gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Хятадаас хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд зүтгэвэл бид хэзээ ч чанартай гутал өмсөхгүй"

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2023-05-17
282
Twitter logo

"Та аль оронд үйлдвэрлэсэн гутлыг илүү их өмсдөг вэ" гэж асуухад 54 хувь нь БНХАУ-ынх гэж хариулсан байна. Харин эх орны үйлдвэрийн гутал өмсдөг гэж 15 хувь нь хариулсан бол 11 хувь нь ОХУ-ынх гэжээ. Тэгвэл таны өмсдөг гуталд ямар асуудал ихэвчлэн тулгардаг вэ гэхэд:

  • Чийг их татдаг
  • Оёдол амархан ханзардаг
  • Ул хайрдаг, хагардаг, салдаг гэх шалтгааныг хэрэглэгчид хэлсэн байна.

Энэ бол Монголын таван бүс нутгийн аймгуудыг сонгож, 10 мянга орчим хүүхэд, эцэг эх, сургуулийн багш, эмч нарыг оролцуулсан судалгааны мэдээлэл юм. Судалгааны мэдээллийг ШУТИС-ийн Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Удвал танилцууллаа.

"ХҮҮХДИЙН ХӨЛИЙН ХЭМЖЭЭНД ТОХИРСОН ГУТАЛ ҮЙЛДВЭРЛЭХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БИЙ"

Гутал нь хайрдаг, чийг татдаг гэх асуудлууд хөлийн эмгэг үүсгэж байгааг судалгаанд дурдсан байна. Тухайлбал, бага, дунд, ахлах ангийн 6-18 насны 2018 хүүхдийн хөлийн өлмий, өсгий, эрхий хурууны цэг, шагайд олон улсын ISO стандартад тавигдсан үзүүлэлтийн дагуу хэмжилт хийжээ. Ингэхдээ хүүхэд бүрийн тавхайн зургийг авч, хөлийн эрхий хурууны хазайлтын өнцгийн хэмжээг авсан байна. Эндээс хүүхдүүдийн хөлийн хэв гажилт илэрчээ.

Мөн 6-11 насны эрэгтэй хүүхдүүдийн 67, эмэгтэй хүүхдүүдийн 50 хувь нь улны хавтгайралттай гэдэг дүн гарсан. Мөн 28 хувь эрхий хурууны хазайлттай байжээ. Тиймээс Монгол Улсад стандарт, хүүхдийн хөлийн хэмжээнд тохирсон гутал үйлдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгааг Л.Удвал доктор хэлж байна.

Сүүлийн жилүүдэд дотоодын зах зээлийг хамгаалах, импортыг орлох 3 сая гутал үйлдвэрлэх хэрэгцээ, шаардлагын тухай шийдвэр гаргах түвшинд болоод арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ААН-үүд ч ярих болсон. ХХААХҮЯ, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран "Гутал үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн"-ийг өнөөдөр /2023.05.17/ зохион байгууллаа.

"ТОВЧ, ЦАХИЛГААНААС БИШ ЗӨВХӨН ГУТЛААС НӨАТ АВАХААР АЖИЛЛАЖ БАЙНА"

Монгол Улсад 1934 онд "Аж үйлдвэрийн комбинатын цогцолбор" байгуулсан. Ингэснээр арьс ширний салбарын үндэс суурь тавигдсан гэж үздэг. Монгол Улсад өнөөдрийн байдлаар арьс шир, завод ноос, ноолуур боловсруулах 34 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс орон нутагт гурван үйлдвэр бий. Мөн арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 120 гаруй жижиг, дунд үйлдвэрүүд нийслэл болон аймгуудад үйл ажиллагаа явуулдаг. Энэ салбарт нийт 4200 гаруй хүн ажиллаж байна.

Тэд жилд 7 сая орчим арьс бэлтгэж байна. Гэвч үүний 80 орчим хувь нь гэмтэлтэй байдаг аж. Энэ нь арьсан гутлын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж байгааг зөвлөгөөний үеэр онцлов. ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж "Сайн арьстай байж сайн гутал үйлдвэрлэнэ. Гэтэл малын арьсанд амьдын гэмтэл байна. Хачиг, хувалзаас эхлээд нядалгааны гэмтэл байна. Нядалгааны үед арьсыг гэмтээчихдэг. Мал эмнэлгийн ерөнхий газраас жил болгон хуваарьт тарилга хийж байгаа. Ингэснээр хачиг, хувалзын тоо буурч байгаа гэдгийг хэлмээр байна" гэв.

Хямд гутлууд татваргүй орж ирж, дотоодын үйлдвэрлэгчдэд өрсөлдөх боломж олгодоггүй.

Дотоодын гутлын үйлдвэрүүд арьс ширээ дотооддоо боловсруулж байгаа ч цахилгаан, товч зэрэг туслах материалуудыг бүгдийг импортоор авдаг. Эдгээр туслах материалыг гаалиар оруулж ирэхэд НӨАТ төлдөг. Оруулж ирээд бүтээгдэхүүн үйлдвэрлээд худалдахад дахин НӨАТ төлж байгаа. Ингэж давхар НӨАТ суутгалгүй, гаалиар оруулж ирэхэд НӨАТ төлөхгүй харин түүнийг бүтээгдэхүүн болгон худалдахад НӨАТ төлөх асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Үйлдвэрлэхдээ л НӨАТ төлдөг болчихвол томоохон дэмжлэг болно гэж үзэж буй талаар М.Дондогдорж дарга хэлж байна.

Импортоор "арьсан" гэх нэрийн дор арьсан биш гутал оруулж ирдэг. Гаалийн 5, НӨАТ-ын 10 хувь, нийт 15.5 хувийн татвар төлөх ёстой ч үүнийг бүрэн гүйцэд төлдөггүй. Улмаар хямд гутлууд татваргүй орж ирж, дотоодын үйлдвэрлэгчдэд өрсөлдөх боломж олгодоггүй зэрэг цөөнгүй асуудлыг салбарын яамнаас дэвшүүлэв.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал манай улсын ААН-үүд жилд 30 орчим мянган хос гутал үйлдвэрлэж байна. Гэхдээ бодит байдал дээр жилд 1 сая орчим хос гутал үйлдвэрлэдэг аж.

"СТАНДАРТАА МӨРДҮҮЛЭХ Л ХЭРЭГТЭЙ, ТҮҮНЭЭС ҮНЭ НЭМНЭ, ХАСНА ГЭДЭГ БУРУУ"

“Хос Аз” ХХК 1997 онд Монголын анхны хувийн гутлын үйлдвэр болж 8 ажилтантай үүсгэн байгуулагдаж байжээ. Өнөөдөр 100 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус компанийн захирал Н.Зоригт "Зах зээлд хятадын гутал оруулна, оруулахгүй гээд яриад байна. Хятадын бүтээгдэхүүн Монголын гутлын стандартыг хангахгүй байвал оруулахгүй л байх хэрэгтэй.

Түүнээс үнэ нэм, хасна гэдэг буруу. Дэлхий глобалчлагдаж байхад хэн нэгнийхээ бүтээгдэхүүний үнийг хорих нь зохимжгүй шүү дээ. Тиймээс Монгол Улсын стандартыг мөрдүүлээд, нийцэхгүй бол буцаадаг л байвал болно. Хэрэв стандартын бус гутал орж ирвэл устгах, дахин боловсруулах зардлыг нэмээд явбал зөв.

Танай гутал үнэтэй байна гэдэг. Гутлаа хямдруулахын тулд муу юм хэрэглэх хэрэгтэй болно шүү дээ.

Манайх 2016 оноос хүүхдийн гутал үйлдвэрлэж эхэлсэн. Ингэхдээ гурван зүйлд анхаарсан. Нэгд, хүмүүс үндэсний үйлдвэрийн гутал загвар муухай, та нар Италийнх шиг гоё гутал хийх хэрэгтэй гэх нь бий. Тэгвэл хүмүүст хамгийн анхны таалагдах зүйл нь гоё сайхан загвар юм байна гээд бид Италийн загвар зохион бүтээгчтэй хамтраад 200-300 гаруй шинэ загвар зохион бүтээсэн. Дараа нь арьс зөв, улавч, шир, зуузай зөв байх ёстой. Гэтэл урдаас авдаг зарим материал шаардлага хангахгүй болоод ирж байгаа юм.

Бас нэг асуудал танай гутал үнэтэй байна гэдэг. Гутлаа хямдруулахын тулд бас л муу юм хэрэглэх хэрэгтэй болно шүү дээ. Гэхдээ эндээс гарах хоёр арга байна. Хамгийн гол арга бол цалин нэмэх. Хүн болгоны худалдан авах чадвар тогтвортой болбол би үүнийг зарж чадна. Гэтэл хямдхан гутал хийгээд байвал үйлдвэр ч хөгжихгүй ажилчдын цалин ч нэмэгдэхгүй. Нийтээрээ цалингаа нэмж, чанараа сайжруулъя. Үйлдвэрлэгчид ажилчдынхаа цалинг нэмбэл худалдан авах чадвараас эхлээд манай бүтээгдэхүүн өртгөө дагаад чанаржина. Харин Хятадаас хямдхан бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд зүтгээд байх юм бол бид хэзээ ч чанартай, эрүүл гутал хүүхдэдээ өмсгөж чадахгүй" гэлээ.

"ХЯТАДЫН ХАМГИЙН БАЯН ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ЦӨӨН ТООНЫ ГУТАЛ ҮЙЛДВЭРЛЭВЭЛ ЯМАР ВЭ"

2020 оны байдлаар дэлхий дахинд 384 тэрбум ам.долларын гутал үйлдвэрлэдэг байжээ. Тэгвэл 2026 он гэхэд энэ тоо 440 болж өсөх магадлал бий аж. Дэлхийн нийт гутлын 75 хувийг зүүн азийн таван орон үйлдвэрлэж байна. Үүнээс БНХАУ-д 55 хувийг үйлдвэрлэдэг аж. Энэ үйлдвэрлэлээс манай улс нийт гутлын хэрэглээнийхээ 70 хувийг оруулж ирж байгаа.

Цаашид БНХАУ-аас гутлынхаа хэрэгцээний дийлэнх хувийг хангасаар байх уу, дотоодод үйлдвэрлэсэн арьсан гутлын зах зээлийг нэмэгдүүлэх үү гэдэгт зөвлөгөөний зорилго оршив. Монголчууд бүгд 100 хувь арьсан гутал өмсөх ёстой юу, худалдан авч чадах уу гэдэгт хариулах илтгэлийг "Хөгжлийн шийдэл ТББ-ын Орон нутгийн хөгжлийг дэмжих төвийн менежер П.Амармэнд хэлэлцүүлэв.

Хятадууд дэлхийн зах зээлд хямд бүтээгдэхүүн гаргаад, өөрсдөө үнэтэй зүйл авч хэрэглэдэг болжээ.

Тэрбээр "Арьсан гутал гэдэг бол нийт олонд зориулсан, хямд үнээр өрсөлддөг бүтээгдэхүүн биш юм байна. Тэгвэл Монголын арьс ширний салбар, арьсан гутлын үйлдвэр энэ зах зээл рүү бүгд өрсөлдөх хэрэг байна уу. Зөвхөн чанарыг чухалчилдаг, үнийг анхаардаггүй тийм зах зээл, хэрэглэгч рүү зоривол яасан юм бэ гэдэг санаа байна.

Бидний сул тал жижиг, цөөн, ажиллах хүч багатай. Бид бүх арьсаа гутал болгоод зарсан ч БНХАУ-ын зах зээлийг хангаж чадахгүй. Хятадын гутлын экспорт нь 720 сая. Бид үүний 0.1 хувийг л хангах буюу, 1 сая гутал л  жилд үйлдвэрлэж байна.

Хятадууд 15 ам.доллар буюу 55 мянган төгрөгийн үнэтэй гутлыг экспортод гаргадаг хэр нь буцаагаад гутал авахдаа ойролцоогоор 40 ам.долларын буюу 140 орчим мянган төгрөгийн үнэтэй гутал авдаг юм байна. Өөрөөр хэлбэл, Хятадууд дэлхийн зах зээлд хямд бүтээгдэхүүн гаргаад, өөрсдөө үнэтэй зүйл авч хэрэглэдэг болжээ. Тэгэхээр Монголчууд Хятадын хамгийн баян хүмүүст зориулсан цөөн тооны үнэтэй бүтээгдэхүүн хийж зарах тал руугаа л ажилламаар санагдсан. Бид салбараа зөв зүг рүүгээ чиглүүлж, учраа олох л хэрэгтэй" гэлээ.

Үндэсний боловсруулах үйлдвэрүүд жилд 140 тэрбум төгрөгийн 7.5 сая арьс шир худалдан авч боловсруулж байна. Үүгээрээ 1 сая хос гутал, 1 сая гаруй савхин бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 150 орчим тэрбум, салбарын хэмжээгээр 290 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан