Ээжийгээ өөртэйгөө бүслүүрээр холбоод хээр талаар хэрэн, хэсүүчилж яваа Өвөрмонгол залуугийн тухай киног өчигдөр /2023.06.07/ “Тэнгис” кино театрт үзлээ.
Бүүр, түүрхэн ойлгогдох монгол хэл, аялга /найруулагч барга аялга гэж тодорхойлов/. Бүхэлдээ л танил, Монголынх мэт тал нутаг, нуур, хүн зон, хонь хурга үзэгдэх кино зураг авалт. Хүн бүрийн мэдэх “Хараацай шувууны дэгдээхэй шиг, харцаараа юундаа дуудаад байна” гэх бүүвэйн дууны ая мөн хэр нь үг нь үл ялиг ойлгогдохгүй. Энэ бол электрон хөгжимчин Алус болон түүний ээж альцгеймер /ой, санамж муудах/-ийн өвчтэй Наранзүг хоёрын тухай өгүүлэх, ерөнхий агуулгаараа БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны хөдөө нутгийн ард түмний аж амьдрал, ахуйг харуулсан аядуу, намуухан кино.
Киноны нээлт өнгөрөгч гуравдугаар сард Бээжин хотноо болжээ. Уг кино Токиогийн олон улсын кино наадамд сонгогдсон. Мөн киноны найруулагч Чиао Си Шүэ нь Хятадын кино сувгийн "Оны шилдэг шинэ найруулагч" шагнал хүртсэн юм байна.
Киноны найруулагч Чиао Си Шүэ /Qiao Sixue/ нь 1990 онд Өвөрмонголын жижиг хотод төржээ. Түүнтэй Шанхай хотод амьдардаг, кино шүүмжлэгч, судлаач Б.Амарсанаа ярилцсан байна. Эл ярилцлагаас иш татвал Чиао Си Шүэ “Би Өвөрмонголын маш жижиг хотод өссөн. Бага байхад бидэнд гадаад ертөнцийг таних цорын ганц арга зам бол кино үзэх л байсан. Намайг бага сургуульд байхад аав, ээж хоёр долоо хоног бүр бичлэг түрээсэлдэг байлаа. Дунд ангид ороод би халаасны мөнгөөрөө DVD түрээслэх болсон. Тэр үед би долоо хоног бүр дор хаяж тав, зургаа кино үздэг байсан.
Би Өвөрмонголын маш жижиг хотод өссөн. Бага байхад бидэнд гадаад ертөнцийг таних цорын ганц арга зам бол кино үзэх л байсан.
Ингэж л кино урлаг надад ертөнцийг олон өнцгөөс харах боломжийг олгосон тул ирээдүйд кино урлагийн чиглэлээр суралцахаар шийдсэн. Учир нь кино урлагаар дамжуулан өөр өөр газар нутгийн ард түмэн, соёлтой танилцах боломжтой. Амьдралаас олж авч чадахгүй сэтгэл хөдлөлийг ч кино мэдрүүлдэг.
Тиймээс би ахлах сургуулиа төгсөөд, киноны сургуульд суралцахаар Францад очиж, "3IS Paris de la France" академийг дүүргэсэн. Дараа нь Парис дахь KOI Films компанид ажиллаж хэд хэдэн богино хэмжээний кинонд оролцож ажилласан” гэж ярьжээ.
Тэрбээр ӨМӨЗО-ы зүүн хойд хэсэг, Хөлөнбуйр аймагт өссөн. Бага нас нь монголоор ярьдаггүй, ойлгодоггүй ч мэддэг хүмүүсийн дунд өнгөрсөн. Тиймээс ч нутгийн аялгуу, нутгийн жүжигчдийг тоглуулан, тэдний амьдралын тодорхой цаг хугацааг кино бүтээл болгож үлдээхийг хүссэн. Тэгээд энэ бүтээлээ Монголд авч очиж дэлгэцнээ гаргаж, тэндхийн кино бүтээгчид болон үзэгчидтэй санаа бодлоо солилцох боломжийг судалсан тухайгаа дурдсан байна.
Улмаар “Алтан-Өргөө” олон улсын кино наадамд киногоо сойж, шалгаруулалтад тэнцжээ. Энэхүү наадмыг “Монгол кино институт” ТББ-аас 10 дахь жилдээ зохиож байна. Энэ удаагийн "Алтан Өргөө" кино наадамд олон улсаас нийт 245 кино ирсэн бөгөөд тэдгээрээс уралдаант хэсэгт 16 бүтээлийг шалгаруулан кино наадмын үеэр үзэгчдэд толилуулж байгаагийн нэг нь "Хүй" буюу "The Cord Of life" кино юм.
Энэ киног найруулах болсон тухайгаа Хятадын China Daily сонинд өгсөн ярилцлагадаа Чиао Си Шүэ "Парисын нэгэн гудамжинд бодолд автсан дунд эргэм насны эмэгтэйтэй тааралдсан. Тэр эмэгтэй манай ээжтэй нас чацуу, нимгэн хувцастай, гудамжинд нааш цааш тэнүүчилж байсан. Юу хийж байгааг нь асуухад гэрээ хайж байна гэж хэлсэн" хэмээжээ.
Найруулагч эдгээр дурсамжийг өөрийн амьдралтай хослуулан зохиол бичсэн нь Хятадын Чинхай мужид болсон 13 дахь удаагийн олон улсын АНХДУГААР кино наадмын үеэр нэрт зураглаач Цао Юй болон түүний эхнэр Яо Чен нарын анхаарлыг татсан байна. Продюсер Цао кино зохиолд татагдсан шалтгаанаа "Би монгол угсаатны соёл, газар нутаг, зан заншил, дуу хөгжмийг үргэлж сонирхдог байсан” гэжээ.
Хосуудын хамтран үүсгэн байгуулсан Бээжингийн кино компани болох Bad Rabbit Pictures-ийн хөрөнгө оруулалтаар "Хүй" киноны зураг авалтыг 2021 оны хавраас зун хүртэл улирал солигдох үеэр Өвөр Монголд хийжээ.
Наранзүг гэх эмэгтэйн дүрд тоглосон жүжигчин Бадма хөдөөгийн жирийн л малчин бүсгүйчүүдийн адил нэгэн. Тэрбээр дунд эргэм настай ч түүний царай хүүхдийнх шиг гэнэн, өхөөрдөм төрхтэй тул энэ дүрд сонгоход нөлөөлжээ.
Харин түүний хүү Алусын дүрд тоглосон Идэр багаасаа морин хуур тоглож сурсан бөгөөд Бээжинд электрон хөгжимчин аж. Тэрбээр электрон хөгжмийг уламжлалт хөгжмийн зэмсгүүдтэй хослуулж, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц шинэ хөгжмийн урсгал таниулах зорилготой. Түүний энэ сонирхол киноны найруулагчийн “Хэрэв бид 200 жилийн дараа яг ижил аяыг дуулж, яг адилхан хөгжмөө тоглож байвал энэ яг л тотитой адил” гэдэг филисофитой тохирсон тул түүнийг гол дүрээр сонгосон байна. Киноны өөр нэгэн дүр болох Тана гэх эмэгтэй энэ санааг өгүүлдэг.
Хээр талд нуурын эрэг дээрх ганц байшин. Гэртээ байгаа хэр нь л гэрээ хайгаад байх настай эмэгтэй. Түүний хайгаад байгаа гэр хаахныг мэдэхгүй ч, хаашаа ч юм тэнүүчлэн давхиж яваа хүү. Энэ бүх үзэгдлээс гуниг, ганцаардал, хүлээлт л мэдрэгдээд байв. “Хөөрхий дөө тэд минь” гэх хөндүүр тээгээд кино театраас гарлаа.
Энэ кино Өвөрмонголын хөдөө нутгийн малчдын эгэл, даруухан амьдрал хийгээд ээж, аавыгаа хайрлах, амьдралын утга учрыг гүн гүнзгий эргэцүүлэн бодоход тусаллаа.