- БОЛОВСРОЛ #2 -
Төслийн удирдлагын үйл ажиллагаа, дарааллыг маш энгийн жишээгээр тайлбарлая. Төсөл эхлэхээс өмнө хийх ёстой ажлууд, төслийг төлөвлөх, гүйцэтгэх, хяналт тавих, төсөл дуусах үед боловсруулах тайлан зэрэг үйл ажиллагаануудыг бидний өдөр тутмын амьдралын нэгэн хэсгээр жишин ойлгоцгооё.
Хэрэв та гэртээ шинэ хоол хийхээр шийдсэн бол энэ нь таны жижиг хэмжээний төсөл билээ. Харин хэрхэн хэрхэн хоолоо амжилттай хийх нь дараах зүйлсээс шалтгаална.
Хоол хийхийн өмнө эхлээд:
- Ямар хоол хийж болох талаар мэдээллүүдийг цуглуулна.
- Хэнд зориулж хийх [Төслийн зорилгыг тодорхойлох]
- Ямар төрлийн хоол хийх [Хэрэглэгчийн шаардлагыг ойлгох]
- Тухайн хоолонд ямар нөөц хэрэгтэй болох [Нөөц, эх үүсвэр болон боломжоо тодорхойлох]
- Хоолныхоо эрсдэлийг тооцох [Амтгүй болох, хийсэн хоол таалагдахгүй байх г.м]
Хоол хийх төлөвлөгөө:
- Хоолны жороо тодорхойлох [Оролцогч талуудаа сонгох, Хэрэглэгчийн шаардлагыг цуглуулах, Хамрах хүрээг тодорхойлох, Төслийн ажлын задаргааг боловсруулах]
- Хэзээ, хэдий хугацаанд багтааж хоолоо хийх [Төслийн хуваарь]
- Нөөцийн хэрэгцээ шаардлагаа тодорхойлох [Шаардлагатай нөөцүүдийг тодорхойлох, Төслийн зардлыг тооцоолох]
- Хаанаас хэрэгцээт материалаа худалдан авах [Худалдан авах төлөвлөгөгөө]
- Хоолоо сэтгэлээсээ хийх, амталж үзэх [Чанар эрсдэлийг тодорхойлох]
Хоолоо хийх буюу гүйцэтгэх:
- Жор болон зааврын дагуу хоолыг хийх [Төлөвлөгөөний дагуу ажлыг хийх]
- Хоолоо хийсний дараа амтлах [Төслийн мэдээллийн сан үүсгэх]
- Хоолыг илүү амттай болгохын тулд юу нэмж, хасаж болох [Байнгын сайжруулалт]
- Найз нөхөд, гэр бүлийнхэндээ хоолоо амтлуулах [Төслийн үр дүнг танилцуулах]
Хоолоо хийж байхдаа галыг тааруулж, хяналт тавих
- Хоолоо төлөвлөж, гүйцэтгэхдээ үргэлж хяналттай байх хэрэгтэй
- Хоол тань гал дээр түлэгдэх магадлалтай тул байнга анзаар
- Давсаа ихдүүлж эсвэл багадуулж магад
- Гэнэт хоолны материал дутуу байгаагаа анзаарч магад
Яг дээрх зүйлстэй адил таны төсөлд үргэлж хяналт хэрэгтэй. Төсөл төлөвлөгөөний дагуу гүйцэтгэгдэж байгаа эсэх, тогтмол хуваарьтай хяналт, худалдан авалтын гэрээнүүд шаардлагын дагуу гүйцэтгэгдэж байгаа эсэх зэрэг бүхий л талуудад анхаарал сэрэмжтэй байж, хяналт тавих шаардлагатай.
Төгсгөлд нь таны хоол бэлэн боллоо
- Таны хоол таны хүсч байсан шиг болж чадсан уу? [Төслийн шаардлагыг хангаж ажилласан эсэх]
- Хоолоо яаж хийсэн талаар гэр бүлдээ ярьж өгөх [Төслийн гүйцэтгэлийн нэгдсэн тайлан]
- Хоолны талаар гэр бүлийнхэн тань юу гэж хэлж байна вэ? [Захиалагчийн санал хүсэлт]
Эх бэлтгэсэн:
"Пи Эм Ай Монголиа Чаптэр" байгууллагын Маркетинг, харилцаа холбооны дэд хорооны сайн дурын ажилтнууд Ц.Номин, Л.Урьхан, Т.Пунсалдулам, Г.Мишээл.
Хянасан: Э.Ганцэцэг, Б.Хулан