- Энэ долоо хоногт далайн усны дундаж хэм цельсийн 21 хэмд хүрчээ
- Усны хэм нэмэгдсэнээр дулаан шингээж авах нь багасч, агаар мандалд нүүрхүчлийн хий удаан тогтдог аж
- Дэлхий даяар гуравдугаар сард далайн усны хэм хамгийн дулаан хэмжээнд хүрдэг
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр далайн усны хэм нэмэгдэж, 2016 оны рекордыг давлаа. Тодруулбал энэ долоо хоногт далайн усны дундаж хэм цельсийн 20.96 хэмд хүрсэн.
Уур амьсгалыг зохицуулахад далай чухал үүрэгтэй юм. Далайн ус дулааныг өөртөө шингээн авч, дэлхийн хүчилтөрөгчийн тал хувийг бий болгодог.
Харин усны хэм нэмэгдэх тусам дулааныг шингээж авах чадвар нь буурч, дэлхийн агаар мандалд нүүрсхүчлийн хий илүү удаан тогтоно гэсэн үг юм. Улмаар мөсөн голууд хайлж далай руу цутгаснаар далайн усны түвшин нэмэгддэг аж.
Усны хэм нэмэгдсэнээр далайн амьтад сэрүүн ус хайж, шилжин суурьшдаг нь хүнсний сүлжээнд сөргөөр нөлөөлдөг. Мөн махчин загаснууд халуун усыг тэсвэрлэдэггүй учир илүү догшин болдог байна.
Дэлхий даяар гуравдугаар сард далайн усны хэм хамгийн дулаан хэмжээнд хүрдэг.
Эрдэмтдийн санааг ихээр зовоож байгаа зүйл нь далайн усны хэм нэмэгдэж буй цаг үе юм. Учир нь дэлхий даяар гуравдугаар сард далайн усны хэм хамгийн дулаан хэмжээнд хүрдэг гэв.
Харин наймдугаар сард ийнхүү нэмэгдсэн усны хэм ирэх гуравдугаар сард хэрхэн өөрчлөгдөх бол гэсэн асуудал үүсгэж байгаа аж.
Эрдэмтэд далайн усны хэм нэмэгдэхэд нөлөөлж буй хүчин зүйлийг судалж байгаа ч хамгийн их нөлөөтэй нь уур амьсгалын өөрчлөлт гэж үзэж байна.
Эх сурвалж: ВВС