Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар дэлхийд нэн ховор, зөвхөн Монголын говьд амьдардаг мазаалайг "Монголын үндэсний бахархалт амьтан" болгохоор болсныг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ цахим хуудсаараа мэдэгдлээ.
Сүүлийн жилүүдэд мазаалайн тоо толгой өсөж байгаа нь сайн мэдээ боловч цаашид өсгөн үржүүлэх, хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж тус яам үзэж байна.
Мазаалай нь хосоороо болон сүрэглэж амьдардаггүй онцлогтой баавгай бөгөөд хосоороо байгаа нь тун ховор тохиолдол гэж амьтан судлаачид хэлж байна. Тиймээс энэ амьтныг тоо толгойг гаргахын тулд мөр болон баас, байгальд үлдээсэн ул мөрийг тандан судалж тоог толгойг гаргадаг аргачлалтай аж. хамгийн сүүлийн тооллогоор Монголын говьд 52 мазаалай байна гэсэн тооцоо гарчээ.