Бид өнөөдөр сургуулиудыг төрийн болон хувийн гэсэн хоёр төрөлд хуваадаг. Харин
биднээс бусад нь public, private гэж ярьдаг аж.
Эдгээр үгсийг Монгол руу хөрвүүлэхдээ priүate гэдгийг нь хувийн, харин public гэдэг
үгийг төрийн хэмээгээд сурчихаж. Гэвч public-г яавч төрийн гэж орчуулдаггүй бөгөөд
олон нийтийн, нийтийн гэсэн монгол үгсийг оноож хэрэглэдгийг бид мэднэ. Төрийн,
нийтийн сургууль гэсэн ойлголтын ялгаа заагийг бид сайн ойлгож ухаарах цаг
болжээ.
Төр бол бидний мөнгөөр, иргэд төрийн дур зоргоос өөрсдийгөө хамгаалахын тулд
хоорондоо тохиролцож байгуулсан Үндсэн хууль хэмээх гэрээнд заасан үүрэг
даалгаврыг хийж гүйцэтгэх бичил үйл ажиллагаа юм. Харин энд тэнд сургууль
байгуулж, түүнийхээ гол дүрд нь тогло гэж иргэд мөнгөө өгөөгүй аж. Их сургууль
дахь төрийн оролцоо ядаж сургуульд ороод бие засах хүн ноолийн өрөөг үнэрээр нь
бус үүдэн дэх танилцуулгаас олдог байх, сургуулийн гуанзны хоол нь урд өдрийн
халаасан шөл, ялаа, үсний хачиртай, ходоод бөглөх зорилготой бус харин шим
тэжээл, энерги өгөх зориулалттай байх, өвлийн цагт ангийн доторх агаарын
хэмийг гаднахаас эрс ялгаатай болгох гэх мэтээр төлбөрөө төлөгсөд жинхэнэ үйлчлүүлэгч
шиг, хүн ёсоор сурч боловсрох стандартуудыг тогтоох, олон нийтийн саналд
тулгуурласан заавал үзэх хичээлүүдийг тодорхойлох явдал. Гэхдээ энэ нь түүний
гол үүрэгт хамаарахгүй бөгөөд биднийг гадна дотноос хамгаалж, тайван амьдрах
нөхцөл боломжийг хангах явдал бол төрийн оршин буйн гол утга учир мөн. Төрийн
хийх ажил цөөн тооны дэс дараалалд багтах ёстой бөгөөд тоо нь алдагдаад ирвэл
иргэн миний хэмжээ хумигдаад ирнэ гэсэн үг. Иймд МУИС бол яавч төрийнх биш юм.
Тэгвэл public uniүersity гэж юу вэ? Нийтийн их сургууль бол улс үндэстэн, эсвэл
тухайн орон нутгийн ард иргэдийн хүсэл сонирхлоор, тэдний мөнгөөр давамгайлж
боссон бөгөөд үүгээрээ хувийн сургуулиас ялгагдана гэж барууныхан томьёолжээ.
Өөрөөр хэлбэл их сургууль бол public буюу олон нийтийн мэдлийн сургууль юм.
Нийтийн гэдэг энэ үгийг социалист нийгмийн үеийн эд хөрөнгө байтугай хүнийг ч
нийгэмчилж болдог “нийтийн” гэсэн үгтэй хутгаж хэрхэвч болохгүй. Ийнхүү зарим
иргэд үр хүүхдээ боловсролын мөр хөөвөл хоолондоо хүрэх болов уу гэж үзээд
дундаасаа мөнгө, эрх, эрх чөлөөгөө “гуялж” сургууль босгосон хэрэг. Нэгэнт өөрсдийн
зовлого, хүсэл сонирхлоор байгуулсан тул хэнээр удирдуулах, удирдлагад хэн хэн
байх, яаж сонгох, мөнгийг хэн барих, ямар хичээл заах зэрэг амин чухал
асуудлуудаа шийдэхийн тулд төр гэж амаа ангайлгүй өөрсдөө бие даан шийдэж
хэрэгжүүлдэг ерөнхий зарчимтай. Энэ нь шударга ёсонд нийцэх энгийн л логик.
Япон, Франц, Герман, Англи зэрэг өөрөө удирдах ёс өндөр хөгжсөн орнуудын их
сургуулийн удирдлагын асуудал нь их сургуулийн дотоод хэрэг байдаг аж. Жишээ
нь Япон улсын хувьд их сургуулиуд нь өөрөө удирдах ёсны байгууллага байдаг бөгөөд
тус сургуулийн бүх үндсэн багш, ажилтнууд, зарим оюутнуудын сонгуулиар их
сургуулийн захирлыг сонгодог байхад Баруун Европын орнуудад багш, судлаачид нь
их сургуулийнхаа “парламентыг сонгож”, парламент нь их сургуулийнхаа”ерөнхий
сайдаа” сонгодог байна. Ингээд үзэхээр МУИС бол төрийнх биш харин нийтийн
сургууль мөн.
Төр, их сургууль хоёр нэг гэрт бус харин бие биенээ алсаас саравчлах саахалтын
дайтай орших учиртай. Учир нь төр байсан цагт улс төр дагадаг. Улс төрийн мөн
чанар ямагт ашиг сонирхол дээр тогтдог, харин их сургууль бол “эрдэм номын үнэр
ханхалсан”, эрдэм судлал, ашиг сонирхолгүй цэвэр шинжлэх ухааны тэргүүлэх
уурхай. Гэтэл МУИС-ийн өнөөгийн байдал тэс эсэргээрээ бүрэлдэн тогтжээ. Та бүхэн
одоо МУИС-ийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2006 оны байдлаар харна уу.
Удирдах зөвлөлийн дарга Ө.Энхтүвшин-БСШУЯ-ны сайд, Ц.Нямдорж-УИХ-ын гишүүн,
Ц.Мөнх-Оргил-УИХ-ын гишүүн, Ж.Батхуяг-УИХ-ын гишүүн, Р.Гончигдорж-УИХ-ын гишүүн,
Д.Баасанхүү-сангийн яамны газрын дарга асан, Ц.Даваасүрэн-БСШУЯ-ны дарга,
Б.Ганбат-БСШУЯ-ны газрын орлогч дарга, Ц.Буриад-БСШУЯ-ны ахлах мэргэжилтэн,
Ц.Энхтүвшин-Монголын оюутны холбооны тэргүүлэгч төгсөгчдийн төлөөлөл:
М.Энхболд-Монгол Улсын Ерөнхий сайд, Н.Алтанхуяг-сангийн сайд асан, Я.Долгоржав-Монгол
Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, дээр нь МУИС-ийн дөрвөн салбар сургуулийн захирал,
багаасаа суудлын өвчинд нэрвэгдсэн оюутны холбооны нусгай жаал нэг нийлээд 19.
Ихэнх нь л хэдэн дарга нар байгаа биз. Тамаа цайн байж олсон хэдэн бор юмаа төрд
дээрэмдүүлсэн “жирийн ард”-ын үнэр ч энд алга. МУИС-ийн удирдах зөвлөлийн гишүүдийн
ихэнхийг төрийн төлөөлөл бүрдүүлж байна гэдэг бол их сургууль, түүний
удирдлагын эрх мэдэл ердөө л төр, түүний албан тушаалтан, улс төрийн цуурай,
дамжуулагчийн үүргээс хэтэрдэггүй гэсэн үг. Магадгүй их сургууль нь эрх баригч
хүчний сонгуулийн санал, мөрийн хөтөлбөр боловсруулагч, шинжлэх ухааныг улс төрийн
хүчний үзэл суртал, улмаар төрийн гар хөлийг бэлддэг том лаборатори болгох
аюултай. Түүхэнд ч ийм зүйлүүд байсан. Нөгөө талаар төр МУИС-ийг удирдсанаар түүний
хөгжил дэх хамгийн том тушаа болдог. Харин түүний үнэлж баршгүй хувь нэмэр бол
хамгийн бага оролцоо. Учир нь төр МУИС-д юу болж, юу болохгүй байгаа, одоо яах
ёстойг мэдэхгүй. МУИС-ийн нэгэн захирлын өгүүлснээр МУИС санхүүгийн
бэрхшээлийн улмаас сургалтын төлбөрөө тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх
шаардлагатай байгаа тухай саналыг удирдах зөвлөлдөө оруулахад удирдах зөвлөлийн
гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Тэгвэл МУИС-аас бүх байшин саваа хураан авч,
оюутнуудыг нь хамгийн хямдхан төлбөртэй хувийн сургуулиудад тараана” гэж зөрүүдэлжээ.
Төр МУИС-ийг удирдсанаар сургуульд байнга мөнгө өгч хэзээ ч дампууруулахгүй,
үүрд амьд сэрүүн авч явна гэдэгт бараг бүгд итгэдэг. Гэтэл амьдрал дээр төр их
сургуульд ямар ч “дусал” хийдэггүй. Худлаа гэвэл саяхан телевизээр нийтийн
сургуулийн оюутны холбооны том том дарга нарын ярихыг сонсож суутал МУИС,
ШУТИС-ийн оюутны холбооны дарга нар “төр” миний сургуульд мөнгө өгнө өгнө гэж
хуулинд биччихээд нэг ч мөнгө өгөөгүй яасан юм бол доо, хүрээгүй л юм байх даа”
хэмээн ярьж байна лээ. Үнэндээ тэд ард түмнээс татвар авч боловсролын салбарт хөрөнгө
оруулалт хийнэ, төдөн хувийг нь зарцуулна хэмээн утгыг нь сайн ойлгоогүй ч
амнаас нь автоматаар гардаг үгсээ чулуудаж, шүлсээ үсэргэдэг бөгөөд 100 төгрөг өгнө
гэсэн бол хумсалсаар хумсалсаар сургуульд бараг юм очдоггүй. Үнэндээ төр бүхий
л хугацаанд МУИС-ийг удирдлаа шүү дээ. Харамсалтай нь юу ч дээрдсэнгүй. Хойд
хормойгоороо урдахаа нөхөн арай л гэж мөлхөж байна даа, хөөрхий.
Их сургуулийн санхүүжилтийн хувьд сургалтын төлбөрийг нэмэхээс гадна өөр бусад
сургалтууд явуулах, олон улсын хэмжээний томоохон төслийг өөр дээрээ авах,
судалгаа хийж өгөх, дээр нь хандивын гэдэг нэрийн дор авлигаар авдаг хүүхдүүдээ
тэр мөнгөөр нь авах л хэрэгтэй. Багш, байшин сав хүрэхгүй хэмээн эмээх хэрэггүй.
Үүнээс гарах арга бол профессорын системийг нэвтрүүлэх явдал. Өөрөөр хэлбэл
чиглэл чиглэлийн багшаа дагаж нэг баг болон гүнзгийрүүлэн мэргэшиж, эрдэм шинжилгээ,
сургалт судалгааг оюутан хослуулна гэсэн үг. Хараад байхад багшаа дагаж
судалгаа, шинжилгээ хийсэн оюутнууд бусдаасаа гайгүй явдаг нь бодит үнэн.
Хандив өгөгчид болон бусад оюутнууд бүгдээрээ багшийг дагаж судалгаа хийж хүндрүүлэхгүй
Харин сургуулийн санхүүгийн томоохон эх үүсвэр болж чадна. Ямар ч сургуулийн,
аль ч ангид хичээл хийдэг, сэтгэлээсээ, амжилттай сурдаг хэдхэн л суралцагч
байдаг. Шалгалт болохоор л хараагүй царайнуудаа хардаг шүү дээ. Урд талын хоёр
эгнээ хийдгүүдийнх, тэрнээс хойших нь шөнө ажиллаж, өдөр унтдагуудын ор болж
хувирдаг. Их сургууль байгалийн баялгийн ашгаас ч хүртэх ёстой. Учир нь тэнд
нэг иргэний татварын мөнгө биш харин энэ улс оронд хүн болж төрсний хувьд газар
доор байгаа баялаг, түүний мөнгө бүх нийтэд хүртээлтэй, бүх нийтэд зориулагдсан
байх учиртай.
Өнөөдөр гадагшаа явж сурна гээд өдий төдий оюутан тоо тоймшгүй их мөнгө улсаас
аваад гарч одох юм. Үүнийг өөрсдийн чанартай боловсролоор тогтоон барих,
харин ч бүр гаднаас оюутнууд татдаг болох хэрэгтэй юм. Сургуульд хөрөнгө
оруулсан байгууллага, иргэдийг сургуульд ногдох татвараас чөлөөлөх, бүр хөнгөлөх
гээд л үй түмэн арга, гадаадын өчнөөн туршлага байж л байна. Сүүлийн үед XIII
хороололд боссон СЭЗДС-ийн өргөтгөл ёстой түмэн амьтны харааг булааж байна. Тэр
сургуулийн өргөтгөлийн бүх мөнгийг төр өгөөгүй нь мэдээж. Төгсөгчид, байгууллага,
иргэдийн сайн санааны үзүүрээр боссон гэдэгтэй хэн ч маргахгүй. Эцсийн дүндээ
их сургуульд хөрөнгө оруулья гэсэн хүсэл сонирхолтой олон түмний мөнгийг төрийн
шанага, шүүрээр дамжуулж бус харин шууд сургуульд нь хүргэдэг тийм тогтолцоо
л хэрэгтэй байна.
Харин хувийн сургууль гэдэг бол хэн нэгэн этгээд өөрийн хөрөнгөөр, өөрийн
зорилгоор, гол нь ашгийн төлөө бусаар сургууль байгуулж ажиллуулах явдал юм.
Ийм учир ямар удирдлагатай байх, ямар хичээл заах гэх мэт асуудал нь үүсгэн
байгуулж буй этгээдийн хувийн хэрэг. Харамсалтай нь манайд “А” хязгаарлагдмал
хариуцлагатай дээд сургууль гэх нь холгүй болоод байна. Өнөөдөр хүссэн
сургуульдаа орж чадаагүй залуус бусдаас ичилгүй Мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн
төвд орчихвол эдгээр сургуулиуд жамаараа шигшигдэх нь дамжиггүй. Надад яг одоо
эдийн засагч биш манай байшингийн цахилгааны холбоос хийгээд өгөх цахилгаанчин
хэрэгтэй байна шүү дээ.
Р.Мөнхзул