Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын шинэ барилга 2023 оны долоодугаар сарын 26-ны өдөр нээлтээ хийжээ. Хан Хэнтий чуулгын барилга нь 600 хүний суудалтай, есөн танхимтай, 78 өрөө тасалгаатай, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан цахилгаан шаттай бүс нутагтаа жишиг театр болсон байна.
Хан Хэнтий чуулгын барилгын ажлыг 2011 онд эхэлсэн бөгөөд 2020 онд Соёлын яам бие даан байгуулагдаж, театр, музей, чуулгын барилгуудын урагшлуулахад анхаарал хандуулан ажиллажээ.
Соёлын яамнаас интерьер дизайныг цогцоор нь хийх, зураг төсөл боловсруулж улмаар нэмэлт ажлыг 2023 онд төсөвт суулган иж бүрэн гүйцэтгэх боломжоор хангажээ. Архангай, Завхан аймгийн театрын барилгуудыг мөн үүнтэй ижил зураг төслөөр бүтээн байгуулах аж.
1925 онд Монгол Улсад анхны дөрвөн улаан булан байгуулах шийдвэр гарсны нэг нь Хэнтий аймагт байгуулагдаж, 1950 онд Өндөрхаан аймгийн клуб, Үйлдвэрчний эвлэлийн харьяа ажилтны клуб нээгдэж өнөөгийн Хан Хэнтий чуулгын суурийг тавьжээ.
Улмаар Хэнтий аймгийн театр 1983 онд Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулга болон өргөжиж 40 жилийн ойн босгон дээрээ шинэ барилгаа хүлээн авч байна.
Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулга нь “Соёлын тухай хуулийн 34-р зүйлд зааснаар соёлын арга хэмжээ, соёлын бараа, үйлчилгээг үйлдвэрлэх, түгээх, хуваарилах арга хэлбэрийг сайжруулж, хүртээмжтэй ашиглах нөхцөлийг бүрдүүлэх” хуулийн заалтын хэрэгжилтийг хангаж, чанар болоод хүртээмжээ нэмэгдүүлж, тусгай хэрэгцээт иргэд үйлчлүүлэх боломжоор мөн хангасан, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах бүтээн байгуулалт болсрэ байна.