Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас жил бүр зохион байгуулдаг "ICT EXPO" үзэсгэлэн 13 дахь жилдээ болж өнгөрлөө. Гурван өдрийн турш үргэлжилсэн “ICT-Expo-2019” үзэсгэлэн “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор Мишээл экспо төвд болсон юм.
Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн 40 гаруй байгууллагa оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулав.
Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр үүрэн холбооны "Мобиком" корпорац, "Юнител", "Скайтел" групп ажилласан бөгөөд үзэсгэлэнгийн төгсгөлд "Мобиком" корпорац "ШИЛДГИЙН ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ"-оор тодорсон юм.
Энэ удаагийн арга хэмжээнд
- Шилдгийн шилдэг оролцогч
- Шилдэг технологи шийдэл,
- Шилдэг бүтээгдэхүүн,
- Шилдэг үйлчилгээ,
- Шилдэг үндэсний контент
- Шилдэг гарааны бизнес - старт-ап
- Нийгмийн хариуцлагатай байгууллага
- Мэдээлэл, харилцаа холбооны шилдэг судалгаа
- Инноваци, технологи нэвтрүүлэгч төрийн байгууллага
- Шилдэг зохиомжит талбай гэсэн 10 номинацид шилдгүүдийг шалгарууллаа.