Манай улсад цахилгаан хэрэгслүүдийн хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгаагүй. "Шинэ арга" ХХК электроник, цахим, цахилгаан хэрэгслийн хаягдал, бүх төрлийн хаягдал батарей боловсруулах үйлдвэрийн тусгай зөвшөөрлөө авчээ. Налайх дүүрэгт үйлдвэр аюултай хог хаягдал боловсруулах албан ёсны, анхны тусгай зөвшөөрлийг авсан байна.
Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны судалгаагаар манай улсад жилд ойролцоогоор 2000 тонн электрон хог хаягдал гардаг. Эдгээр нь аюултай хог хаягдалд тооцогддог юм.
‼️Аюултай хог хаягдал гэж тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж, хортой хий ялгаруулдаг, халдвартай, идэмхий, хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөө үзүүлдэг, байгаль орчинд хортой шинж чанартай, устгасны дараа аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг хог хаягдал юм.
“Шинэ арга” компанийн ерөнхий инженер, Ph.D доктор, дэд профессор, зөвлөх инженер А.Доржготов "Хаягдлын төрөл, маркаас хамаарч түүнд агуулагдах үнэт өнгөт болон хортой хүнд металлын агуулга харилцан адилгүй. Хуванцрын хаягдал хорт хавдар үүсгэдэг тул заавал дахин боловсруулах шаардлагатай" гэв.