-Уншигчийн захидал-
“Босоо хөх Монгол” бүлгэм трансжендерүүдтэй холбоотой мэдээлэл нийгмийн сүлжээнд цацсан нь нэлээд асуудал үүсгээд буй. Хамгийн сүүлд энэ асуудлаар цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэээд байгаа юм. Тэгвэл энэ талаар жендэр, хүүхдийн эрх, нийгмийн нормоор судалгаа хийдэг, хүний эрхийн магистр, нийгэм судлалаар мэргэшсэн Х.Уянга дараах нийтлэлийг бэлтгэн манай редакцид илгээлээ. Х.Уянгын нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Босоо хөх монгол бүлгэм өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сүлжээгээр транс эмэгтэйчүүдийг нээлттэй доромжилж, төрмөл хүйсээрээ аяглахыг заана хэмээн сүрдүүлсэн. Төд удалгүй ТВ4 гэх сувгаар гарсан Босоо хөх монгол бүлгэм Транс эмэгтэйг дээрэлхэж, айлгаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан билээ. Эдгээр үзэгдэл юунаас эхтэйг жоохон дэлгэрүүлвэл. Гомофобиа буюу ижил хүйстэн болон ЛГБТ хүмүүсээс айх үзэл нь хүний дотор үүсдэг гэдэгтэй маргахгүй байх. Харин яагаад эр зориг, хүч чадлыг илэрхийлж байгаа эрчүүдийн бүлгэм бөөндөө очиж туниа муутай транс эмэгтэйг айлгаж, номхотгох чин сонирхолтой байгааг энэхүү өгүүллээрээ жаахан тайлбарлахыг хичээе. Үүний тулд Босоо Хөх Монгол бүлгэмийг шинжилж үзвэл: Фэйсбүүкт байршуулсан зурагны биеийн хэлэмжээс өөртөө итгэлтэй, чадалтай, эр зоригтой эр хүний дүр бүтээж байгаа бүлэг эрчүүдийг харж болно. Энэ дүр төрх нь эрэгтэйлэг буюу masculine гэдгээр томьёологддог. Эдгээр залуусыг ихэнх тохиолдолд сурган хүмүүжүүлэх институциуд бүтээж, маскулин дүр бүтээхийг шаардаж, суулгаж өгч байдаг.
Жишээ нь сургуульд эрэгтэй хүүхэд өмд өмсч, охидод тусалж байх, ирээдүйд эх орныхөө төлөө дайтан хамгаалах, гэр бүлээ тэжээн авч явах нь үүрэг мэт сурталдаж, “эр хүн” болгон бэлтгэдэг. Мөн үүнтэй ижил институц бол цэргийн институц байдаг. Цэргийн төлөөллийн сүргийн манлай нь цэргийн хувцастай, цээжээ дэвхийлгэсэн зургаа төрөл бүрээр авхуулж, хааяа бүр хэтрээд хагас нүцгэн хамаг булчингаа чангалан биеэ гайхуулж байвал энэ нь гомоэротикийн нэг хэлбэр болдог байна. Ийм эрэгтэй дүр нийтэд дэлгэрэх тусам энэ дүрдээ багтаж байгаа, эсхүл багтахаар маш их хичээж, үлгэрлэн дагаж байгаа хүмүүсийн дунд маш нягт холбоо үүсдэг. Энэ бүлгийн гадна үлдэж байгаа бусад эрчүүд, ЛГБТ хүмүүс, гадныхан болон эмэгтэйчүүд гадуурхагдах үзэгдлийн суурь үүсч эхэлдэг. Эрчүүд “эр хүн шиг байх” дүрд орж нийгэмшиж, энэ үзэл бодолтой залуустай нягт холбоо, нөхөрлөл үүсгэж эхэлснээр тэдний эмэгтэй хүнтэй харьцах харилцаанд нөлөө орж эхэлдэг байна. Жишээ нь энэ бүлгэмийн төлөөлөл болох цэрэг эрсийн дунд хийсэн судалгаанд (Michael Flood 2008): цэрэг эрс өөрийн бүлгэмдээ байр сууриа тогтоох, хүрээлэлтэй болох зорилгоор өөрийн бэлгийн дур хүслээ, эмэгтэй хүнтэй учирсан халуун шөнөө гайхуулж ярих, улмаар бэлгийн дур хүслээ хангах зорилгоор хүчирхийлэл үйлдэж байснаа гайхуулан ярьж байжээ.
Транс эмэгтэйг дээрэлхэж буй бичлэг хийн түүнийгээ цацаж, нийгмээс сайшаал хүртэхийг хүлээж байсан ч эсрэгээрээ нийгмийн дургуйцлийг хүргэв.
Дээрх судалгаанаас эдгээр маскулин нийгэмд эмэгтэй хүн бодит “хүн” оршихуй биш харин маскулин эрчүүдийн байр сууриа ахиулахад хэрэглэдэг товарын хэрэгсэл болсон байгааг илтгэдэг. Үүнтэй адил Босоо хөх Монгол бүлгэмийн транс эмэгтэйчүүдийг дээрэлхэж, тэдэнд үзүүлж буй хүчирхийлэл нь уг бүлэглэлийн нийгэмд эзлэх байр сууриа бататгах гэсэн оролдлого юм. Транс эмэгтэйг дээрэлхэж буй бичлэг хийн түүнийгээ цацаж, нийгмээс сайшаал хүртэхийг хүлээж байсан ч эсрэгээрээ нийгмийн дургуйцлийг хүргэсэн юм. Энэ үйлдэл нь нийгэм илүү прогрессив болж байгааг харуулж байгаад талархууштай. Онолын хувьд уг хачирхалтай “эр хүн байх”-ыг илтгэж, хамтдаа сүр хүч үзүүлж, нийгмийн хэв журам сахиулдаг дүртэй эрчүүдийн бүлгэмийг “гомосошл” гэж нэрлэдэг. Илрэлийн хувьд “эрчүүдийн хоорондох маш өндөр гомофобиа бүхий бэлгийн бус дотно харилцаа” гэж тодорхойлсон байдаг.
Гомосошл бүлэг нь ЛГБТ хүмүүсээс айдастай (гомофобиа), нийгэмд хэв журам сахиулагчийн хувьд эмэгтэйчүүдэд хэрхэн ариун байхыг зааж номхотгохыг оролддог, гадныханыг зайлуулж, мөн “эр байх” стандартанд нь нийцэхгүй байгаа эрчүүдийг гадуурхаж, доромжилдог байна. Босоо Хөх Монгол бүлгэмийн гадагш үзүүлж байгаа авираас гомофобиаг тайлбарлая. Гомофобия буюу ЛГБТ хүмүүсийг дарахыг хүсэх үзэгдэл нь, тэдэнрүү чиглэсэн хүчирхийллээр гадагшилж байгаа нь уг бүлгэм доторхи гомоэротик далд хүслийн илрэл байдаг (Flood, 2008).
Транс эмэгтэйн үсийг хусч, хэв журам тогтоох зорилгоор заналхийлэх нь цагдаагийн ажилтай өрсөлдөж байгаа юм шиг боловч, үнэндээ бол эдгээр эрчүүдийн хоорондын бие биедээ хэр сэтгэл татагдсаныг илэрхийлдэг.
Бичлэг дээрхи Босоо хөх монгол гэх гомосошл бүлгэмийн транс эмэгтэйг хүчирхийлж, номхотгож байгаа үйлдэл нь эдгээр эрчүүдийн хоорондох харилцааг улам бэхжүүлж байгаа маш том гомоэротик үзэгдэл юм. Уг транс эмэгтэйн үсийг хусч, хэв журам тогтоох зорилгоор заналхийлэх нь цагдаагийн ажилтай өрсөлдөж байгаа юм шиг боловч, үнэндээ бол эдгээр эрчүүдийн хоорондын бие биендээ хэр сэтгэл татагдсаныг илэрхийлдэг (Sedgwick, 1985). Нуугдмал гомоэротизм нь яг сүнс шиг оршихуйтай байдаг. Байгаа мөртлөө орших боломжгүй, хүсэл байгаа ч хориотой, мэддэг ч мэдэхгүй…
Нуугдмал гомоэротизм нь мөн эр хүйсийн дүрд улам тод орж жүжиглэхийг шаардаж, эзэндээ меланхолия болон далд депресс үүсгэж байдаг. Энэ нууцхан хайрлах сэтгэлийн булшин дээр “эр хүн байх” гэдэг дүрийг бататгасан гомосошл бүлгэм батжиж байдаг юм. Гомофобия, гомосошл болон гомоэротизм нь маш нягт уялдаатай үзэгдэл бөгөөд цэрэг, сургууль, эрчүүдэд зориулсан сэтгүүлүүдэд ихээр илэрч, соёлын анализ хийх том талбар болон хөгжсөн байдаг.
Эрчүүд ижил хүйстэн, транс хүмүүс болон эмэгтэйчүүдээс айх айдасгүй, харин ч найзалж, эрэгтэй хүний хүйсийн баримжаа илүү нээлттэй, дотно чиглэл рүү хөрвөж байгааг харуулж байгаа мэт.
Соёлын анализаар эдгээр бүлгүүд дотор далд хүслээ дарангуйлж, нууц байлгах гэсэн оролдлого нь, “эр хүн байх” гэдэг дүрээ бусдад батлах, тэр нь аажимдаа хэтэрч бусдаас мөн үүнийгээ шаардаж буйгаар илэрдэг байна (Brady, 2012). 1990 оноос соёл судлаачид эрчүүдийн дунд хүйсийн баримжааны том хямрал явагдаж байгааг анзаарч, 1994 онд метросексуал гэх нэр томьёог анх гаргасан байдаг. Метросексуал эрэгтэй нь илүү дур булаам, нээлттэй бөгөөд, уламжлалт эр хүн гэх дүрд орохгүйгээр харин ЛГБТ болон эмэгтэйчүүдтэйгээ ойлголцож, хамтран оршихоос айдасгүй, илүү эмзэг, мэдрэмжтэй бөгөөд нээлттэй эрэгтэй хүн гэж тодорхойлсон байдаг (Shugart, 2008).
Энэ нь нэг ёсондоо “эр хүн байх” гэдэг уламжлалт дүр хэрхэн үеээ өнгөрөөж байгаа, эрчүүд ижил хүйстэн, транс хүмүүс болон эмэгтэйчүүдээс айх айдасгүй, харин ч найзлаж, эрэгтэй хүний хүйсийн баримжаа илүү нээлттэй, дотно чиглэлрүү хөрвөж байгааг харуулж байгаа мэт. Бидний нийгэм ижил хүйстэн, транс хүмүүсээс айж, жигшиж, харц тулгарах төдий нийгмийн сандрал үүсгэдэг соёлыг үгүй хийж, нийгмийн цөөнхи бүлгүүддээ нээлттэй, хүлээцтэй хандаж чадвал хөгжлийн нэг том алхам болох юм. Эрчүүд болон хөвгүүд өөрийн дотоод сэтгэлийн дотно байдлаа илэрхийлэх айдасгүй, өөрийгөө илэрхийлэх боломж нь улам тэлж, нийгэмтэйгээ нээлттэй дотно харилцах боломжтой болох юм.