 762.0
мянган төгрөгийн торгууль ногдуулан барагдуулжээ.
Мөн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан Хэнтий аймгийн Аминчулуун, Энэрэл
дент, Дархан-Уул аймгийн Тана, Чингэлтэй дүүргийн Саранномиун эмнэлэг болон эрүүл
ахуй ариун цэврийн нөхцөл шаардлага хангаагүй таван эмнэлгийн үйл
ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Үүнд Дорноговь аймгийн Цэвэр
талст, Булган аймгийн Цахиур гэрэл, Баянзүрх дүүргийн Танасувд, Багануур
дүүргийн Анис, Баянхонгор аймгийн Мөнгөн зуузай эмнэлгүүд багтаж байгаа аж.
Шалгалтанд хамрагдсан байгууллага бүрт илэрч буй зөрчил дутагдлыг арилгах, эрсдэлийг бууруулах чиглэлээр баталсан хөтөлбөрийн дагуу байгууллага тус бүрт сургалт зохион байгуулж, гарын авлага материалаар ханган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
А.ЦацралАймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 24-ний өдрүүдэд улсын болон хувийн хэвшлийн шүдний 89 эмнэлэгт эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэм, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийжээ.

А.Цацрал