Өнөөдөр Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ, БНСУ-ын Хөгжлийн стратегийн хүрээлэнтэй хамтарсан “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал” олон улсын хурал боллоо.
Нийгэм, улс төрийн тэгш эрх, тэнцвэрт төлөөллийг авчрах үндсэн өөрчлөлт бий болгоход эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, гол үүрэг гүйцэтгэх цөм байгууллагууд суурь ач холбогдолтой. Тус форум нь эмэгтэйчүүд улс төрийн хүсэл зоригоо тодорхойлох, үйл хэрэг өрнүүлэх чадавхаа бэхжүүлэх, үйлдэл хийх эрх мэдлээ тэлэх, эв санааны нэгдлээ тунхаглах зорилгоор болж байна. Хурлаар:
- Улс төрийн зорилгоо тодорхойлж, сэдвээ оновчлох нь,
- Сошиал медиа ашиглан олон нийттэй харилцах нь,
- Улс төрийн мэссэж ба түүх өгүүлэхүй,
- Хүйсийн тэгш байдлын төлөөх феминист хамтын манлайлал сэдвийн хүрээнд хэлэлцэв.
"Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний" зохицуулагч Х.Номингэрэл “Жил бүр уг хурлаар дамжуулан улс төрийн оролцоо, манлайллаа нэмэх хүсэлтэй эмэгтэйчүүдийг урьж харилцан туршлагаа хуваалцаж хэлэлцдэг. Энэ удаагийн хурлаар БНСУ-ын туршлагатай улс төрчид, судлаачид хүрэлцэн ирж сургалт, хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Манай улс 2007 онд сонгуулийн тухай хуульдаа эмэгтэйчүүдийн 30 хувийн квоттой болж байв. Тухайн үед Монголд түүхэн үйл явдал боллоо гэцгээж байлаа. Гэтэл сонгууль болохоос жилийн өмнө тус квотыг цуцалж, гуравхан эмэгтэй сонгогдож байв. Одоогийн эмэгтэйчүүдийн квот 20 хувь байгаа ч нэмэх шаардлагатай. Манай улсад асрахуйн ажил дийлэнхдээ эмэгтэйчүүдэд оногддог. Түүнийг орлох цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ, чанар муу байна.
Судалгаагаар улс төр дэх эмэгтэйчүүд нэмэгдсэнээр авлига буурсан үзүүлэлттэй байсан.
Бодит гарааны тэгш бус байдал байгаа үед олон улсад квотын аргыг хэрэглэдэг. Учир нь сонгогдсон дөрвөн жилийн хугацаанд тогтмол ажилд зарцуулагдах мөнгө нэр дэвшигчдээс шаардагддаг. Квотгүй үед эмэгтэй нэр дэвшигчдийн тоо эрс буурсан. 2012 онд 20 хувийн квоттой болоход 11 гишүүн сонгогдож байв. Манай сүлжээний судалгаагаар иргэд эмэгтэй нэр дэвшигчийг сонгоход бэлэн байдаг. Гэтэл намууд эмэгтэйчүүдийг хангалттай хэмжээнд нэр дэвшүүлдэггүй. Тиймээс сонгогчдод сонголт гаргаж өгөх хэрэгтэй. Сонгогдох эрх гэдэг нь бодитоор эдлэх ёстой эрх юм. Олон улсын зарим судалгаагаар улс төр дэх эмэгтэйчүүд нэмэгдсэнээр ардчиллын чанар сайжирч иргэдэд илүү ойр шийдвэрүүд гардаг. Мөн авлига буурсан үзүүлэлттэй байсан бөгөөд хаягдсаар ирсэн амьдралын чанарын асуудалд анхаарал хандуулдаг нь судалгаагаар батлагдсан байдаг” гэлээ.
"ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭЭГҮЙ ТОХИОЛДОЛД ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ТЭМЦДЭГ"
БНСУ-ын Жендэрийн элчин сайд асан Чо Ён Сүк “Дэлхийн улс, орнууд нэр дэвшигчийн квотын асуудалд ихээхэн анхаарал хандуулж байна. 2015 онд НҮБ гишүүдийнхээ хүйсийн харьцааг 50:50 байлгах чиг баримтлалаар ажиллаж буй нь дэлхийн нийтээр эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжиж байгаа нь харагдаж байна. Манай улсад эмэгтэйчүүдийн квот 30 хувь байдаг. Мөн орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэхгүй тохиолдолд хатуу арга хэмжээ авч тэмцдэг. Тухайн жилдээ сонгуулийн тогтолцоо ямар байна, түүнээс хамаарч квот өөр өөр байдаг.
БНСУ-д эмэгтэйчүүдийн бэлгийн мөлжлөг далд хэлбэрээр маш их гардаг байв. Ямар ч эрэгтэй улс төрч энэ асуудлыг хөнддөггүй байсан.
Манай улсад эмэгтэйчүүдийн квот нэмэгдсэнээр маш олон сайн үр дүн гарсан. Жишээ нь ямар нэгэн шалтгаанаар эмэгтэй хүн нөхрөөсөө салах эсвэл нөхөр нь нас барах үед ээж нь хүүхдийнхээ овгийг өөр дээрээ шилжүүлж болдоггүй байсан. Дахин гэрлэсэн ч, хүүхдээ ганцаараа өсгөсөн ч болдоггүй байлаа. Энэ асуудлыг эмэгтэйчүүд эсэргүүцэн, улс төр дэх эмэгтэй гишүүд нэгдэж өөрчлөх боломж бүрдсэн.
Мөн эмэгтэйчүүдийн бэлгийн мөлжлөг далд хэлбэрээр маш их гардаг байв. Ямар ч эрэгтэй улс төрч энэ асуудлыг хөнддөггүй байсан. Харин эмэгтэй гишүүд нэмэгдэж, үүний эсрэг тусдаа хууль баталсан нь маш том амжилт байсан. Хэдийгээр өөр өөр намаас эмэгтэй гишүүд дэвшсэн ч энэ асуудалд эвлэлдэн нэгдэж чаддаг” гэлээ.
Хуралд Монгол Улсын өнцөг булан бүрээс 120 манлайлагч эмэгтэй оролцож, харилцан улс төрийн манлайллын туршлагаас суралцаж, бие биеийнхээ урам зоригийг хурцалж, шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн хамтын үйл хэргийн талаар хэлэлцлээ.