Монголын Улсын Төрийн Соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын хувийн сан хөмрөгийг Үндэсний төв архив хүлээн авах ёслол өнөөдөр болов.
Тэрбээр архивын байгууллагын түүхэнд Монголд анх удаа театрын найруулагчийн хувийн хөмрөг үүсгэж буй юм. Түүний Төрийн шагнал хүртсэн дөрвөн жүжиг болох:
- Ц.Балдорж “Шөнө амталсан нулимс”
- В.Хюго “Парисын дарь эхийн сүм
- У.Шекспир “Гамлет”,
- Б.Цогнэмэх “Тэнгэрийн хүү” мөн 2016, 2017, 2018, 2022 оны Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны дэг тавилт болон намтар түүхэнд холбогдох баримтуудаар Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжуулав.
Хувийн сан хөмрөгийг Монгол Улсын түүх, нийгэм, эдийн засаг, соёлын ач холбогдолтой баримтын шалгуур үзүүлэлтээр үүсгэдэг байна. Н.Наранбаатарын хувийн гаралтай баримтын онцлог нь төрт ёсны үндэсний их баяр наадмын түүх, театрын урлагийн найруулга нь ирээдүй хойчид түүх болон үлдэхийг нотолж байгаа аж.
Монголын Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар, “Өнөөдөр миний амьдралын түүхэн өдөр болж байна. Учир нь 25 жил театрын урлагт зүтгэсэн хөдөлмөрийн охь дээжээс хувийн сан хөмрөг үүсгэж байгаад баяртай байна. Би сан хөмрөгийг Монголын ой санамж, түүхэн баримт, үнэт зүйл гэж ойлгодог.
Миний хувийн хөмрөгт Монгол төрийн таван үндэсний наадам орж байгаа. Наадмын найруулагчаар ажилласан цагаас хүмүүс их үздэг болсон. Үзэхийн сацуу дэлхийн хүмүүс хардаг болжээ. Миний бүх үнэт бүтээлүүд, гар бичмэл, туршлагын маань түүх байна. Эдгээрийг мэдэх, ашиглахыг хүссэн хүмүүст судлагдахуун болж байна” гэв.
Үндэсний төв архивын захирал Т. Сайнжаргал “Үндэсний төв архивын сан хөмрөгийг зайлшгүй хувийн хөмрөгөөр нөхөн бүрдүүлдэг. Хувийн гаралтай баримтад нийгэмд гүйцэтгэсэн үүргээр нь баримт үүсгэж сан хөмрөг үүсгэдэг. 1928 оноос хойш Монголын төр нийгмийн урлаг соёлын 200 гаруй зүтгэлтнүүдийн хувийн архив бүрдсэн.
Төрийн соёрхолт Н.Наранбаатарын хувийн хөмрөг нь Үндэсний төв архивт кино, гэрэл зураг, дуу авианы архивын тав дахь сан хөмрөг боллоо. Хэрэв хувийн баримтыг ашиглахыг хүссэн хүн манай төвтэй гэрээ байгуулан танилцах боломжтой" гэлээ.
Энэ үеэр найруулагч Н.Наранбаатарын амьдрал, ажил үйлсэд холбогдох баримт, Төрийн шагнал хүртсэн жүжгийн баримал, гэрэл зургаас бүрдсэн бичил үзэсгэлэнг дэлгэв.