Эмч, шим тэжээл судлаач Н.Лүдэвдоржтой эрчүүдийн эрүүл мэнд, эрүүл байх зөвлөмжийн талаар ярилцлаа.
- Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээсээ 10 жилээр бага байгаагийн шалтгаан юу вэ?
- Монголчуудын наслалтын зөрүү ялгаатай байгаад олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Жишээлбэл: амьдралын хэв маяг, өөртөө тавих анхаарал, эрт илрүүлэх үзлэгт хамрагддаг байдал гэх зэргээс нэлээд хувь нь шалтгаалдаг. Мөн газарзүйн онцлог, байгаль орчны болон нийгэм, эдийн засгийн хүчин зүйлүүд нөлөөлж болно. Монгол эрчүүдийн хувьд уламжлалт сэтгэлгээнээс үүдэн гэр бүлээ авч явах, санхүүгээ зохицуулах гэх мэт, нийгмийн зүгээс эрчүүдийг илүү их хөдөлмөрлөхийг, санхүүгийн хувьд хүчтэй байхыг шаарддаг учраас ажилдаа төвлөрөх, эрүүл мэндээ тоохгүй байх хандлага ажиглагдаж байна. Эрүүл мэндийн боловсрол бага байх тусам өөртөө анхаарах анхаарал буурдаг гэх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байна гэж хардаг.
- Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хэр хугацааны давтамжтай үзүүлэх хэрэгтэй вэ?
- Дэлхий нийтээр эрчүүдийн 60 орчим хувь нь эмнэлгээр үйлчлүүлэхээс цааргалдаг гэсэн судалгаа бий. Уг нь эрт илрүүлгийн үзлэгт 20 наснаас эхлэн хамрагдах ёстой. Эрчүүдийн дунд түрий булчирхай, хоол боловсруулах эрхтний өвчлөл, хорт хавдар түгээмэл тохиолддог. Монгол улсад хэрэгжиж буй стандартын дагуу элэг, ходоод, бүдүүн гэдэс гэх мэт хоол боловсруулах эрхтний эрт илрүүлэгт 40 наснаас хойш, түрий булчирхайн үзлэг оношилгоонд 45 наснаас хойш жил бүр хамрагдах ёстой байдаг. Жилдээ нэг удаа цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ өгөөд, дотор эрхтнийхээ үйл ажиллагааг хянаад явах, боломжтой бол хоёр жилд нэг удаа компьютер томографын шинжилгээ өгч байх хэрэгтэй.
- Урт наслахын тулд хийж эхлэх ёстой хамгийн энгийн алхмуудаас дурдвал
- Хамгийн энгийн алхам гэвэл өөрийгөө хайрлахаас эхэлнэ. Шалтгаангүйгээр ядрах, жин алдах, өвчний зовуур илрэхэд тоодоггүй хайнга байдлаа засах хэрэгтэй. Илүү нарийн яривал сайн унтаж амрах, тэнцвэртэй хооллож хүнсний бүтээгдэхүүний төрлөө нэмж шим тэжээлээ сайн авах, өдөрт багадаа 30 минут дасгал хөдөлгөөн хийж байх гэсэн энгийн гурван алхмыг хэрэгжүүлэхэд болно.
- Нойрны хэмнэл эрүүл мэндэд яаж нөлөөлдөг вэ?
- Насанд хүрсэн хүн хоногт 7-9 цаг унтаж амрах ёстой гэсэн стандарт бий. Унтаж байх үед бидний биед хэрэггүй болсон эд эсүүд үхжиж шинэ залуу эсүүд үүсдэг. Тиймээс хамгийн сайн детокс бол нойр. Нойрны хэмнэл алдагдахаар бодисын солилцоо хямарч эд эрхтнүүдийн шаардлагатай үйл ажиллагаа алдагддаг. Хурдан хөгшрөх, ажлын бүтээмж муудаж үүнтэй холбоотой сэтгэл зүйн асуудлууд үүсэх магадлалтай.
- Ямар нэг өвчний зовуур илрэх үед хүмүүс ихэвчлэн ямар алдаа гаргадаг вэ?
- Өвчний зовуураа нуух бол хамгийн том алдаа. Ялангуяа эрчүүд маань “зүгээр ээ”, гайгүй болчихдог юм, эм уухаар намдчихдаг гэдэг. Өвдөлт бол хүний хамгаалалтын механизм учраас тоохгүй байх нь өвчнийг даамжруулахаас хэтрэхгүй. Мөн мэргэжлийн хүмүүст ханддаггүй. Хэн нэг хүний хэлсэн аргад итгэж, өөр хүний эмчилгээг дуурайдаг, илүү хялбар аргыг хайдаг. Энэ нь хугацаа алдаж, хүндрүүлэх шалтгаан болно. Үүний оронд эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Улсын эмнэлгийн ачаалал өндөр хэдий ч зовуураа нуух, хамаатан саднаасаа зөвлөгөө авах нь илүү их хугацаа алдуулдаг гэдгийг ойлгох нь чухал.
- Монгол орны эрс тэс уур амьсгал, улирлын онцлогт тохирсон арга хэмжээ авах хэрэгтэй юу?
- Бид нар олон мянган жил энэ нутагт амьдарч ирсэн. Тиймээс бидний бие махбод уур амьсгалдаа генийн түвшинд дассан байгаа. Дээр үеэсээ улирал бүрд тохирсон арга хэмжээ уламжлагдан ирсэн байдаг. Зуны цагт хөнгөн хооллож, өвлийн улиралд илүү их энерги, дулаан гаргах шаардлагатай учраас амьтны гаралтай хоол хүнс хэрэглэдэг гэх мэт хэв маяг байсан. Харин өнөө цагт энэ процесс алдагдаж эхэлсэн байна. Жилийн турш хүнд хоол хэрэглэх нь хоол боловсруулах эрхтэн системдээ өндөр ачаалал өгдөг. Энэ нь бодисын солилцооны эрчим алдагдаж, таргалах, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл нэмэгдэхэд хүргэж байна. Тэгэхээр улиралдаа тааруулж хооллох, өдөр бүр идэвхтэй хөдөлгөөн хийхийг хичээх хэрэгтэй.
- Эрүүл мэндээ хамгаалах, урт наслах зөвлөгөөг хуваалцана уу.
- Өөрийгөө хайрлах нь өөртөө болон гэр бүлийнхээ өмнө хүлээж байгаа нэг ёсны хариуцлага гэсэн үг. Илүү олон төрлийн хоол хүнс хэрэглэж, биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийх, нойроо сайн авах гэх мэт урьдчилан сэргийлэлтийг өдөр болгон хийх ёстой. Нэмээд 40-өөс дээш насандаа жил болгон эрт илрүүлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй шүү. Оюу толгой компаниас гурав дахь жилдээ эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих зорилготой “80 насалъя” аяныг зохион байгуулж байгаа нь монголчуудын дундаж наслалт олон жилийн зөрүүтэй байгаа учир чухал, ач холбогдолтой ажил болж байна.
- Ярилцсанд баярлалаа.