Их Британийн баруун өмнөд эрэг дээрх байцаас дэлхийн хамгийн хөгшин ой чулуужсан байдалтай байна.
Тус улсын Сомэрсэт бүсийн Майнхэд хэмээх газарт уушгин чулуунаас бүтсэн томоохон хадан цохионоос чулуужсан ойг олжээ.
Кэмбриж, Кардиффын их сургуулийн судлаачид Их Британийн төдийгүй дэлхийн хамгийн хөгшин ойг олсон гэж мэдэгджээ. Чулуужсан ойн моднууд одоогийн дал модтой төстэй, 1-4 метр өндөр байсан аж.
Мөн судлаачид ургамлын чулуужсан үлдэгдэл, эртний модны их бие, үндэс олжээ.
Кардиффын их сургуулийн Хүрээлэн буй орчны тэнхимийн судлаач Кристофер Бэрри “Би 30 жилийн турш эртний мод судалсан. Майнхэдийн модны их биеийн зургийг хараад олон сая жилийн настайг шууд ойлгосон. Гэрийн маань хажууд ийм мод байхыг хараад их баярлаж байна. Эдгээр модыг ургасан газраас нь олсон нь их чухал нээлт” гэжээ.
Энэ нээлтээс өмнө дэлхийн хамгийн хөгшин ой АНУ-ын Нью-Йорк хотод бий гэж тооцож байв. Харин Их Британи дахь чулуужсан ой тэр ойгоос дөрвөн сая жилийн өмнө ургасныг тогтоожээ. Сомэрсэтийн эрэг дээрх ой 419-358 сая жилийн өмнөх үед хамаарна. Тухайн үед Их Британи арал байгаагүй, эх газрын нэг хэсэг байсан гэж эрдэмтэд үзэж байна. Учир нь Герман, Бельгиэс чулуужсан, ижил моднууд олджээ.
Эртний ой одоогийнхоос ялгаатай байжээ. Модны доор ямар нэг ургамал, өвс олдоогүй аж. Харин эртний модноос унасан олон тооны, нарийн мөчрүүд байжээ.
Эх сурвалж: BBC