gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     9.07
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 11
Зурхай
 9.07
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 9.07
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: "Бидний төлсөн татварыг ирээдүйн эздийн боловсрол, төлөвшил, хүмүүжилд зориулаасай"

Г.Тэгшсүрэн
Эдийн засаг
2023-05-18
35
Twitter logo

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 180 гаруй мянган аж ахуйн нэгж байгууллага байна. Эдгээрээс МҮХАҮТ, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг байгууллага хамтран ТОП 100 ААН-ийг жил бүр тодруулдаг. 22 дахь удаагийн шалгаруулалт дуусаж, ТОП ААН-үүдэд өнөөдөр /2023.05.18/ батламж гардууллаа.

Энэ удаагийн ТОП аж ахуй нэгжид зөвхөн хувийн өмчит аж ахуй нэгжийг шалгаруулж байгаа нь өмнөх жилүүдээс онцлог юм. Тухайлбал "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ ТОП 100 аж ахуйн нэгжийг 20 жил манлайлсан энэ жил төрийн өмчит аж ахуйн нэгжийг энэ шалгаруулалтаас тусад нь байр эзлүүлсэн байна. Улмаар 2022 онд "Оюутолгой" ХХК ТОП ААН-үүдийг манлайлжээ.

Харин төрийн өмчит ТОП аж ахуйн нэгжүүдийг хувийн хэвшлээс тусад нь шалгаруулсан бөгөөд  үүнд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нэгдүгээрт жагссан байна. Тодруулбал:

  1. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ
  2. Эрдэнэс Таван толгой ХК
  3. Улаанбаатар төмөр зам ХНН ХХК
  4. Төрийн банк
  5. Эрдэнэсмонгол ХХК
  6. Таван толгой түлш ХХК
  7. Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК
  8. МИАТ ТӨХК
  9. Монгол Улсын Хөгжлийн банк
  10. Монголросцветмет ТӨҮГ

Хувийн өмчит ААН-үүдийг шалгаруулахдаа  улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, орлого, хөрөнгийн  хэмжээ, ашиг гэсэн таван үзүүлэлтийг чухалчилжээ. "Оюутолгой" ХК ТОП 100 ААН-ийг манлайлсан бол ашгийн хэмжээгээр 100 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Харин "ХААН Банк" ерөнхий эрэмбээр хоёрт, ашгийн хэмжээгээр нэгдүгээрт бичигджээ.

Даатгуулагчийн тооны эрэмбэ буюу хамгийн олон хүнд ажил олгож, тэдгээрийн татвар төлсөн байдлаас харвал, нэгдүгээрт "Оюутолгой" ХК, хоёрдугаарт "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХХК буюу олны мэддэгээр "CU" сүлжээ дэлгүүрийн толгой компани хоёрдугаарт жагсжээ. Харин "Ви Эс Ойл" ХХК 100 дугаарт байна.

Салбараар нь авч үзвэл:

  • Худалдаа, үйлчилгээний салбарыг "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК
  • Уул уурхай, олборлох үйлдвэрийн салбарыг "Оюутолгой" ХХК
  • Газрын тосны хангамжийн салбарыг "НИК" ХХК тэргүүлжээ.

2022 онд ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогыг өмнөх үетэй харьцуулахад 3 их наяд төгрөгөөр өссөн бөгөөд  нийтдээ 38.4 их наяд хүрсэн байна. Мөн ДНБ-ий 73 хувьтай дүйцэж, төлсөн татварын хэмжээ 4.3 наяд хүрчээ. Улмаар улсын төсвийн нийт татварын 28 хувийг хангаж, ажиллагсдын тоо 71 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 6.2 хувийг бүрдүүлсэн байна.

ТОП 100 Аж ахуй нэгжийн салбарын бүтэц сүүлийн 6 жилийн хугацаагаар харвал худалдаа үйлчилгээ, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэл, газрын тос болон экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулагч компаниуд нэмэгдсэн байна.

ТОП-100 ААН-ийн нэг "Жүр-Үр" ХХК-ийн дэд захирал Б.Мөнхзул "Манай компанийн хувьд 2022 онд 10.8 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлсөн. Энэ бол манай компанийн 1200 гаруй ажиллагсдын бүтэн жилийн хөдөлмөрөөс улсын төсөвт төвлөрүүлсэн мөнгө гэж ойлгож болно.

Бидний оруулж буй энэ хувь нэмрийг шийдвэр гаргаж байгаа эрх баригчид маань Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө, хамгийн гол нь эх орны ирээдүй болсон үр хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд, зөв иргэн болох төлөвшил, хүмүүжилд илүүтэй зориулаасай гэж хүсдэг. Монголд тусгаар тогтнол, газар нутаг, баялаг нь байна. Тэгэхээр эрүүл, оюунлаг, зөв ёс суртахуунтай ирээдүйн эздэд зориулаасай.

Төсвийн мөнгө уйлдаггүй гэж үг гарчихлаа. Үүнээс л татгалзмаар байна. Төсвийн мөнгө ч эргээд бидний л мөнгө шүү дээ. Зөв зохистой, ухаалаг, аригч, гамч, ухаалаг зарцуулбал улс орны ирээдүй гэрэлтэй, залуус ирээдүйдээ итгэлтэй болно шүү дээ. Хүний хөгжил эндээс эхлэлтэй учраас бодлого нь оновчтой байгаасай. Засгийн газар солигдоход зөв бодлогыг тасалдуулдаггүй, түүнийг урт хугацаанд үргэлжлүүлдэг зөв тогтолцоог бүгд хүсэж байна" гэлээ.

ТОП-𝟏𝟎𝟎 ААН-ийн эрэмбийг тооцохдоо  51 ба түүнээс дээш хувь нь хувийн өмчит аж ахуйн нэгжүүдийн мэдээлэлд үндэслэн эрэмбэлсэн бөгөөд 91 нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, 9 нь хувьцаат компани байна. Аж ахуйн нэгжүүд олон нийтэд хувьцаагаа арилжин нээлттэй компани болсноор борлуулалтын орлого, ажиллагсдын тоо нь өссөн зэрэг эерэг дүн үзүүлжээ.

𝟐𝟎𝟐𝟐 оны ТОП-𝟏𝟎𝟎 ААН-ийн эрэмбэд анх удаа эрүүл мэндийн салбарын 4 аж ахуйн нэгж багтсан бол экспорт хийдэг 20 ААН багтжээ. Эдгээрийн 9 нь уул уурхайн бус бараа бүтээгдэхүүн экспортлогч байна. Түүнчлэн, 7 компани анх удаа ТОП-𝟏𝟎𝟎 ААН-ээр шалгарчээ.

Сүүлийн 6 жилээр харьцуулахад ТОП-100 ААН-ийн жагсаалт дахь уул уурхай олборлох үйлдвэрлэл, цахилгаан дулааны үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн тоо буурч, харин худалдаа, үйлчилгээ, газрын тосны хангамж, хүнс болон хөнгөн үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдсэн байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан