Аутизмыг таниулах дэлхийн өдөр өнөөдөр буюу 4 дүгээр сарын 2-ны өдөр тохиож байна. Аутизм гэх ойлголт нь 1940 оноос улбаатай бөгөөд Хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээж авч ойлгох чадварт нөлөөлдөг насан туршийн эмгэг юм.
Дурдсанчлан аутизм нь өвчин биш тул ямар нэгэн эмчилгээ гэж байдаггүй хүүхдийн хөгжлийг дэмжих сургалт-заслууд байдаг. Тэгвэл аутизм нь яагаад дэлхий нийтийн-нийгмийн асуудал болж байгаа вэ? гэдэг талаар мэдээлэл хүргэе.
Аутизмтай хүүхдийн тоо жилээс жилд өсөж байна
АНУ-ын CDC(Center for Disease control and Prevention)-ийн сүүлийн 20 жилийн датаг харахад 2000 онд 150 хүүхэд тутмын 1 нь аутизмтай байсан бол тус тоо хоёр жилийн интервалтайгаар 125-д 1, 110-т 1, 69-т г.м арифметик прогрессоор өссөөр 2020 он гэхэд 36 хүүхэд тутмын 1 гэсэн үзүүлэлт гарсан байна. Мөн аутизмтай эрэгтэй хүүхдийн тоо эмэгтэй хүүхдийн тооноос даруй 4 дахин өндөр байсан нь хачирхалтай.
Эх сурвалж: Data & Statistics on Autism Spectrum Disorder | CDC
Surveillance Year |
Birth Year |
Number of ADDM Sites Reporting |
Combined Prevalence per 1,000 Children (Range Across ADDM Sites) |
This is about 1 in X children |
2020 |
2012 |
11 |
27.6 (23.1-44.9) |
1 in 36 |
2014 |
2006 |
11 |
16.8 (13.1-29.3) |
1 in 59 |
2008 |
2000 |
14 |
11.3 (4.8-21.2) |
1 in 88 |
2002 |
1994 |
14 |
6.6 (3.3-10.6) |
1 in 150 |
Тус өсөлтийн шалтгаанд одоогоор өгөх хариу байхгүй байгаа ч зарим хүмүүс үүнийг аутизмын эрт илрүүлэг, өмнөхөө бодвол аутизмын талаарх мэдээ мэдээлэл элбэгшсэнтэй холбон тайлбарлаж байна. Хэдийгээр тус өсөлт зөвхөн АНУ дахь аутизмын өсөлтийг харуулж байгаа ч дэлхий даяар тэр дундаа Монголд ч сүүлийн жилүүдэд аутизмтай хүүхдийн тоо өсөөд байгаа.
Өөрөөр хэлбэл аутизм нь хэнд ч тохиолдож болох шалтгаан нь тодорхой бус эмгэг юм. Тэгвэл бид эцэг эх, асран хамгаалагчийн хувиар юу хийж чадах вэ? Та гурав болон түүнээс доош насны хүүхдийн асран хамгаалагч эсвэл эцэг эх бол анхаараарай. Аутизмтай байж болзошгүй хүүхэдтэй болон аутизмтай хүүхэдтэй хүмүүст дараах зөвлөмжийг хүргэж байна.
"Эрт илрүүлэг" гэж юу вэ?
Хүүхдэд аутизмын шинж тэмдэг нэг ой хүрэхээс өмнө илэрч эхлэх боломжтой байдаг. Сүүлийн үед дэлхий нийтэд дийлэнх хүүхдүүд 18-24 сартайдаа оношлогдож байна. Эрт оношлуулсан тохиолдолд хүүхдийг хөгжүүлэх хамгийн тохиромжтой нас 6 нас хүртэл, нөгөө талаас сургуульд орох хүртэл нь хүүхдээ хөгжүүлэх цаг хугацаа, боломж гарч ирдэг.
Эрт илрүүлэг буюу эрт оношилгоонд нөлөөлөх, цаашдын хүүхдийн төлөө арга хэмжээ авах хамгийн урд эгнээний хүмүүс
-Эцэг эх/Асран хамгаалагч
-Өрхийн эмнэлэг болон хүүхдийн эмнэлгийн эмч нар
-Цэцэрлэгийн багш нар гэх мэт хүүхэдтэй ойр харьцдаг хүмүүс байна.
Хүүхдээ анзаарч ажиглах/Хүүхдээ хэрхэн оношлуулах вэ?
Хүүхдийг ажиглахад дараах шинж тэмдгүүд илэрч болно. Үүнд:
-Нүдэн харилцаа үүсэхгүй байх
-Нэрээр нь дуудахад харахгүй байх
-Тоглоомоороо зориулалтын бус байдлаар тоглох
-Инээх гэх мэт халуун дотно, баясгалантай илэрхийлэл сул
-Дуу авиа гаргах, дагаж дуурайх, инээмсэглэх, нүүрний хөдөлгөөн зэрэг харилцаа байхгүй
-Хоёр ой хүрсэн ч үг холбож хэлж чадахгүй байх
Дээрх шинж тэмдгүүд илэрвэл хаана хандах вэ?
Монголд Аутизмын албан оношийг зөвхөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ) ажиглалтын арга дээр үндэслэн тавьдаг. Тус оношийг үндэслэн хүүхэд болон хүүхдийн албан ёсны асран хамгаалагч нийгмийн халамжид хамрагдаж, тэтгэмж тогтоолгон авдаг.
Эрүүл мэндийн салбарын байгууллагууд |
Аутизмыг оношлодог байгууллагууд |
Холбогдох |
Тайлбар |
СЭМҮТ |
СЭМҮТ-ийн үзлэгийн цаг авах утас 70150520 24/7 зөвлөгөө мэдээлэл өгөх утас 1800-2000 |
Тус оношийг үндэслэн нийгмийн халамжид хамрагдаж, тэтгэмж тогтоолгон авдаг. |
|
Зинт клиник |
Хүүхдийн насанд тохирсон үнэлгээ хийж үүн дээрээ үндэслэн онош тавьдаг (Гриффит) |
||
Төрийн |
Аутизмын үнэлгээ хийдэг байгууллагууд |
Холбогдох |
|
Аутизм Монгол Анд |
|
||
Аутизм онцгой хүүхдүүдийн академи |
|
Zint Clinic нь хүүхдийн бие бялдар болон хөгжлийн суурь чадамжийг олон улсын стандартын дагуу үнэлж үнэлгээндээ тулгуурлан онош тавьдгаараа онцлог юм.
Хэрэв аутизмтай гэж оношлогдсон бол цаашид яах вэ? Хүүхэдтэйгээ тулж ажиллах нь
Хэрэв хүүхдийг аутизмтай хэмээн оношилсон бол түүнийг нийгэмд бэлдэх томоохон хариуцлага эцэг эх асран хамгаалагчийн нуруун дээр ирдэг. Аутизмтай хүүхдийн асран хамгаалагчид хүүхдийг хөгжүүлж нийгэмшүүлэхийн тулд өөрсдөө ч асар их боловсрох шаардлага гардаг. Эрт оношлогдсон, маш сайн хөгжлийг нь дэмжиж тулж ажилласан хүүхэд ердийн сургуульд үе тэнгийнхэнтэйгээ амжилттайгаар сурч яваа жишээнүүд байдаг.
Хэрэв та хүүхэдтэйгээ өөрөө бие даан ажиллаж, хөгжүүлэхээр шийдсэн бол заавал мэргэжлийн сургалтад хамрагдаарай, мөн чанартай тулж ажиллахад асран хамгаалагчдад ажил ч хийх завдал гарахгүй байх болов уу. Мэдээж хүн бүр ингэж чадахгүй. Хэдий тийм ч та хүүхдэдээ хэд дахин илүү анхаарал халамж өгөн өсгөх нь чухал юм шүү.
Аутизмтай хүүхдийг хөгжүүлэх боловсролын байгууллагууд
Нэг үеээ бодвол манайд аутизм болон бусад төрлийн хөгжлийн ялгаатай хүүхдүүдэд чиглэсэн тусгай боловсролын үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэмэгдэж байгаа нь сайшаалтай.
Аутизмын чиглэлээр урт хугацааны сургалт-засал явуулдаг мэргэжлийн тусгай боловсролын байгууллагууд |
|
Асах гэрэл баясал |
|
АНА Монгол төв |
|
Анүүлэн аз жаргал |
|
Аутизм онцгой хүүхдүүдийн академи |
|
Гайхамшигт ертөнц |
|
Хэдэф аутизм эдүкейшн центр |
Дэлхий нийтэд аутизмтай хүүхдүүдийг хөгжүүлдэг, нийгэмшүүлдэг олон төрлийн сургалтууд байдаг. ABA сургалт-засал, хэл засал, ахуй засал нь нийтлэг байдаг.
ABA ба үр дүн
Энэ дундаа "Applied Behavior Analysis" (ABA) сургалт-засал нь аутизм болон бусад шалтгаант хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдийн зан үйлийг ажигласнаар тэдэнд нийгмийн ур чадвар эзэмшүүлэх, академик ур чадвар эзэмшүүлж хөгжүүлэх, аливаа асуудалтай зохисгүй зан авирыг нь бууруулах үр дүн нь олон зуун судалгаагаар нотлогдсон арга юм.
ABA сургалт-заслын аргын үр дүнг бататгахын тулд Лос Анжелес дэх Калифорнийн Их Сургууль 7 хоногт 40 цагийн сургалт-засал хийдэг байсан хүүхдүүд дээр судалгаа явуулсан байна. Тус судалгаа нь 3 жил үргэлжилсэн бөгөөд өнжихгүйгээр урт хугацаанд явсан хүүхдүүдийн 47% нь ердийн сургуульд суралцахуйц хэмжээнд очсон байна.
Эх сурвалж: https://link.springer.com/article/10.1007/s40614-022-00338-x
Иймд тус "47%"-д хамрагдахын тулд эрт илрүүлэг/урт хугацааны сургалт-засал маш чухал юм. Харин сургуулиудын минь нөхцөл байдал ямар байгаа вэ?
"Ердийн" сургуульд хамрагдах нь
Манай улс "Тэгш хамруулан сургах" боловсролын хөтөлбөрийг эхлүүлээд өдгөө 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа нь авууштай хэрэг.
Тэгш хамруулан сургах боловсролын хөтөлбөр хэрэгжсэнээр бүх хүүхэд чанартай боловсрол олж авах эхний алхам болсон. Үүнтэй холбоотойгоор өмнөх онуудтай харьцуулахад сургуульд элсэн орох хүүхдийн тоо нэмэгдсэн. Энэ нь мэдээж сайн хэрэг
Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харахад 2023-2024 оны хичээлийн жилд 72.8 мянган хүүхэд шинээр нэгдүгээр ангид элсэн орж, сурагч нэрийг авчээ.
Манай улсад 100 мянган хүн тутмын 377 нь аутизмтай гэх албан бус судалгаа байдаг. Махчлаад тооцвол энэ хичээлийн жилд нийтдээ 274 аутизмтай хүүхэд сурагч болсон байна. Дор хаяж 260 ангид ямар нэгэн байдлаар аутизмтай хүүхэд сурч байх магадлалтай гэсэн үг. ЕБС-ийн сургуульд тэгш хамрагдан суралцаж буй аутизмтай хүүхдээс
- Багш болон ангийнхантайгаа харилцах чадвар хангалтгүй
- Хичээлээ бүрэн ойлгохгүйн улмаас хичээлийн цаг үр бүтээлгүй өнгөрөх
- Жишээ нь: Дуу чимээнд хэт мэдрэг, анхаарал төвлөрөл сул гэх мэт шинж тэмдгээс шалтгаалаад орчиндоо гэнэт чанга дуу авиа гаргах, хичээл дээр босч явах зэрэг нийтлэг асуудлууд ажиглагддаг. Энд мэдээж аутизмтай бүх хүүхдийг хамруулж ойлгож болохгүй юм. ЕБС-д амжилттай суралцаад явж буй маш олон хүүхдүүд байгаа.
Оройтож оношлогдсон, ямар нэгэн байдлаар сургуулийн өмнөх тусгай боловсролд хамрагдаагүй 6 настанд ердийн сургууль хэтэрхий "ахадсан" гэдгийг эцэг эхчүүд/асран хамгаалагч нар хожимдож ойлгодог. Иймд өмнө дурдсан эрт илрүүлэг, асран хамгаалагчийн чармайлт, сургуулийн өмнөх тусгай боловсролын төвүүдийн туслалцаа зэрэг нь асар чухал гэдгийг ойлгох хэрэгтэй.
Нөгөө талаас эрт илрүүлэгт хамрагдаж чадаагүй 6 настнууд яах вэ? гэдэг асуудал урган гарна. Хэдийгээр сүүлд оношлуулсан ч гэсэн сургалт-засал, эцэг эхийн өндөржүүлсэн хичээл зүтгэл хэзээ ч оройтохгүй юм.
Мөн нэг үеийг бодвол аутизмын чиглэлээр тусгай боловсрол олгодог мэргэжлийн төвүүд болон аутизмыг нийгэмд таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ -ууд цэцэрлэгийн багш, ерөнхий боловсролын сургуулийн багш нарт болон өрхийн эмнэлгийн эмч нарт зориулж аутизмтай болон бусад төрлийн хөгжлийн ялгаатай хүүхдийг хэрхэн сургаж хөгжүүлэх арга зүйн сургалтуудыг ордог болсон нь сайшаалтай юм.
Уг нийтлэлийг Аутизмыг таниулах дэлхийн өдрийн хүрээнд "Асах Гэрэл Баясал" төвөөс нийгмийн хариуцлагын хүрээнд бэлтгэв. Тус нийтлэл нь олон гэр бүл, хүүхдийн хувь заяаг өөрчлөх хэрэгтэй мэдээллийг агуулж байгаа тул та ч бас тус нийтлэлийг хэрэгтэй хүнд нь хүргэхэд туслан түгээж өгөхийг хүсье.