АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн ахлах багш, cувилахуйн ухааны доктор Г.Хулантай ярилцлаа. Тэрбээр Сувилагчийн дунд сургууль төгсөж сувилагч мэргэжил эзэмшин, мэргэжлээрээ ажиллаж байгаад бакалавр, магистрт суралцаж, улмаар Тайландын Чианг Май их сургуульд сувилахуйн удирдлагын чиглэлээр Сувилахуйн Ухааны докторын зэрэг хамгаалж ирээд удаагүй байна. Ээлжийн сувилагчаас эхлэн эрдмийн оргил руу тэмүүлсэн тэрбээр сувилахуйн салбарыг хөгжүүлж байж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжирна гэдгийг гадаадын өндөр хөгжилтэй оронд сурч байхдаа ойлгожээ. Жирийн сувилагч бүсгүй боловсролоороо өсөн дэвшиж, сувилахуйн салбарын хөгжлийн чиг хандлагын талаар сурсан мэдсэнээ Монголынхоо эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний чанарыг тодорхойлох сувилахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлд зориулахаар ажилдаа орсон байна.
-Та АШУҮИС-ийн дэргэдэх Сувилахуйн сургуулийг сувилагч мэргэжлээр төгссөнөөс хойш мэргэжлээрээ хэр удаан ажилласан бэ?
-Би 1990 онд дипломын мэргэжилтэй сувилагчаар төгсөөд, Шастины нэрэмжит 3-р эмнэлэг одоогийн Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхсудас, чих хамар хоолойн тасагт ээлжийн сувилагчаас эхлээд, ахлах хүртэл дэвшин гурван жил ажилласан. Тэнд ажилласан нь сувилагчмэргэжлийнхээ үнэ цэнэ, ач холбогдлыг маш сайн ойлгосон туршлага хуримтлуулсан жилүүд байсан. Ажилд орсон эхэн үед мэдэхгүй чадахгүй зүйл тохиолдоход айж сандрах үе бишгүй тохиолддог байсан ч туршлагатай, эвсэг хамт олны ачаар дорхноо л ажилдаа дасаж, нэг л мэдэхэд өвчтөн олны хайр хүндэтгэлийг хүлээсэн сувилагч болон “Дуслын цагаан” гэдэг нэрийг үйлчлүүлэгчдээс авсан маань ажиллах урам зориг өгч билээ. Ингээд 1996 онд Монголд анх дээд боловсролтой сувилагч бэлтгэж эхлэхэд суралцаж, Сувилахуйн ухааны арга зүйч мэргэжил эзэмшсэн. Сургуулиа онц төгсөж, сургуульдаа багшаар ажиллах болов. Монголын анхны дээд боловсролтой сувилагч болж, багшлаад, 1999 онд АШУҮИС-ийн дэргэд Сувилахуйн магистрын хөтөлбөр шинээр нээгдэхэд элсэж ороод, 2001 онд АУ-ны доктор, профессор С.Наранчимэг багшийн удирдлаган дор магистрын зэргээ хамгаалсан.
Багшлахын хажуугаар гадаад, дотоодын богино хугацааны сургалтад сууж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлж байлаа. Багшилж байхад 2007 онд Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирал, Төрийн шагналт, Ардын эмч Б.Батчулуун эмч маань “Эмнэлэгтээ ирж ажиллаач, Сувилахуйн салбарт шинэчлэл хийж, Сувилахуйн албаа удирдаад яв” гэсэн санал тавилаа. Боловсролын салбарт 10 жил ажиллаад байсан миний хувьд онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх боломж гарсан тул тэр хүсэлтийг би таатай хүлээж авсан. Ингээд багшлахын зэрэгцээ Гуравдугаар эмнэлгийнхээ Сувилгаа эрхэлсэн орлогч даргаар ажиллах болов. Ажиллах хугацаандаа ч үргэлжлүүлэн суралцсаар АШУҮИС-ийн докторантурт суралцаж байлаа.
-Тантай би хоёр дахь удаагаа уулзаж байна. 2007 онд “Өнөөдөр” сонинд ажиллаж байхдаа ярилцахад Та докторын зэрэг хамгаалахаар Монголдоо сурч байсан бол өнөөдөр өндөр хөгжилтэй оронд эрдмийн зэрэг хамгаалаад иржээ?
-Тийм ээ. Тайландын Чианг Май их сургуульд Сувилахуйн чиглэлээр 2013 оноос эхлэн суралцаад 2018 онд докторын зэрэг хамгаалсан. Сувилахуйн чиглэлээр гадаадын өндөр хөгжилтэй оронд төгссөн анхны доктор боллоо. Манай анги дөрвөн орны 11 оюутантай, би ангиасаа доктороо хамгаалсан гурав дахь оюутан болсон, бусад нь сурч байгаа.
СУВИЛАГЧИД ЭМНЭЛГИЙН НИЙТ АЖЛЫН 80 ХУВИЙГ “НУГАЛДАГ”
-Сувилагчид эмнэлгийн ажлын хэдэн хувийг “нугалдаг” бол?
-Сувилагч хүн эмнэлгийн нийт хүний нөөцийн 60 гаруй хувийг эзэлж, эмнэлгийн нийт ажлын 80 хувийг нугалдаг. Тиймээс сувилахуйн шинжлэх ухаан хөгжиж байж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирна.Эмнэлгийн ажлын 80 хувийг гүйцэтгэдэг сувилагч нар зах зээлийн энэ ороо бусгаа цагт ажлын ачаалал, цалин хөлсөө бага гэж голохгүй ажилласаар ирсэнд бахархдаг. Би Гуравдугаар эмнэлэгт удирдлагын түвшинд ажиллаж байхдаа сувилагчдынхаа нийгмийн асуудал, тусламж үйлчилгээг сайжруулах, гадаад харилцааг хөгжүүлэх тал дээр анхаарал тавьж ажилладаг байсан.
Ороох боох материал эм, хангамжийн хүрэлцээ хангалтгүй. Эмнэлгүүдэд сүүлийн үед хэдийгээр эм, хангамж сайжирч байгаа ч асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр.
-Та ямар сэдвээр докторын зэрэг хамгаалсан бэ?
-“Монгол Улсын гуравдугаар шатлалын эмнэлгийн сувилагч нарын сувилахуйн тусламжийн чанарт нөлөөлөх хүчин зүйлс” сэдвээр хамгаалсан. Биднийг очиход удирдагч багш нар аль хэдийнээ тодорхой болчихсон байсан. Нэг оюутан гурван удирдагч багштай. Нэгдүгээр удирдагч багш маань Сувилахуйн сургуулийн захирал, АНУ-ын Алабамагийн их сургуульд сувилахуйн ухааны доктор, Харвардын их сургуулийг бизнесийн удирдлагаар төгссөн Тайландад төдийгүй дэлхийд нэр хүндтэй Випада Кунавиктикул гэж профессор. Анх очоод байхад мэдлэгийн, соёлын ялгаанаас эхлээд мэдээж олон бэрхшээл тулгарсан.
Оюутан өөрөө хичээлдээ бүрэн бэлдэж ирэх ёстой нь манай сургалтын систиемээс эрс ялгаатай байлаа. Сувилахуйн чиглэлээр Монголоос өндөр хөгжилтэй оронд сурч буй анхны оюутан учир нэрээ хичээж маш их бэлддэг. Випада багш маань ч их дэмждэг “Энд чиний Монголд заалгаагүй зүйлийг зааж байгаа учир хэцүү байх нь аргагүй. Битгий шантар, хичээлээ уншаад, бичээд л бай тэгэж байж академик унших, бичих чадвар чин сайжирна, надад ч гэсэн Америкт сурахад анхандаа бэрхшээл тохиолддог байсан. Монгол хүний онцлог нь хасах 40-өөс нэмэх 40 градуст ирсэн болохоор чиний бие организм халуунд дасахад ч амаргүй байгааг ойлгож байна. Яваандаа дасах байх аа” гэж урамшуулж, хөгжөөж миний бамбарыг асааж өгсөн юм даа.
Би судалгаагаа авахын тулд Монголдоо 2016 оны есдүгээр сард ирээд долоон сар ажиллаж, мэдээлэл цуглуулсан. Монгол Улсын баруун бүсийг төлөөлж Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, зүүн бүсийг төлөөлж Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Төвийн бүсийг төлөөлж Улаанбаатар хотод Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллаж буй тус бүр найман сувилагч буюу 24 сувилагчтай фокус бүлгийн ярилцлага хийсэн. Мөн 346 сувилагчийг асуумж судалгаандаа хамруулсан. Олон улсын сувилахуйн судалгаанд хэрэглэгддэг Финландын эрдэмтэн Лейно Келпигийн боловсруулсан “Сайн сувилахуйн тусламжийн талаарх асуумж (GNCS)” нэртэй асуумжаар, нийт зургаан хэсэг, дотроо задарсан 58 асуумжаар сувилагч нараасаа судалгаа авсан.Дараагийн нэг асуумж судалгаа нь АНУ-ын эрдэмтэн Лэйкийн боловсруулсан “Сувилахуйн индексийн ажлын орчны үнэлгээний асуумж (PES-NWI)” таван хэсэг 31 асуулттай асуумж ашиглаж судалгаагаа хийсэн. Удаах нь “Сувилагчийн чадамжийг үнэлэх асуумж (CIRN)” Хятадын эрдэмтний боловсруулсан Юнг-ийн боловсруулсан 7 хэсгээс бүрдсэн нийт 55 асуулт бүхий асуумжаар судалгаа авч, маш нарийн судалсан л даа. Энэ бүх асуумжууд цөм зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр хийгдсэн.
-Сувилахуйн тусламжийн чанарт нөлөөлж буй хамгийн гол хүчин зүйл нь Таны судалгаагаар юу байсан бэ?
-Ажиллах орчин, сувилагчийн чадвар хоёр чанарт нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл. Энэ хоёрыг цааш нь задалбал маш олон судалгааны сэдэв болно. Цаашаа сувилагчийн хувийн хүчин зүйл дотор сувилагчдын нас, ажилласан жил, туршлага, боловсролын зэргийг харгалзан судалсны дараа нэмэлт, өмнө нь дурдагдаагүй хүчин зүйлүүд гарч ирсэн. Мөн сувилахуйн тусламжийн чанарт сөрөг, эергээр нөлөөлж буй хүчин зүйлүүдийг олж мэдсэн. Эергээр нөлөөлж буй ганц л хүчин зүйл нь сүүлийн үед сувилагчид мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд анхаардаг болсон. Бидний professional development буюу мэргэжлийн өсөлт сайжирсан нь сайшаалтай. Бусад зургаан хүчин зүйл нь сөргөөр нөлөөлж байна. Үүнд, материал хангамжийн дутагдалтай байдал, эмнэлгийн багаж төхөөрөмжийн дутагдал, нэг удаагийн иж бүрдэл хэрэгсэл байхгүй. Ороох боох материал эм, хангамжийн хүрэлцээ хангалтгүй.
АНУ-д сувилагч бол үнэлэмжээрээ топ аравт багтдаг брэнд мэргэжил. Сувилагчийн дутагдал зөвхөн Монголд биш, өндөр хөгжилтэй орнуудад ч бий.
Эмнэлгүүдэд сүүлийн үед хэдийгээр эм, хангамж сайжирч байгаа ч асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр. Энэ бүхнийг хангаагүй байхад сувилагчид яаж улаан гараараа ажиллах вэ? Хоёрдугаарт, ажлын хэт их ачаалал. Энэ нь дотроо шууд сувилагчийн үндсэн ажлаас гадна лаборатори руу явах, эмч нарын гарын үзүүрт зарагдах зэргээр ажлын байрны тодорхойлолтод тусгаагүй ажлуудыг их хийдэг нь ачааллыг нэмэгдүүлдэг. Сувилахуйн стандарт практикийн удирдамж байгаа ч гэсэн шинэчлэл хийх шаардлагатай болсон. Манай сувилагч нар 2008 онд боловсруулсан стандартыг баримтлан ажиллаж байна. Бидний сургалтын арга барил шинэчлэгдсэн, тоног төхөөрөмж, эмчилгээний аргууд ч өөрчлөгдөж, шинэчлэгдээд байхад сувилахуйн тусламжийн чанарын тухай ярихад хэцүү болж байна.
-Сувилагч гэдэг ер нь хэн юм бэ, эмчийн туслах уу?
-Сувилагчийг анх эмчийн туслах гэж ярьдаг байсан. Сувилагч бол Сувилахуйн сургуулийг төгссөн, сувилах эрхийн лиценз авсан эмнэлгийн мэргэжилтэн. Сувилагч хаана ажиллаж байгаагаас шалтгаалан ажлын байрны тодорхойлолт янз бүр. Улсын хэмжээнд эрүүл мэндийн 3500 байгууллагад 11486 сувилагч ажиллаж байна. 2018 онд ДЭМБ-ийн статистик судалгаагаар 1000 хүн амд 4.068 сувилагч ноогдож байна. Сувилагчдын 39.5 хувь нь 40-өөс дээш насныхан байна. Тиймээс сувилагч мэргэжлийн үнэ цэнийг ойлгуулж, сурталчлах хэрэгтэй байна. Аймаг, сум дундын эмнэлгийн сувилагчдын дунд насжилт нэмэгдэж, хөдөө орон нутагт ажиллах сувилагчийн тоо эрс буурсан.
-Сувилагчдын цалин орлого бага учир нийгмийн доод давхаргад орж байна гэдэг?
-Яг тийм, судалгаагаар ч энэ нь маш тодоор илэрч гарсан. Сувилагчдын цалин орлого бага байгаа шинэ зүйл биш л дээ, хэзээнээсээ л ийм байсан. Дээр нь сувилагчид нэмэлт урамшууллын систем тогтоогүй. Хорт хийн нөхцлийн нэмэлт авдаггүй. Эрүүл мэндэд хортой нөхцөлд ажиллаж буй сувилагчид ажлын нөхцөл, цалин урамшууллын ялгааг гаргаж өгдөггүй. Энэ бол цалинг тогтоохдоо тооцож үзэх маш чухал хүчин зүйл. Хамгийн сүүлд эмнэлэг хооронд хамтын ажиллагаа сул байгаагаас дунд нь өвчтөн хохирдог. 2013 онд Эрүүл мэндийн яамнаас сувилахуйн тусламжийн чанарын үнэлгээг шатлал бүрээр хийсэн. Үнэлгээгээр нарийн мэргэжлийн буюу гуравдугаар шатлалын эмнэлгийн сувилагчид илүү их ачаалалтай нь харагдсан. Яагаад гэвэл хүн бүр чанартай тусламж авахыг хүсэж байна. Энэ бол хүмүүсийн хэрэгцээ, тиймээс хүмүүс шатлал алгасан ирж нарийн мэргэжлийн эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлдэг.
ХӨДӨЛМӨР ХАМГААЛЛЫН ХЭРЭГСЛИЙН ХАНГАМЖ МУУГААС СУВИЛАГЧИД МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛАХ ӨВЧТЭЙ БОЛДОГ
-Сувилагчдын ажлын ачаалал их учир аз жаргалтайгаар ажлаа хийх боломж бүрдэхгүй байх шиг санагддаг?
-Хэдийгээр дэндүү бага, хийсэн ажилтайгаа дүйцэхээргүй цалин авч байгаа ч манай сувилагч нар ажилдаа дур сонирхолтой хүмүүс байдаг. Энэ тал дээр эмнэлгийн удирдлагууд болон төр засгаас анхаарал тавих хэрэгтэй байна. Би сурч байхдаа Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлээс цалингаа нэмүүлэх гэж тэмцэж буйг сэтгэлээрээ дэмжиж байсан. Тэмцсэний үр дүн сувилагчдын цалинг 15 хувиар нэмсэнд Эрүүл мэндийн сайддаа талархаж байна. Цалин нэмэхээс гадна сувилагчдын ажиллах орчныг сайжруулах хэрэгтэй. Хөдөлмөр хамгааллын зүйлс, нэг удаагийн бээлийнээс эхлээд дутагдалтайгаас сувилагч нар мэргэжлээс шалтгаалах өвчтэй болж байна. Хамгийн хямд чанар муутай бээлий хэрэглэсээр байгаад харшилтай болсон, мэргэжлээс шалтгаалах өвчинтэй болсон олон сувилагч нартай таарч байлаа.
-Гаднын улсуудад сувилагчийн мэргэжлийн үнэлэмж өндөр, цалин хангамж ч сайтай байдаг байх аа?
-АНУ-д сувилагч бол үнэлэмжээрээ топ аравт багтдаг брэнд мэргэжил. Сувилагчийн дутагдал зөвхөн Монголд биш, өндөр хөгжилтэй орнуудад ч бий. Тиймээс хөгжсөн орнууд Филиппин, Тайландаас сувилагчийг авч байна. Учир нь эдгээр улсуудын сувилахуйн боловсрол хөгжсөн, сургалтын төлөвлөгөө АНУ-ын загвараар явагддаг. Багш нарынх дийлэнхи хувь нь Америк, Англи, Австрали зэрэг сувилахуйн өндөр хөгжсөн орнуудад суралцан мастер, докторын зэрэг хамгаалсан байдаг.
-Сувилахуйн тусламжийн чиг хандлага орчин үед хэрхэн хөгжиж байна вэ?
-Сувилахуйн салбар өнөөдөр бие даасан шинжлэх ухаан болтлоо хөгжсөн. Сувилагч бол эм өгч тариа хийдэг ажилтай гэсэн уламжлалт ойлголт байсан. Харин одоо хэвтрийн өвчтөнийг өргөх хүртэл техник, өвчтөнийг өргөхөд хүртэл нарийн эв дүй шаарддаг. “Сувилахуй бол хүний эрүүл мэндтэй холбоотой асран сувилах урлаг бөгөөд хүнд үйлчилгээ үзүүлэх мэдлэгийг бутээлчээр, уран сэтгэмжтэй ашиглах урлаг юм” гэж Сувилахуйн онолч Рожерс тодорхойлсон. Яагаад урлаг болж байна вэ? гэхээр ХХ зууны эхний хагаст уламжлалт аргаар хүн асрах үеэс улам өргөжин тэлж, сувилахуйг эх хүн хүүхдээ асрахтай адил хайр, урлаг гэж үзэх болсон. Сувилахуй нь зөвхөн техникийн үйл ажиллагаа биш юм. Сэтгэл санаа, сэтгэмжийн нэгдмэл үйл ажиллагаа юм гэж тодорхойлсонбайдаг. Сувилахуй гэдэг бол хувь хүний хувьд дахин давтагдашгүй мэргэжлийн өвөрмөц ур чадварыг илтгэх урлаг. Сувилагч гэдэг асрах, бөөцийлэх гэсэн утгатай үг. Эх хүн хүүхдээ яаж энхрийлж хайрлаж, асардаг шиг сувилагч хүний ажил тийм л байх ёстой.
-Сувилахуй яагаад шинжлэх ухаан болох талаас нь тайлбарлаж өгнө үү?
-Флоренц Найтенгаль 1859 онд сувилахуйн шинжлэх ухаанч онол гэж юу болох тухай өөрийн тэмдэглэлдээ бичсэн байдаг. Флоренц Найтенгаль нь сувилахуй нь анагаах ухаанаас тусдаа бие даасан шинжлэх ухаан гэдгийг тодорхойлсон. Сувилахуйн шинжлэх ухаан нь сувилахуйн тухай шинжлэх ухаанч бодол ба сувилахуйн мэргэжлийн практикийн нэгдмэл ойлголт юм. Мэдлэг нь ерөнхий зүйлүүдийг агуулсан байх ба энэ нь судалгаагаар батлагдсан байна. Өнөөдөр бид сувилахуйг хөгжүүлье гэвэл судалгаа шинжилгээ, нотолгоотойгоор асуудалд хандах цаг болсон.
Бид судалгааныхаа үр дүнг дэлхийн 130 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон Улсын Сувилагчийн Нийгэмлэгийн “International nursing review” Scopus-д бүртгэлтэй импакт фактор өндөртэй сэтгүүлд нэгдүгээр автораар судалгааны өгүүллээ хэвлүүлсэн. Англи, Испани, Хятад хэл дээр гардаг олон улсын сувилахуйн нийгэмлэгийн толгой сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэндээ баяртай байна. Докторын зэрэг хамгаалаад зогсох биш цаашид тасралтгүй эрдэм шинжилгээний ажлаа хийж бүтээлээ нийтийн хүртээл болгох нь чухал байдаг. Иймд судлаачын хүний хувьд миний бие нь судалгааны дараагийн өгүүлэлээ чанарын үр дүнгээрээ бичиж мэргэжлийн олон улсын сэтгүүлд хэвлүүлэхээр ажиллаж байна.
Флоренс Найтингал гэж Английн язгууртан айлын охин сувилагч мэргэжлийг сонгосон. Ар гэрийнхэн нь түүнийг хориод дийлээгүй. “Бурхан намайг хүмүүст тусал гэж илгээсэн юм байлгүй” гэж тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн байдаг. Сувилагч бол хүмүүст үргэлж тусалж буян үйлддэг, гандан явах шаардлагагүй мэргэжил.
-Сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэхийн тулд эхлээд юу хийх вэ?
-Өөрөө сураад зогсохгүй олон ажил хийхээр төлөвлөж байна. Багш, судлаач хүн, сурсан мэдсэн мэдлэгээрээ дамжуулан ирээдүйн судлаач, оюутан залуучууддаа зааж сургах, сувилахуйн салбартаа түүчээлэн ажиллаж, ачааг татах үүрэг оногдож байна гэж ойлгодог. Цаашид сувилахуйн шинжлэх ухааныг судалгаанд суурилж хөгжүүлэх нь чухал болж байна.Сувилахуйн тусламж, үйлчилгээний стандартыг шинэчилж, сайжруулах хэрэгтэй байна. Мөн сувилахуйн өвөрмөц практикийг нэвтрүүлэх, эмчилгээний шинэ шинэ технологийг нэвтрүүлээд байхад тэрийг дагаад сувилахуйн тусламжийн стандарт шинэлэгдэж, сайжирч байхгүй бол зөрчилдөнө. Энэ мэтээр хийх зүйл маш их байна.
Сувилахуйн Эрдмийн зөвлөл нь 2018 онд бие даан байгуулагдаж сувилахуйн магистрант, докторантуудын судалгааны ажлыг хэлэлцүүлж, хамгаалалт хийж байна. Одоогоор хоёр магистрант удирдаж байгаа. Манайд сувилахуйн чиглэлээр ном сурах бичиг ховор. Би Чианг Май их сургуульд докторантын 1-р курсд Сувилахуйн онол хичээлийг үзээд, зуны амралтаараа Монголд ирэхдээ “Сувилахуйн онол” номыг авчирч, “Хэдүүлээ энэ номыг англиас нь орчуулъя” гэж багийнхандаа санал болгоод, бүлэг бүлгээр нь хувааж авцгаагаад орчуулсан. Ном маань удахгүй хэвлэлтээс гарах гэж байна.
-Сувилахуйн сургуулийг жилд хэчнээн сувилагч төгсдөг вэ?
-Сувилахуйн сургуулийг жилд 300-гаад сувилагч төгсдөг. Улсын хэмжээнд сувилахуйн чиглэлээр 10 гаруй сургууль сувилахуйн боловсон хүчин бэлтгэж байна. Залуу сувилагч нар төгсөж байгаа ч цалин хангамж муутай, хүнд хүчир ажлаас зайлсхийдэг. 1-2 жил ажиллаад л мэргэжлээ солих, өөр чиглэлээр сурах, Солонгост ажиллахаар олноороо явж байна. Тиймээс бид сургасан сайн сувилагчдаа алдаад байна. Хүний нөөцийн зохистой төлөвлөлт хийж, төрөөс нийгмийн асуудалд нь дорвитой анхаарал хандуулахгүй бол Монгол Улс хэдэн жилийн дараа сувилагчгүй болох нь. Шатлал болгонд сувилахуйн удирдлагч нарыг тавьж байж асуудлыг сувилагчийн хүрээнд харна, олон улсын стандарт ийм байдаг. Эмч хүн сувилагчийн асуудал, мэргэжлийн мөн чанарыг сайн ойлгохгүй. Сувилахуй хөгжиж байж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжирна. Эмнэлгийн ажлын ихэнхи ажил сувилахуйтай холбогддог учир өндөр хөгжилтэй орнуудад эмнэлгийн нэгдүгээр орлогч захирал нь сувилахуй хариуцсан захирал байдаг.
-Сувилагч нар мастер, докторт сураад багш, дарга болоод явах нь хэр чухал вэ гэсэн асуулт гарч байна?
-Энд тийм ойлголтын зөрүү гарч байна. Сувилахуй, анагаах ухаан хоёр нэг зорилготой тус тусдаа шинжлэх ухаан.Сувилагч нар мастер, докторт болоод байвал хэн сувилагчаа хийх вэ? Гэсэн асуудал ч яригдаж байна.Бид олон улсын жишгээр хөгжиж сувилахуйн тусламж үйлчилгээний чанар сайжирна. Сувилахуйн сургуульд багшлах багш нь магистр болон түүнээс дээш цолтой байна гээд дээд боловсролын хуулинд заагаад өгсөн байдаг. ЭМЯ-наас гаргасан эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн баримт бичигт сувилагчийн хөгжлийн зураглалыг удирдлагын, мэргэжлийн болон боловсролын гэсэн 3 чиглэлд хувааж үзсэн байдаг. Заавал магистр, доктор боллоо гээд дарга болохгүй шүү дээ, мэргэжлийн ажлаа хийгээд л явна.
Эмнэлэгт ажиллаж байгаа сувилагч нар эмчлүүлэгч нарын биеийн байдалд үзлэг хийж үнэлгээ өгөх, сувилахуйн онош тавих, сувилахуйн түүх хөтлөх, эмч нартай багаар ажиллахын тулд өөрсдийн мэдлэг ур чадвараа байнга дээшлүүлж, сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэхийн тулд нотолгоотой, судалгаа шинжилгээний ажлыгхөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Гаднын өндөр хөгжилтэй орнуудад Сувилахуйн сургуулийн захирал нь сувилагч хүн байна. Эрүүл мэндийн яаманд нь Сувилахуйн асуудал хариуцсан хэлтэс ажиллаж байж сувилахуй хөгжиж байна. Гэтэл манай Эрүүл мэндийн яаманд сувилахуй хариуцсан ганцхан мэргэжилтэн бий. Тэр хүн нь ганцхан сувилахуй биш, давхар асуудал хариуцдаг нь сувилахуйн салбарыг дэндүү орхигдуулж буй хэрэг юм. Нэг дэвшил манай том эмнэлгүүд Сувилахуйн албатай болсон ч шийдвэр гаргах эрх мэдлийг нь өгөөгүй.
-Шаардлагатай бол Та сувилагчийн ажлаа хийхэд бэлэн үү?
-Мэргэжлээрээ ажиллахад хэзээ ч нээлттэй, яагаад гэвэл би сувилагчаас нь эхлээд ажилласан. Би багадаа Монгол хэл, уран зохиолын багш эсвэл урлагийн хүн болно гэж боддог байлаа. Бүжиглэх дуртай охин байлаа. Сайн аав, ээжийн асаргаанд байсан учир эмнэлэгт ч хэвтэж байсангүй. Эмнэлгийн талаар огт ойлголтгүй хүүхэд байлаа. Миний ээж дээр үед Оросын эмч нарын дагалдаж сувилагчаар ажилласан, Нэгдүгээр амаржих газарт хагалгааны сувилагч хийж байсан. Математикийн сонгоны ангийг төгсөөд, Полтехникумийн дээд сургуульд элсэлтийн шалгалт өгсөн ч оноо дутлаа. Онооны эрэмбээр Санхүү эдийн засгийн техникум, Сувилагчийн сургуулийн аль нэгийг сонгох боллоо.
Миний бага эгч нягтлангийн ангид сурдаг байсан учир санхүүгийн сургуулийг сонгоогүй. Сувилагчийн сургуулийг ч сонгохгүй, нэг жил ажиллаад хойтон дахин конкурсэнд орно гэлээ. Манай ээж “Миний охин сувилагч сайхан мэргэжил, ээж нь насаараа сувилагч хийлээ. Залуу хүн мэргэжилтэй байх хэрэгтэй” гэж зөвлөсөн. Тэгээд дуртай, дургүй томилолтыг нь аваад Сувилагчийн сургуульд очлоо. Одоо бол хувь заяа минь намайг сувилагч болгосон юм болов уу гэж боддог. Сайн сураад, чин сэтгэлээсээ ажиллавал хамгийн энэрэнгүй сайхан мэргэжил. Флоренс Найтингал гэж Английн язгууртан айлын охин сувилагч мэргэжлийг сонгосон. Ар гэрийнхэн нь түүнийг хориод дийлээгүй. “Бурхан намайг хүмүүст тусал гэж илгээсэн юм байлгүй” гэж тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн байдаг. Сувилагч бол хүмүүст үргэлж тусалж буян үйлддэг, гандан явах шаардлагагүй мэргэжил. Миний багш болно гэсэн багын мөрөөдөл минь биелж, монгол хэлний биш, сувилахуйн багш боллоо.
-Цаг гарган ярилцсан Танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.