gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 26
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

МҮЭХ: 2024 онд цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх санал хүргүүлсэн

Б.Нямдарь
Боловсрол
2023-09-26
789
Twitter logo

МҮЭХ-ноос 2024 оны улсын төсөвт тусгуулах санал болон цаг үеийн асуудлаар мэдээллээ. Тодруулбал МҮЭХ оос ЗГ, Ажил олгогч нарт санал хүргүүлж хэлэлцэн 2023 онд цалин хөлсийг дахин тодотгол хийж 2023 оны долоодугаар сарын 1-ээс цалин хөлсийг дунджаар 30 орчим хувь нэмэгдсэн гэв.

Тэд инфляцтай уялдуулж цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх боломжийг судалж, гурван талт хэлэлцээрийн хүрээнд шат дараатайгаар асуудлыг хэлэлцүүлж, цалин хөлс 2024 онд 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх саналыг хүргүүлээд байгаа ба тус саналд

  • Цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх,
  • Тэтгэвэр, тэтгэмжийг иргэдийн худалдан авах чадварыг харгалзан нэмэгдүүлэх,
  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 880 мянган төгрөгт хүргэн нэмэгдүүлэх,  
  • Төсвийн хэмнэлт, үйл ажиллагааны нэмэлт орлогыг цалин хөлс, олговор, нийгмийн хамгааллын зардалд зарцуулах,
  • Бага, дунд орлоготой иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн 3 хувийг эхний гурван жилийн хугацаанд төр хариуцахаар 2024 оны улсын төсөвт тусгах зэрэг цалин хөлс, нийгмийн хамгаалалтай холбоотой 15 заалт бүхий асуудлуудыг тусгасан байна.

МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

- Монголд татвар төлж, ажил эрхэлж байгаа хүн бүр байгалийнхаа баялгаас хувь хишиг хүртмээр байна. Үүнийг намрын чуулганаар хэлэлцэн хууль эрх зүйн хүрээнд тусгах зохицуулалт хийх шаардлагатай.

- Төсөвт үнийн өсөлтийг тогтоон барих тодорхой арга хэмжээ авах

- Хөдөлмөрийн хөлсний хэмжээг нэмэх, тодруулбал 880 мянган төгрөгөөс доошгүй болгох саналтай ч ЗГ дээд тал нь 660 мянган төгрөг болгох боломжтой гэсэн тул түр хойшлуулсан. Гэхдээ намрын чуулганд төсвийн асуудал хэлэлцэхээс өмнө шийдвэрлэх хэрэгтэй байна.

- Хувийн хэвшлийн салбар дахь цалин хөлсийг нэмэх, татварыг хөнгөлөх, дэмжлэг үзүүлэх, ажлын байраа хадгалсан, ажилтнуудынхаа нийгмийн асуудлаа шийдвэрлэсэн ААН, байгууллагад төрийн худалдан авах ажиллагаанд давуу эрх олгодог байя. Тендерт цаасан дээрх компаниуд авилга өгч давуу эрхээр сонгогддог.  

- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн зардалд сүүлийн жилүүдэд хуульд заасан төсөв тусгахгүй байсаар ирсэн. Нийт төсвийн зардлын 0,5 хувиас доошгүйг ХАБ, эрүүл ахуйд зарцуулах ёстой.

- Бага, дунд орлоготой иргэдийн ХАОАТ-ыг хөнгөлнө гэж ЗГ мөрийн хөтөлбөрт заасан байдаг. Үнийн өсөлттэй байгаа үед үүнийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Сугалаа явуулж, НӨАТ-ын 2 хувийг буцаан олгож байгаа ч үүнийг үе шаттайгаар доод тал нь 50 хувийг буцаах хэрэгтэй.

- Ипотекийн зээлтэй холбоотой маш их гомдол ирж байна. Орон сууцны үнэ өссөн байна. Уг зээлийг зогсоох, царцаах нь бага, дунд орлоготой иргэдийн орон сууцны хэрэгцээ хумьж байна.

- Авлига хээл хахуулийн асуудал дарагдаж өнгөрмөөргүй байна. Тиймээс Засгийн газар авлига хээл хахуультай тэмцэх ажлаа эрчимжүүлэх

- Монголд бэлэн боловсон хүчнээ дадлагажуулах, нийгмийн асуудалд нь дэмжлэг үзүүлэх гэх мэт цогц арга хэмжээ авахгүй бол бүх салбарт боловсон хүчний дутагдалд ороход ойрхон байна.

- Маргааш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаар хуралдана. Заавал ажил хаялттай, асуудлыг хурцдуулж байж арга хэмжээ авахгүй шийдвэрлэж болно.

- МҮЭХ, БШУЯ багш, ажилтнуудын  цалин урамшууллын талаар хэлэлцээр хийгээд явж байна. Багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалин хөлсийг ойрын гурван жилд 1000 ам.долларт хүргэх хүсэлт тавьсан байна лээ. Гэхдээ хэлэлцээр шат дараатай явдаг. Тиймээс бид ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх санал тавьсан. Ажил хаялтын үр дагавраар сурагчдын эрх ашиг зөрчигдөж, хичээл хоцрогдол, аюулгүй байдал алдагдах зэрэг асуудал үүсгэхгүйгээр хэлэлцээр хийх боломжтой. Мөн зарим сургуульд гүйцэтгэлийн үнэлгээний нэмэлт урамшууллаа авч чадахгүй байна гэх гомдол их ирж байна.

- Гэхдээ эцсийн дүнд зөвхөн боловсролын салбар гэхгүй бүхий л салбарын урамшууллыг нэмэх, нийгмийн хамгаалал, мэргэжлийн хувьд хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх зэрэгт анхаарлаа хандуулна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан