"Хөвсгөл явна гэж яриад таван жил боллоо. Одоо жинхэнээсээ явах цаг нь болсон юм биш үү" гэж Алтаа, Болдоо хоёр ярина. Залуусын дунд үүнтэй ижил өөр нэгэн яриа өрнөдөг нь "Энэ гоё санаагаа бодит ажил болгоод бизнесийн гараагаа эхлэх цаг нь болсон шүү. Одоо л хийхгүй бол өөр нэгэн нь эхлүүлнэ дээ найз аа. Одоо эхлүүл ээ" юм.
Харин энэ яриаг сонсож суугаа найз нь хэрэгжүүлэх хүсэлгүйдээ биш бизнесийн гараагаа хэрхэн эхлүүлэх ээ мэдэхгүй байгаад л гол учир нь байдаг аж. Зах зээлийн судалгаа, бизнес хөгжүүлэлт, ажиллах хүн хүч, туршилт гээд бүх зүйлд санхүүжилт нэхэгдэж, шинэ тутам мэдээлэлд ойр байхыг санаачлагчаас шаарддаг. Тиймээс л залуус маш олон сайхан санаагаа зөвхөн бодож л өнгөрөөдөг нь үнэн.
Гэхдээ юу гээч дээрх байдал өөрчлөгдсөн. Хэрэв гарааны бизнес эхлүүлж байгаа бол бэлэн бүтээгдэхүүн болгохоосоо өмнө "санаагаа зарах" хэрэгтэй аж. Өөрөөр хэлбэл санаагаа хэн нэгэнд санал болгож, үнэхээр хүнд хэрэгтэй зүйл мөн байна уу гэдгийг туршиж үзэх хэрэгтэй. Тухайлбал, "Шарк танк" нэвтрүүлэг шиг гаргасан санаагаа хөрөнгө оруулагч нар танилцуулж, тохиролцоод санхүүжилт авдаг шиг. Түүнчлэн гарааны бизнес дэмждэг хувийн болон төрийн байгууллагуудад хандах хэрэгтэй. Тэд таны санааг сонсоод хүмүүст, нийгэмд тулгамдсан ямар нэгэн асуудлыг шийдэж чадах уу гэдгийг харгалзан таны бизнесийг бойжуулж өгдөг.
Хэд хоногийн өмнө цахим орчинд дээр дурдсанчлан гарааны бизнес бойжуулж өгдөг төрийн байгууллага болох "Innovation HUB" буюу Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газрыг одоогийн байрнаас нь нүүлгэж оронд нь цагдаагийн ямар нэгэн байгууллага ирэх тухай мэдээлэл түгсэн. Харин "Innovation HUB"-ыг нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг Яармагт байх шинэ байр руу нь нүүлгэж байгаагийн адил шилжүүлнэ гэжээ. Энэ мэдээлэлд иргэд шүүмжлэлтэй хандаж, оюутан залуус үйлчлүүлэхэд ойр байрлалаас нь нүүлгэхгүй байх саналыг цахим орчинд дэвшүүлэв. Тус газар нь "Оюутны гудамж"-аас 500 гаруй метрийн зайд оршдог. Залуучууд сэдсэн санаагаа хөгжүүлэх, хууль эрхзүйн зөвлөгөө авах, хурал, сургалт зохион байгуулах, ажил олгогчидтой уулзах боломжийг "Innovation HUB"-аас хүртдэг бөгөөд үйлчлүүлэхэд ойр байрлалд оршдог аж.
Тэгвэл дээрх мэдээлэл үнэн эсэх талаар Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газрын Гарааны бизнес хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Жаргалангаас тодрууллаа. Тэрбээр "Нийслэлийн засаг захиргааны байруудыг Яармаг руу нүүлгэх тухай мэдэгдлийг Хотын дарга Х.Нямбаатар хурал уулзалтуудаар мэдэгдэж байгаа. Гэхдээ манай байгууллагыг нүүлгэнэ гэсэн албан захирамж бичиг ирээгүй" гэв.
"Innovation HUB" нь инновацлаг санааг бүтээгдэхүүн болгон бойжуулдаг бөгөөд 2018 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Тэднийхээс 60 гаруй компани зах зээлд хөл тавих гараагаа эхлүүлсэн бөгөөд 34 нь бизнесээ "цэцэглүүлжээ". Тод жишээ нь маркетингийн платформ хөгжүүлэгч "Erxes" компани юм. Анхны хөрөнгө оруулалт нь 73 дахин өссөн буюу зах зээлийн үнэлгээ нь хоёр сая долларт хүрчээ.
Одоо "Innovation HUB"-д нийт 23 инновацын төсөл буюу компани бойжиж байна. Тэдгээр компанийн төлөөлөл болох гарааны бизнес санаачлагчдаас Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газрыг Яармаг руу нүүлгэвэл одоогийн үйл ажиллагаанд нь хүндрэл гарах эсэхийг асуулаа.
"Балансид ворк" компанийг Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал С.Хонгор "Манайх үйл ажиллагаагаа таниулах зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай уулзалтуудыг "Innovation HUB"-д зохион байгуулдаг. Мөн оюутан залууст зориулсан сургалт зохиодог. Хэрэв энэ газар байрнаасаа нүүж, яармагт очвол манайх тийшээ очихгүй. Яармаг буюу авто замын түгжрэл ихтэй газарт үйл ажиллагаа явуулбал өөрсдийгөө таниулахаар хийж байгаа үйл ажиллагаа маань доголдох болно. Их түгжирдэг газар руу хэн ч зорихгүй. Харин одоо байгаа байр нь оюутан залуусын хөлийн газар болохоор нааш ирэхэд төвөггүй. Харилцагчдаас гадна бидэнд ч бас маш хүндрэлтэй тусна. Өглөө Яармаг яваад орой гэртээ ирэхийн тулд таван цагийг ямар ч үр ашиггүйгээр түгжрэлд өнгөрүүлэх болно. Үүний оронд хотын төвд оффис түрээсэлж ажиллах нь дээр шүү дээ. Бид энд байрласны талбайн түрээст сард 1 метр квадратыг нь арван мянган төгрөгөөр тооцож төлбөр төлдөг. Энэ нь бидэнд бодит дэмжлэг болж чаддаг. Түүнчлэн бизнест тустай зөвлөгөөг "Innovation HUB"-аас авах боломжтой байдаг нь бидэнд нөөлөгтэй байдаг.
Энэ газар байгуулагдаад одоо зургаан жил болж байна. Барилгыг тохижуулах, таниулан сурталчлахад хөрөнгө мөнгө зарцуулсан нь тодорхой. Хэрэв өөр газарт очвол дахиад л энэ зардлыг гаргах болно. Өөрөөр хэлбэл төсвийн мөнгө салхинд хийсэж байгаагаас ялгаагүй" гэлээ.
"Чипмо" компанийг үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Э.Төгөлдөр "Энэ газрыг нүүх болбол бид тийшээ очих боломжгүйд хүрнэ. Хэдий бид талбайн түрээс бага төлдөг ч гэлээ авто замын түгжрэл ихтэй газар руу дагаад очих боломжгүй. Учир нь бидэнд цагаа үр ашигтай болгох нь чухал" хэмээв.
"Innovation HUB"-д гарааны бизнесүүд бойжихоос гадна оюутан залуус хичээл, дадлага ажил, сургалт, өдөрлөг зохион байгуулах бүрэн боломжтой. Иргэд өдөрт 8000 төгрөг төлөөд бүх өдрийн турш хичээл хийж заал, интернет, дэлгэц, тухтай орчноор хангагдах бүрэн боломжтой. Тэнд байгаа бүх ширээ сандлыг өөрсдийнхөөрөө зохион байгуулж хүссэн орчноо бүрдүүлж болно. Мөн хурал хэрэгслүүд цөм бий. Зүгээр л байгаа санаагаа нөүтбүүкдээ бэлдээд ирэхэд л болох юм. Эдгээр үйлчилгээг оюутнууд үнэмлэхээ шалгуулаад 5600 төгрөгөөр авдаг аж.
Хүн л болсон хойно өдөржин хичээл хийж, бизнес хөгжүүлэхэд хэцүү зүйл тулгарч уйлмаар санагдаж болно. Зөвхөн уйлахад зориулсан өрөө хүртэл байна. Үүнээс гадна орчны чимээ шуугианаас болж төвлөрөхгүй бол ганцаар суудаг өрөөнд зочлохыг тэд санал болгодог юм билээ.