gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.17
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголчуудын соёлыг шат ахиулсан Тамхины хяналтын тухай хууль ЯАГААД ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА?

А.Эрхэмбаяр
Нийгэм
2019-08-05
0
Twitter logo

2013 оны гуравдугаар сарын 1-нд  Монголд Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлснээс даруй 6 жил өнгөрчээ. Уг хууль хэрэгжсэнээр олон нийт зорчих гудамж талбай, сургууль, цэцэрлэг зэрэг газруудад хүмүүс тамхи татах нь цөөрч, зарим албан байгууллагууд ч энэ тал дээр хяналт, зохицуулалт тавин нэг үеэ бодвол тамхины хэрэглээ багасаж байлаа.

Түрүүнд нь аль ч зоогийн газар, ресторанд орсон хоол идэж байхад л хажууд тамхи баагиулан суух нь жирийн үзэгдэл байв. Гэвч өнөөдөр хэн ч ийм зүйлийг хүлээн зөвшөөрч чадахааргүй хэмжээнд очтолоо бидний соёлын түвшин шат ахижээ.

Харамсалтай нь, сүүлийн үед Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, шалгалт суларч байна уу гэлтэй.

Тамхины хяналтын тухай хууль сул байна уу эсвэл хэрэгжүүлэх үүрэгтэй иргэд сул байна уу? Иргэд гэж энд зөвхөн тамхи татдаг хүмүүсийг хэлсэнгүй. Үүнд хүн бүр хамаатай. Ард иргэд бид өөрсдийн болоод бусдын эрүүл мэндийн төлөө зөвшөөрөлгүй газар тамхи татаж буй хүнд хуулиа мөрдөх шаардлага тавих эрх бас үүрэгтэй. Учир нь гудамж талбай бүрд цагдаа эсвэл камер байрлаж тэр бүрд нь хянаад торгоод байна гэдэг хэцүү билээ.

Бид Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг бодит байдал дээр ямар байгааг үзэхээр “Өргөө” кино театрын урд талын автобусны буудалд ажиглалт хийлээ. Буудал дээр гурван хүн тамхи татан зогсож байв. Гэвч тэнд буй бага насны хүүхэд, хөгшин настай хүн, жирэмсэн эмэгтэй гээд хэн ч тамхи татан зогсож буй нэгэнд шаардлага тавьж, юм хэлсэнгүй. Тамхи татаж буй этгээд ч гэртээ байгаа юм шиг уушиглана.

Уг нь тамхины хяналтын тухай хуулийн 9-р зүйлд 

9.1. Дараах газар утаат тамхи татахыг хориглоно:

9.1.4. зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө; хэмээн заасан байдаг.

хөгшин настай хүн, жирэмсэн эмэгтэй гээд хэн ч тамхи татан зогсож буй нэгэнд шаардлага тавьж, юм хэлсэнгүй.

Дараа нь бид буудлын хажууд байрлах ТҮЦ рүү орж үзлээ. Дөнгөж бидний араас орж ирсэн 13-15 настай бололтой нэгэн хүү “2 ширхэг парламент авъя” гэв. Харин худалдагч ямар ч эргэлзээгүй түүний сарвайсан 500 төгрөгийн дэвсгэртийг аван оронд нь 2 ширхэг янжуур гаргаж өгөх нь тэр. Дахиад л хууль зөрчигдөж байгааг харлаа. Энэ нь Тамхины хяналтын тухай хуулийн

6.7 Монгол улсын нутаг дэвсгэрт тамхи, импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхэд дараахь зүйлийг хориглоно; 

6.7.7. 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулах; 

6.7.8. тамхийг ширхэглэн худалдах, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины үйлдвэрлэсэн боодлыг задалж буюу ороож худалдах; гэсэн заалтыг зөрчиж буй хэрэг бөгөөд 

6.8. Тамхи, тамхин бүтээгдэхүүний худалдаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ; 

6.8.1. худалдан авагчийн насыг тодорхойлох зорилгоор иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтаа үзүүлэхийг шаардах; 

6.8.2. энэ хуулийн 6.8.1-д заасан бичиг баримт үзүүлэхээс татгалзсан бол түүнд тамхи, тамхин бүтээгдэхүүн худалдаалахгүй байх; хэмээн заасныг мөн зөрчсөн тохиолдол юм.

Хууль зөрчсөн эдгээр тохиолдлуудыг тухай бүрд нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж хуулийн хэрэгжилт хангагдахад хувь нэмрээ оруулах нь иргэний үүрэг билээ.

Тамхины хяналтын тухай хууль нь тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалах зорилготой.  

Тамхины хяналтын тухай хууль нь тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалах зорилготой.  Тус хууль нь төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулдаг. Уг хуулийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.3-т заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Үүнд 

6.3.1. Утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсхүл татах боломж олгосон бол хүнийг тавин нэгжтэй (50,000₮) тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй (500,000₮) тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно; хэмээн заасан бий.

Товчлон хэлбэл, Тамхины хяналтын тухай хуульд заасанчлан тамхийг зөвхөн тамхи татахад зориулсан цэгт тамхи татах ёстой.

Гэвч манайд ийм цэг тун цөөхөн. Байгаа хэд нь эвдэрсэн, задгай, стандарт хангаагүй байх жишээтэй. Тамхины хяналтын тухай хуулийн 5.2.5-д энэ хуулийн 9.1.5, 9.1.6-д заасан газарт (нийтийн, хоол, худалдаа, баар, цэнгээний газар, аж ахуйн нэгж, байгууллага) утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг 300 м2-аас доошгүй талбай бүхий барилга байгууламжид нэгээс илүүгүй байхаар тухайн аж ахуйн нэгж, байгууллага байгуулах гэж заасан бий. Гэвч ихэнх байгууллагад ийм цэг үгүй. Зарим пааб, ресторанууд гаднах террасаа хүртэл тамхи татдаг цэг хэмээн андуурч, олон нийтийн газар тамхи татахыг үйлчлүүлэгчиддээ зөвшөөрөн Тамхины хяналтын тухай хуулийг зөрчиж байна.

Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт сайнгүй байгаагийн бас нэгэн жишээг дараах график батална. Энэ бол тамхины импортын тоо.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын суурин төлөөлөгч асан Су Нюунт У "Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 10 насаар бага байдаг. Дэлхийн бусад орнууд ихдээ л 4-5 нас байдаг юм. Энэ бол маш өндөр зөрүү.  Үүнд хоёр л том шалтгаан байна. Монгол эрчүүд тамхи татдаг, архи хэтрүүлэн хэрэглэдэг. Монгол залуусын дунд архи, тамхины хэрэглээ их байна. Ялангуяа эмэгтэйчүүд тамхи их татаж байна. Гэвч тамхинд хүний биед ашигтай ямар ч зүйл байхгүй. Тамхи татсанаар уушгины хорт хавдар, астма зэрэг ноцтой өвчин тусах эрсдэл л нэмэгдэнэ. Монголд архи, тамхи маш хямдхан байна. Тэгсэн мөртлөө эм нь их өндөр үнэтэй. Би Монголд ирэхээс өмнө Филиппин улсад ажиллаж байсан. Тэнд яг ижил нөхцөлтэй байлаа. Бид эрүүл мэндийн яам болон бусад байгууллагуудтай хамтарч хуулийн төсөл боловсруулж архи, тамхины үнийг нэмэгдүүлж, эмийн үнийг бууруулж чадсан. Ялангуяа Монгол шиг халдварт бус өвчний тархалт ихтэй оронд эмийн үнэ хямд байх хэрэгтэй" хэмээн ярьсан байдаг. 

Хууль нь батлагдсанаасаа хойш есөн жилийг ардаа өнгөрүүлчихээд байхад хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах ажил ийм урагшгүй байгаагийн буруутан нь хэн бэ?

Зөвхөн 2018 онд 2.5 сая ширхэг янжуур, 246 тонн дүнсэн тамхи импортолсон манайх шиг орны хувьд тамхины тухай хуультай, түүнийгээ ягштал хэрэгжүүлдэг байх нь чухал. Гэвч тэрхүү хуулийг хэрэгжүүлж, мөрдөх ёстой иргэд, олон нийтдээ дутуу мэдээлэл өгснөөс хууль нь өөрөө дутуу юм шиг харагдаж байна. Тиймээс дээрх зөрчлүүд илэрвэл ямар утас руу, юу гэж мэдэгдэх, хэрхэн баталгаажуулах талаар тодорхой зөвлөмж гарган, олон нийтэд бодитоор нөлөөлөх шаардлагатай болов уу. Тамхины эсрэг та бидний бүгдийн оролцоо чухал юм шүү. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан