“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган хоёр өдөр үргэлжилж, өнгөрсөн баасан гарагт /2024.02.02/ санал, дүгнэлтээ нэгтгэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Бид хоёр өдрийн турш Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн тухай, бүсүүдийн тэргүүлэх чиглэл, хөгжлийн бодлогын тухай санал солилцож нэгдсэн ойлголтод хүрлээ. Та бүхний оролцсон хэлэлцүүлэг, дэвшүүлсэн саналуудад үндэслэж, Засгийн газар бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж, орон нутагт иргэдийн дунд хэлэлцүүлээд эцсийн хувилбараа Улсын Их Хурлаар батлуулах болно” гэлээ. Энэ саналаа ч Улсын Их Хурлын даргад танилцуулсан байна.
Түүнчлэн бүс бүр ялгаатай хууль эрх зүйн орчин бүрдүүлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд улс төрийн намууд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, бодлого шийдлээ дэвшүүлэх боломжтойг хэллээ.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулснаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлаж хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөр шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг тулгамдсан асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна.
Хоёр өдөр үргэлжилсэн чуулганд нийт 2775 төлөөлөгч оролцож 400 орчим санал гаргасныг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дүгнэлтдээ дурдаад зургаан бүсийн тэргүүлэх чиглэлүүдийг эхний байдлаар тодорхойлсныг танилцууллаа.
- Хангайн бүсийн тэргүүлэх чиглэл
Төрөлжсөн аялал жуулчлал (археологи, амралт, рашаан сувилал, шашин)
- Баруун бүсийн тэргүүлэх чиглэл
Баруун бүсийн эдийн засгийн коридорыг түшиглэсэн худалдаа, үйлчилгээ,
- Хойд бүсийн тэргүүлэх чиглэл
Шинжлэх ухааан техонологи, аж үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан
- Төвийн бүсийн тэргүүлэх чиглэл
Эрчимжсэн ХАА, хүнсний үйлдвэрлэл, хил орчмын аялал жуулчлал
- Зүүн бүсийн тэргүүлэх чиглэл
Боомт, тээвэр логистик, эрчимжсэн мал ахуй, хил орчмын аялал жуулчлал
- Говийн бүсийн тэргүүлэх чиглэл
Уул уурхай, хүнд үйлдвэр, барилгын материалын үйлдвэрлэл
Эдгээр тэргүүлэх чиглэлийг дэмжсэн дэд бүтэц, тээвэр логистикийн сүлжээ, ажиллах хүч, нийгмийн үйлчилгээний тогтолцоо болон татвар, хөрөнгө оруулалт эрх зүйн орчноо хэрхэн сайжруулах талаар бүс тус бүрдээ тодорхойлоод саналуудаа эцэслэж нэгтгэхээр тогтлоо.