Гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдлын улмаас Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2023 оны 17-р сарын 7-нд батлагдаж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Эдгээр хуулийн зохицуулалтын талаар ХЗДХЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хууль зүй дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгасан. Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчиндэх, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөг зэрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсоож хохирогчийг 18 нас хүрсний дараа тоолж эхэлнэ.
- Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж хоёр түүнээс олон хүнийг худалдаалж, хилээр нэвтрүүлж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд өршөөл үзүүлэхгүй. Энэ хэргийг эрх мэдэл, албан тушаалтай, улс төрд нөлөө бүхий хүн үйлдсэн бол хорих ялыг хугацаанаас өмнө суллахгүй.
- Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэргийн дээд хэмжээ 20 жил байсныг 25 жил болгон өөрчилсөн.
Зөрчлийн хуулийн Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгсэлтэй холбоотой зөрчилд:
Жолооч согтуурсан, мансуурсан үедээ шалгуулахаас зайлсхийсэн бол өмнө нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 мянган төгрөгөөр торгодог. Эрхээ хасуусан үедээ дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол шүүхээс 7-30 хоногоор баривчлах шийтгэл оногдуулдаг байсан. Тэгвэл шинэ зохицуулалтаар:
- Согтуурсан мансуурсан үедээ эхний удаа тээврийн хэрэгсэл жолоодсон бол жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоногоор баривчлах шийтгэл оногдуулна.
- Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эрхээ хасуулсан хүн дахин уг үйлдлийг гаргасан, зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийхсэн бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Энэ тохиолдолд 1-3 жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 2.7-14 сая хүртэлх төгрөгөөр торгох ял онооно. Эсвэл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас хорих шийтгэл оногдуулахаар тусгасан.
Эрүүгийн хуулийн 27-р бүлэгт Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгсэл ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг. Энэ төрлийн гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн бол, эсвэл хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол 1-3 жилийн хугацаагаар эрх хасна. 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана. Эсвэл 6 сараас 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах ялтай байсан
2024 оны 1-р сарын 1-нээс энэ төрлийн гэмт хэрэгт:
- Жолоодох эрхийн 3-5 жилээр хасна
- 1-3 жилээр зорчих эрхийг хязгаарлах
- 1-3 жилээр хорих ял оногдуулна.
Өмнө нь дээрх тохиолдолд хүний амь хохироосон бол 3-5 жилээр жолоодох эрх хасах, 1-5 жилээр зорчих эрхийг хязгаарлах, 1-5 жил хорих ялтай байсан.
2024 оны 1-р сарын 1-нээс:
5-8 жилээр эрх хасах, 1-5 жилээр зорчих эрхийг хязгаарлах, 1-5 жилээр зорчих эрхийг хязгаарлах, 1-5 жил хорих ялтай хэвээр байна.
Тээврийн хэрэгсэл жолоодож байгаад хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан бол 450 мянгаас 5.4 сая төгрөгөөр торгох, эсвэл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1 сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулдаг байсан.
2024 оны 1-р сарын 1-нээс эхлэн энэ төрлийн гэмт хэрэгт:
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жилээр хасах, 2.7-14 сая хүртэлх төгрөгөөр торгоно. Эсвэл 240-720 цаг нийтэд тусгай ажил хийлгэнэ. Эсвэл 6 сараас 3 жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулна. Энэ өөрчлөлтөөр эрх хасах ялын хугацаа, торгох ялын хэмжээ нэмэгдсэн.