gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     6.02
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 16
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ХААН Банк үнэт цаасны танилцуулгаа хийж, нээлттэй хувьцаат компани болох ажлаа эхлүүллээ

Бизнес
2023-04-05
207
Twitter logo

“ХААН Банк” ХХК нь хувьцаагаа олон нийтэд санал болгон нээлттэй хувьцаат компани болох ажлаа өнөөдрөөс албан ёсоор эхлүүллээ.

Банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ХААН Банк 2021 оны 2-р сараас эхлэн нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлыг холбогдох хууль, журамд заасан хугацаанд, шат дараатайгаар хийж ирсэн. 2022 оны 12-р сарын 9-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороо ХААН Банкийг нээлттэй хувьцаат компани болж, олон нийтэд хувьцаагаа санал болгохыг зөвшөөрч, үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн билээ.

Үндэсний хэмжээний хамгийн том банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч ХААН Банк нь IPO-ийн хүрээнд нийт хувьцааныхаа 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 191,219,800 ширхэг хувьцааг нэмж гарган, нэгж хувьцааг 959 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Олон нийтээс татан төвлөрүүлэх тус хөрөнгийг банкны дунд хугацааны стратегийн хүрээнд хэрэгжүүлэх цахим шилжилт, мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт, байгаль орчинд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүд болон урт хугацаат орон сууцны санхүүжилтэд тус тус зарцуулахаар төлөвлөж байна.

ХААН Банкны хувьцааг олон нийтэд анх удаа арилжаалах үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй, олон улсад болон дотоодын нэр хүнд бүхий мэргэжлийн байгууллагууд болох “БиДиСек ҮЦК” ХК  тэргүүлэх андеррайтераар, “Таванбогд капитал ҮЦК” ХХК дэд андеррайтераар, өмгөөллийн “Эм Жэй Эл Атторнейс” ХХН болон “ХаанЛекс Партнерс” ХХН нар хуулийн зөвлөхөөр, “БДО аудит” ХХК  бизнесийн үнэлгээ, “Эрнст Энд Янг Монголия Аудит” ХХК санхүүгийн аудитын чиглэлээр тус тус хамтран ажиллаж байна.

Үүсэн байгуулагдсан цагаасаа хойш 32 жилийн хугацаанд ХААН Банк нь харилцагчдынхаа амьдрал, хүсэл мөрөөдөл, хэтийн зорилго, бизнесийн амжилт гээд бүхий л цаг үед нь тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгийн найдвартай, түргэн шуурхай хүргэх зорилгын дор орон даяар байрлах 540 гаруй салбар нэгж 6,500 гаруй ажилтан, технологийн шинэлэг шийдэл бүхий цахим сувгуудаараа дамжуулан Монгол Улсын нийт хүн амын 82 хувьд өдөр тутам үйлчилж байна.

ХААН Банкны нийт актив 2021 оны эцсийн байдлаар 13.5 их наяд төгрөг байсан бол 2022 оны 12-р сарын 31-ний байдлаар 15.0 их наяд, зээлийн багц 7.0 их наяд төгрөгөөс 8.0 их наяд, татан төвлөрүүлсэн хөрөнгө 12.0 их наяд төгрөгөөс 13.3 их наяд, нийт цэвэр ашиг 291.5 тэрбум төгрөгөөс  449 тэрбум төгрөгт хүрсэн нь нийт банкны системийн хэмжээнд тэргүүлсэн хамгийн дээд үзүүлэлт юм.

Өдгөө ХААН Банк нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа нийтэд санал болгосноор хөгжлийнхөө шинэ хуудсыг эхлүүлж, харилцагчид маань банкны хувьцаа эзэмшигч болж хамтын өсөлтийг бий болгох түүхэн боломж бүрдээд байна.

ХААН Банкны хувьцааг олон нийтэд арилжаалах анхдагч зах зээлийн арилжаа 2023 оны 4-р сарын 13-19-ний өдөр Монголын хөрөнгийн бирж дээр явагдана.

Эрхэм хөрөнгө оруулагч та бүхэн хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.ipo.khanbank.com цахим хуудас болон банкны вэбсайт, сошиал сувгуудад хандан авах боломжтой. ХААН Банкны үнэт цаасны танилцуулга арга хэмжээ нийслэлд “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудлын Хүндэтгэлийн хүлээн авалтын танхимд, орон нутагт Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Хөвсгөл аймагт нэгэн зэрэг 11:30-13:30 цагт болох бөгөөд МҮОНРТ орон даяар шууд дамжуулан хүргэх юм.

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан