Сүүлийн жилүүдэд эр бэлгийн эсийн тоо, чанар буурсныг олон судалгаагаар баталжээ. Гэвч энэ нь үргүйдэлд хүргэх эрсдэлтэйг төдийлөн хөндөөгүй байна. Эрдэмтэд хүрээлэн буй орчин, хувь хүний сонголт эрчүүдийн нөхөн үржихүйд хэрхэн нөлөөлдгийг судалжээ.
2022 онд хийсэн судалгаагаар нийт үргүйдлийн тал хувь нь эрчүүдийн үргүйдэлтэй холбоотойг тогтоосон байна. Дэлхий дээрх нийт эрчүүдийн 7 хувь нь үргүй байгааг ч тогтоожээ. Нийгэм, соёлын нөлөөгөөр үргүйдлийг өнөөг хүртэл зөвхөн эмэгтэйчүүдтэй холбон тайлбарлах нь их тул эрчүүдийн үргүйдлийг нухацтай ярих, авч үзэх нь ховор байдаг.
“Европын байгалийн ухаан” сэтгүүлд нийтлэгдсэн, эрдэм шинжилгээний өгүүлэлд агаарын бохирдол эрэгтэйчүүдийг үргүйдэлд хүргэдэг гэжээ.
Сүүлийн 100 жилд дэлхийн хүн ам хурдацтай өссөн. Ердөө 70 жилийн өмнө нийт 2.5 тэрбум хүн дэлхийн иргэн байсан бол одоо 8 тэрбум хүрэв. Гэвч сүүлийн жилүүдэд нийгэм, эдийн засгийн хүчин зүйлүүдийн улмаас төрөлт буурч эхэлжээ. Дөрвөн тэрбум хүний амьдарч буй улсад нэг эмэгтэйд 2-оос цөөн хүүхэд ногдож байна.
Эмэгтэйчүүд эрүүл мэнддээ өөрсдөө хяналт тавих боломжтой, санхүүгийн эрх чөлөөтэй болсноор хэдэн хүүхэд төрүүлэхээ өөрсдөө шийдэх эрхтэй болсон. Энэ нь төрөлт буурсан олон шалтгааны нэг. Мөн эр бэлгийн эсийн тоо цөөрч, эрэгтэйчүүдийн бэлгийн даавар буурч, хөвчрөлтийн асуудлууд, төмсөгний хавдар нэмэгдсэн нь нөлөөлж байна.
Уг нь эр бэлгийн эс төгс эс бөгөөд маш жижиг, сэлж чаддаг, биеийн гадна ч амьдрах чадвартай. Өөр ямар ч эсэд ийм шинж байдаггүй аж. Нөхөн үржихүйд эдгээр эсийн хөдлөх ур чадвар, хэмжээ, хэлбэр, тоо чухал үүрэгтэй. Нэг миллилитр үрийн шингэнд 40 саяас бага эр бэлгийн эс байвал асуудал байна гэсэн үг юм.
1973-2018 оны хооронд эрчүүдэд хийсэн судалгаагаар эр бэлгийн эсийн тоо жил бүр 1.2 хувиар буурчээ. 2000 оноос хойш 2.6 хувь бол өссөн байна. Үүнд хүрээлэн буй орчин, амьдралын хэв маяг (хар тамхи, согтууруулах ундаа, хөдөлгөөний дутагдал, бухимдал, буруу хооллолт) нөлөөлжээ.
Их Британийн Ноттингхэмийн их сургуулийн малын эмч, судлаач Ребекка Бланчард гэрийн тэжээмэл нохойнуудыг судлаад “Нохой эзэнтэйгээ хамт амьдардаг. Гэрт байгаа химийн бодисууд эр нохойн бэлгийн эсэд нөлөөлж буй эсэхийг судалсан юм. Химийн бодисууд буюу бидний гал тогоондоо байнга хэрэглэдэг хуванцар хэрэгслүүд болон эм хүний ч, нохойны ч дааврын тогтолцоог эвдэж, нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлж болзошгүй.” Гэжээ.
Мөн уур амьсгалын өөрчлөлт буюу цаг агаар дулаарч байгаа нь шавжны нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлдгийг судлаачид тогтоожээ. Хүнд ч мөн ижил нөлөө үзүүлж байж болзошгүй юм.
Эх сурвалж: BBC