Сайн байна уу? Ховд руу зорчих нийтийн тээврээс ярьж байна. Бүх хүн бүрдчихсэн, хөдлөхийн тулд таныг л хүлээж байна гэх эмэгтэйн хоолой олны дундаас тод, гаргацтай сонсогдоно. Тэрээр нийслэлээс орон нутаг руу зорчих нийтийн тээврийн зохицуулагч бөгөөд хүний нэр, утасны дугаарууд тэмдэглэсэн цаас барьж, нэгд нэггүй нягталж зогсоно. Мөн нэг их урт санаа алдаад хэсэг сууж, эргэн тойрноо ажиглах нь хүлээлтээс болж тэвдсэн гэмээр.
Энэ бол автотээврийн төвүүдийн гадаах талбайд цаг тутам өрнөх үйл явдал. Миний ажиглаж буй газар бол нийтийн хэлж заншсанаар “Драгон”. Албан нэршил нь Сонгинохайрхан зорчигч тээврийн төв.
Улсын хэмжээнд хот хооронд 48 чиглэлд 58 ААН-ийн 700 гаруй тээврийн хэрэгсэл үйлчилж буй. Жилд дунджаар 1.5 сая хүн зорчдог аж. Эл ажлын 80 хувь нь Драгон төвд хуваарилагддаг бөгөөд нийт 36 чиглэлд үйлчилдэг.
Тэгвэл эл тээврийн төвийг нүүлгэх гэж буй талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тодруулбал одоо байгаа байршлаас 1.8 км-ийн зайд буюу "Номин реалтор" /төмөр замын ард байрлах “Номин” агуулах/ руу наймдугаар сарын 21-н буюу өнөөдөр нүүлгэнэ гэсэн юм. Гэвч нүүж очих байрны барилга, тохижилт дуусаагүй байгаа тул энэ сарын 24-нд нүүхээр хойшлуулжээ.
Одоо ашиглалтад байгаа тээврийн төвийн зүүн талд өргөтгөлийн барилга барьж буй. Өөрөөр хэлбэл тус төвийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан үйлчилгээний хүртээмжийг хүчитгэх, зорчигчийн тав тухыг хангасан өргөн заалтай болгохоор тус барилгыг эхлүүлжээ. Энэ тухай мэдээллийг барилгын ажлын гадна талд ч хэвлүүлэн хаджээ. Мөн нэрийг нь “Шинэ Улаанбаатар баруун терминал” гэж оноосон байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр "Драгон Холдинг" ХХК-ийн захиалгаар барьж буй бөгөөд ирэх оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Биднийг очиход барилгын суурийн ажил дуусаж, давхрын угсралт эхэлсэн байв.
Тус барилгын ажлын улмаас автобуудлын стандартын шаардлага алдагдана гэж үзжээ. Энэ талаар Автотээврийн үндэсний төвөөс дараах дүгнэлтийг гаргаад байгаа юм.
Иймд одоогийн ашиглалтад байгаа төвийн нийтийн зориулалтын талбайгаас тав дахин том газар руу нүүлгэх нь зөв гэж дүгнэсэн байна. Мөн Автотээврийн үндэсний төв дараах тооцоог гаргажээ.
Тэгвэл шинээр барьж буй өргөтгөлийн барилга дуусмагц тээврийн төвийг эргүүлэн нүүлгэх үү гэдгийг тодруулахад “тодорхойгүй байна” гэв. Барилгын ажил эхлэхээс өмнө тээврийн төвийн үйл ажиллагааг хэвийн үргэжлүүлэхэд саад учруулах эсэхийг урьдчилан тооцоогүй нь үүнээс харагдана. Өөрөөр хэлбэл тээврийн төвийг нүүлгэхгүйгээр зорчигчдийн эрх, аюулгүй байдлыг үл тоомсорлон барилга барьж эхэлсэн нь хачирхалтай. Шийдвэр гаргаад араас нь эрсдэл тооцож буй мэт.
Иймд барилгын төлөвлөлтийн талаар “Драгон Холдинг” ХХК-тай холбогдох гэсэн боловч удирдлагуудын утас сүлжээнээс салсан байв. Барилгын ажлыг хариуцаж буй гэх ахлах мэргэжилтэнтэй холбогдсон ч “Завгүй байна, эргүүлэн залгая” хэмээн хариу өгөөгүй.
Мөн Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн даргатай уулзсан ч “Дарга нар мэдээлэл өгүүлэхгүй гэсэн” гэж хэлээд асуултад хариулаагүй юм. Гэхдээ “Энэ сарын 24-н гэхэд шинэ байрандаа нүүж очоод, маргаашаас нь хэвийн ажиллаж эхэлнэ” гэж хэлсэн юм.
Тээврийн төвийг нүүлгэх гэж буй талаар орон нутгийн автобусны жолооч нараас тодруулахад “Одоо байгаагаас ч илүү түгжрэл үүсгэнэ” гэв.
Тэд “Зорчигчид тээврийн төвд ирэхдээ ихэнхдээ нийтийн тээврээр ирдэг. Машинаар ирэх нь цөөн. Гэтэл одоо очих гэж байгаа газарт гурван чиглэлийн л автобус зорчдог. Тэгэхээр автобус дамжиж, сууна. Хоцрох нь бүр ч ихэснэ. Бидний орлого ч багасна.
Драгоныг хол байна гэх хүн олон байдаг. Хөдлөх цаг болсон байхад “Түгжрээд очиж байна. Одоо автобуснаасаа буулаа” гэдэг. Бодит байдал нь энэ шүү дээ. Сайн зохицуулалт хэрэгтэй байна” гэлээ.
Харин нүүж очих гэж буй "Номин реалтор" /төмөр замын ард байрлах “Номин” агуулах/-д очиход гадаах явган хүний зам тавьж, барилгын дотор засал гүйцэтгэж байв.
Тус ажлын төслийн зураг болон ажлын явцыг дараах бичлэг, зургаас харна уу.