АНУ-ын хууль зүйн яам Хятадын харилцаа холбооны тэргүүлэх “Huawei” компани болон түүний санхүү хариуцсан захирал Мэн Ванжоуд хавтаст хэрэг үүсгэн, олон тооны ял тулгалаа.
Мэн Ванжоуг Иранд харилцаа холбооны тоног төхөөрөмж нийлүүлсэн хэргээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ-ын хүсэлтээр Канадын Ванкувер хотод баривчилсан юм. Үүнээс шалтгаалан БНХАУ болон АНУ, Канадын харилцаанд сэв суугаад байна.
Мэн Ванжоуд ял тулгаж байгаа хамгийн том хэрэг нь Техраны эсрэг хоригийг зөрчиж, охин компаниудаа ашиглан Иранд тоног төхөөрөмж нийлүүлсэн хэрэг байв.
Тодруулбал, “Huawei” Ирантай наймаа хийхдээ “SkycomTech” болон АНУ-дахь “Huawei Device” компанитай харилцах замаар олон улсын банкнууд төдийгүй Америкийн эрх баригчдыг хуурч мэхэлсэн гэж АНУ-ын хууль зүйн яамныхан үзжээ.
Түүнчлэн АНУ-ын “T-Mobile” компанийн гар утасны эдэлгээг шалгадаг “Tappy” нэртэй технологийг хулгайлсан явдалд тус компанийг буруутгаж байна.
АНУ-ын эрх баригчид Иранд тоног төхөөрөмж нийлүүлсэн, тус улстай наймаа хийхдээ олон улсын банкуудыг залилсан, худалдааны нууцыг хулгайлсан зэрэг нийт 23 ялыг “Huawei” компани болон түүний санхүүгийн захирал Мэн Ванжоу нарт тулгажээ.
Мэн Ванжоу одоо Канадын Ванкувер хотод гэрийн хорионд байгаа бөгөөд түүнийг АНУ-д шилжүүлэх эсэх шийдвэрийг хүлээж байна.
Трампын засаг захиргаа Америкийн компаниуд болон холбоотнууддаа “Huawei” компанийн бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байхыг анхааруулав. Учир нь тус компанийн төхөөрөмжүүдийг Хятадын засгийн газар тагнуулын зорилгоор ашиглаж байх магадлалтай гэсэн юм.
“Huawei” компанийн үүсгэн байгуулагч Рен Хятадын засгийн газар тагнуулын үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээллийг үгүйсгэлээ.
Эх сурвалж: Reuters