Олон үндэстний цагаачлалын визийн (ногоон карт) 2025 оны ээлжит сугалааны бүртгэл энэ сарын 4-ний лхагва гарагт эхэллээ. Сугалааны бүртгэл иэрх 11 дүгээр сарын 7-ны мягмар гарагийн АНУ-ын Зүүн эргийн стандарт цагийн бүсийн үдийн 12.00 цаг хүртэл үргэлжилнэ.
1990 оны Цагаачлалын хуулиар Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөрийг бий болгосон бөгөөд 1995 оны санхүүгийн жилээс эхлүүлэн жил бүр 55,000 цагаачлалын визийг сугалаагаар олгодог болсон. Энэхүү Сугалаа нь АНУ дахь цагаачлагч хүн амыг төрөлжүүлэх зорилготой бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд АНУ-д цагаачилсан иргэдийн тоогоороо бага улс орнуудаас ихэвчлэн өргөдлийн маягтуудыг сонгодог.
Олон үндэстний визийн өргөдлийг мэдүүлэхдээ usvisas.state.gov цахим хуудасны Олон үндэстний визийн процесс (Diversity Visa Process) хэсэг дээрх алхмуудыг нэгбүрчлэн дагана. Эдгээр алхмуудын дагуу материалаа бүрдүүлэн өргөдлөө мэдүүлсэн бол, удаах удирдамж, зааврыг авахын тулд ККТ-өөс ирсэн зааварчилгаа, түүнчлэн энэхүү цахим хуудсан дээрх мэдээллийг сайтар унших хэрэгтэй.
Эх сурвалж: VOA