gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Төгөлдөр: Нийгэм гэдэг үгийг толгойноосоо авч хая...

2008-06-02
0
Twitter logo

“Донжийн” гэх тодотголтой Төгөлдөртэй уулзлаа. Тэр их сонин хүн. Бидний мэддэг хирнээ мэддэггүй зүйлийн талаар, огт өөр өнцгөөс харж ярьдаг, сэтгэдэг хүн. “Нийгэм” гэдэг хайрцагнаас “хүн” гэдэг бодгалийг суга татан гаргахыг хүснэ. Нэгэнт төрж өсчихсөн хүнийг буцаад эхийн хэвлийд оруулахтай адил, нэгэнт хөгжил өөд тэмүүлж буй хүн төрөлхтөнийг байгалиараа, “хүнээрээ” байх ёстой гэж ярина. Хүн хамгийн гол нь өөрийгөө олох ёстой гэнэ. Уншигч авхай та өөрийгөө олсон уу. Өөрийгөө олно гэж чухам юуг хэлж байна вэ.

-“Донж” төв ер нь юу хийдэг байгууллага юм бэ?
-“Донж” төв бол жинхэнэ Монгол хүний эрэлд мордож байгаа л байгууллага. Өнөөдөр бүх хүн биеэ тоосон, бие биенээ үзэн ядсан, хууран мэхэлсэн, хий хоосон мөрөөдөлд автсан тэнэгүүдийн орон болж. Зөвхөн Монгол бус. Дэлхий тэр чигээрээ. Энэ нь социалист нийгэм, ардчилсан нийгэм гээд “нийгэм” байгуулснаас бүх зүйл эхэлсэн. Уг нь нийгэм гэж байх ёсгүй байсан юм. Нэг нь УИХ-ын гишүүн, нөгөөх нь алдартай доктор профессор болох гээд “нийгэм” байгуулах гэсэн, баахан нийгэм ярьсан, өөрийгөө гээгээд солиоролд автчихсан сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийн дунд амьдарч байна. Энэ байдлыг цэвэрлэх үүднээс байгуулагдсан байгууллага бол “Донж” төв. Зөвхөн Монголыг ч биш. Гэхдээ үйл ажиллагаа маань дөнгөж эхэлж байна гэж хэлж болно. Биднийг ойлгохгүй байна. Дандаа өөрийгөө алдчихсан хүмүүс байгаа болохоор өөр бусдын хийж байгаа юмыг олж харахаасаа илүү бусдыг чичилж амьдардаг үе юм. Бүтэн таван жил хөдөлмөрлөөд дийлдэхгүй байна. Гэхдээ оролдоод л байна. Дэлхий нийтээрээ л нэг их сэтгэл зүйн ном гаргадаг, өөрийгөө сэтгэлзүйч гээд бодчихсон хүмүүс. Сэтгэл зүй гэхээрээ баахан үерхэл, нөхөрлөл, хайр гээд “тэнэгтээд” байдаг. Тэгэхээр энэ бүх зүйлийг өөрчлөхийн тулд л явж байна.

-Тэгээд хүн төрөлхтөн сэтгэл зүй, хайр дурлал, үерхэл нөхөрлөлгүйгээр яаж амьдрах болж байна?
-Өөрийгөө олоогүй байж юу яриад байгаа юм бэ. Өөрийгөө хайрлахгүй, гэдэс дотроо хайрлаж мэдэхгүй. Дандаа гаднаасаа дотогшилж байдаг. Яавал гоё хувцас өмсөх вэ, хүнд гоё харагдах вэ, яавал том доктор болох вэ гээд л. Тэр хооронд нь элэг, бөөр нь устаад дуусдаг юм байгаа биз дээ. Архи уухдаа элэг, бөөрөө бодохгүй л уудаг. Ийм л хүмүүс. Гэтэл хүн бол дотроосоо гадагшилж байх ёстой юм.

-Би бүр төөрөлдөж орхилоо. Таны хийж байгаа ажил чинь тэгэхээр сэтгэл зүйч үү, эрүүл мэндийн зөвлөгөө өгөгч үү эсвэл имижмейкер үү?
-Бид хүмүүст өөрийгөө олоход нь тусалдаг. Жишээлэхэд, боловсрол гэж юу юм бэ. Чи өөрийгөө боловсролтой хүн гэж боддог уу?

-Тийм.
-Үгүй. Чиний бодож байгаа зүйлийг чинь боловсрол гэж хэлэхгүй. Чи эхийн хэвлийд бий болсноосоо эхлээд боловсорсон юм байгаа биз дээ. Тэгээд ийм том болчихоод Төгөлдөрөөс ярилцлага аваад сууж байна. Энэ чинь боловсрол. Дээд сургуульд хүнд мэдээлэл өгдөг болохоос боловсрол олгодоггүй юм. Чи сургуульд орохдоо боловсрол аваагүй, мэдээлэл авсан. Буруу мэдээлэл буруу хүнийг, харин зөв мэдээлэл зөв хүнийг төрүүлдэг. Би олон их сургуулийн оюутнуудад яриа хийгээд явж байхдаа тэднийг хараад үнэхээр харамсдаг. Яана аа, хөөрхий амьтад. Оюуны шоронд залуусыг хийж байна. Оюутан “Багш аа, би ойлгохгүй байна” гэхээр “чи доголонгийн газар доголон яваарай” гэж багш нь загнадаг гэнэ ээ. Юу гэсэн үг вэ. Ийм сургууль төгссөн хүмүүс зөндөө олон байна. Тэгээд өөрийгөө олохгүй. Зарим эмэгтэйчүүд хэлдэг юм. “Манай нөхөр намайг ерөөсөө тоохгүй байна” гэж. Тэгэхгүй яах юм бэ. Өөрийгөө тоохгүй байгаа хүнийг хүн яаж олж харах юм бэ. “Би тарган юм чинь намайг хүн тоохгүй ээ” ч гэх шиг. Тийм сайхан мах шөлийг бурхан өгчихөөд байна. Бас л бахархмаар юм шүү дээ. Тэгэхэд таргалах гээд “махаа идэж” байгаа хүн байгаа ш дээ. Ер нь манай засаг төрөөс эхлээд бүх хүмүүс өөрсдийгөө олоогүй байна гэж би боддог.

-Хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор түүндээ л хөтлөгдөж явдаг байх?
-Сэтгэл гэж тэгвэл юу юм бэ. Сэтгэл гэдэг бол мэдрэмжээр ирсэн мэдээллийг цуглуулдаг хайрцаг. Түүнээс биш сэтгэл гэж тусдаа зүйл биш. Жишээ нь, “би чамд хайртай” гэж хэлвэл чи юу гэж ойлгох вэ. Хайрын тухай ярихын тулд хоёулаа эхлээд дурлалын тухай ярья л даа. Дурлал гэж юу вэ. Чи дурлалыг тайлбарла даа.

-Шохоорхлыг л хэлэх байх даа. Хүнийг гадна төрхөөс нь хараад татагдах үйлийг хэлэх байх.
-Ямар ч мэдээлэлгүйгээр дан ганц мэдрэмж дээр тулгуурлан ирдэг зүйлийг дурлал гэдэг. Дараа нь мэдээлэл болоод бие рүү битүү тархахыг хайр гэнэ. Тэгэхээр сэтгэл гэж юу вэ. Мэдрэмжээр ирээд мэдээлэлд багтаад ухаанаар гарахыг хэлдэг зүйл. Ер нь бол миний “Тархины түгжээ мултлагч” номыг л уншаад үз. Нэг уншаад ойлгохгүй байх. Хоёр, гурав уншиж байж л ойлгоно доо. Ойлгохгүй ч гэсэн тархи руу нь цуглаж орно гэж тооцож хийсэн. Маш том хэмжээний зүйлийг богино хугацаанд багтаах гэж оролдсон ном. Гэхдээ ном гэж хэлэхэд бас хэцүү юм. “Хүн” гэж хэлж болох юм даа. Ярьдаггүй л болохоос. Хүн номыг бичдэггүй, ном хүнийг бичдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. “Би ном бичдэг” гээд баахан ном биччихээд доктор гэж хэлүүлэх гээд байгаа хүмүүс байна шд. Энийг өөрсдийгөө зохиолч гэж нэрлэдэг, шүлэгч гэж нэрлэдэг хүмүүс бас ойлгох хэрэгтэй. Баахан Төрийн шагналт, Ардын уран зохиолч нар байна. Энэ хүмүүс бас ойлгох хэрэгтэй. Төрийн шагнал авахын тулд ном бичиж болохгүй. Бид нар хэнийг хуурах гээд байгаа юм бэ. Өөрийгөө доромжлоод байна шүү дээ. Энийг өөрчлөхийн тулд л энэ номыг бичсэн.

-Таны “Тархины түгжээ мултлагч” гэдэг нэвтрүүлэг бас байдаг?
-Яагаад “Тархины түгжээ мултлагч” гэдэг нэвтрүүлгийг хийж байгаа вэ гэхээр Монголд “жинхэнэ сэтгүүлч” алга. Нэг ч нийтлэл бичиж чадахгүй. Хүнээс “та өнөөдөр юу хийж байна” гэж асууж байгаа хүнтэй би одоо юу ярих вэ. Өөрөө нөхөж өгч чадахгүй байж хүний хайран цагийг бараад дэмий зүйл яриад сууж байдаг. Энэ телевизээр дүүрэн юу ярьж байгаагаа мэдэхгүй охидууд. Хүнийг хүнд байдалд оруулаад л.

-Нийгэм нь өөрөө энэ байдлыг бий болгоод байгаа юм болов уу?
-Нийгэм гэж хэлэх нь өөрөө буруу. Уйгаржин монгол бичгээр нийгэм гэдэг үгийг бичихийн тулд “ний-хэм” гэж бичдэг. Тэгэхээр бид нийтээрээ хэм хэмжээтэй байх ёстой зүйлийг “ний-гэм” болгоод нийтээрээ гэмтэн болчихсон. Одоо бүх төрийн байгууллагууд, бүх газрууд гэмтэнгүүд. Магадгүй танай компанид ч гэсэн гэмтэн байгаа. Гэхдээ яахав, муу хүмүүс байж гэмээ нь сайн хүмүүс тодордог л доо, уг нь. Социалист нийгэм бүхэлдээ буруу байсан. Дараа нь бид ардчилсан нийгэм гэдэг буруу зүйл рүү орсон. Харин одоо өөр зүйлийг гаргаж ирэх цаг нь болжээ.

-Ардчилсан нийгэм нь одоогоор хүн төрөлхтөний олсон хамгийн “зөв зам” гэж тодорхойлогдоод байгаа биш гэж үү?
-Ардчилсан нийгэм гэхээр л баахан америк ярьсан нөхдүүд байх юм. Америк бид нараас юугаараа илүү гараад байгаа юм. Үнэндээ бол хүн төрөлхтөнийг бүхэлд нь алж байгаа ганц газар бол Америк шүү дээ. Охидууд гар утасгүй бол, машингүй бол амьдрал биш гэж бодож байна. Өглөө сэрээд хаана яваагаа мэддэггүй. Тэгээд бас өөрийгөө ухаантай гэж бодоод байх шиг байгаа юм. Тийм шүү. Хүмүүс ер нь өөрийгөө ухаантай гэж ойлгодог. Энэ бол сэтгэцийн өвчин. Хүн төрөлхтөн бүхлээрээ гадна өнгөнд шунасан сэтгэцийн өвчтэй болчихоод байна. Яагаад гэвэл өөрийнхөө сэтгэхүйг сэтгэцээр тэглээд хаячихсан. Бид өнөөдөр сэтгэцийн хүн төрөлхтөн биш, сэтгэхүйтэй хүн төрөлхтөн байх ёстой. Сэтгэц буюу сэтгэх гэдэг маань өөрөө юу юм бэ. Яавал машинтай болох вэ, яавал европ тохижилттой гэртэй болох вэ гэдэг чинь сэтгэж байгаа асуудал. Над дээр хүмүүс ирээд хэлдэг юм. Би өнөөдрийг хүртэл дотроосоо гадагшлаагүй, дандаа гаднаасаа дотогшилж байсан юм байна. Гоёж гангалаад, найз нартайгаа пиво уугаад, том компанид ажилладаг гээд л онгироод яваад байсан чинь нэг мэдсэн ходоод байхгүй, дотор эрхтэнгүй болчихсон байна. Дандаа гаднахдаа ач холбогдол өгсөөр дөч хүрсэн чинь миний дотоод үндсэн бүх аппарат зогсчихож гэж. Магадгүй гадаадад явж байгаа хүмүүс өөрийнхөө төлөө явж байгаа гэж бодоод байх шиг байгаа юм. Би мөнгө хийх ёстой, надад ажил хэрэгтэй гэж бодож байгаа байх. Гэхдээ “дотор”-хоо битгий мартаарай.

-Тэгэхээр та юун түрүүнд хүн өөрийгөө хайрлаж, эрүүл мэндээ бодох ёстой гэж хэлэх гээд байна, тийм үү?
-Тийм. Дотроосоо гадагшлана гэдэг нь хүн дотроо эрүүл байж, өөрийгөө хайрлана гэсэн үг. Одоо тэр Билл Гейтс гээд нэг нөхөр яваад байна даа. “Компьютерийн эрин зууныг тодорхойлно” ч гэх шиг. Тэр одоо юу яриад байгаа юм бэ. Больё л доо. Бид өнөөдөр хүн биш сүг болох гэж байна ш дээ. Бүх зүйлээ компьютерт хийчихсэн. Тэгээд ердөө тог тасрахад л хэн ч биш болдог.

-Билл Гейтсийг та шүүмжлээд яах юм бэ. Тэртэй тэргүй тэр хүн дэлхийд үнэлэгдсэн хүн шүү дээ.
-Тэр хүн чинь өөрөө буруу юм хийгээд байгаагаа мэдээд байгаа. Мөнгөтэй л байхгүй юу. Тэгээд Б.Гейтс үхлээ гээд бүх компьютерүүдээ, мөнгөтэйгээ аваад үхэх юм уу. Ингэж хүнийг битгий сохроор тахин шүт ээ. Билл Гейтсийг биш өөрийгөө шүт. Билл Гейтс бол нүцгэн ирээд, нүцгэн буцдаг тантай л адилхан хүн. Хүнийг өөрийг нь өөрийнх нь гараар мартуулж, гээгдтэл нь тийм зүйл хийж байгаа хүн. Мэдээж компьютер хэрэгтэй байлгүй л яахав. Гэхдээ өөрийгөө битгий март. Өөрийгөө компьютер дотор хийчих юм. Гэтэл өөрөө гудамжинд явж байгаад машинд дайруулаад үхчихдэг. Нэг хайрцган дотор хийчихээд өөрөө хэн ч биш болчихсон явж байгаа байхгүй юу.

-Хөгжил дэвшлийн сул тал байх. Гэхдээ сайн тал нь давах байх?
-Хөгжил дэвшил биднийг юу руу хөтөлж байна вэ. Тэгсэн атлаа бас хүмүүс өөрсдөө байгаль руу гарна гээд зүтгээд байгаа шүү. Өнөөдөр энэ газар хөдлөлтийг хар. Газар амьсгалдаг шүү. Гэтэл бид байшин бариад амьсгалыг нь хаагаад хаячихсан. Тэгэхээр чинь тэр газар чинь зад тавиад амьсгалахыг хүсдэг юм байгаа биз дээ. Ингээд л газар хөдөлж байна.

-Гэхдээ шинжлэх ухааны үүднээс бол...?
-Шинжлэх ухааны үүднээс тайлбарлаад байх юмгүй. Тэгээд бас шинжлэх ухаан гэж яриад доктор болчихсоон, манайхан.

-Тэгэхээр ер нь та буцаад хүй нэгдэл рүүгээ явъя л гэж хэлэх гээд байна аа даа?
-Ер нь бол тийм. Тэртэй тэргүй тийшээ явж байгаа нь ойлгомжтой болчихоод байгаа. Энэ дэлхий ертөнц дээр амьдарч байгаа та бидэнд агаар байхгүй бол хэд хичнээн доллар байгаад ч хэрэг байхгүй. Бид нар тэрийг дотроо бол мэдээд байгаа. 2050 он гэхэд дэлхийд хамгийн үнэтэй бүтээгдэхүүн нь цэвэр ус болно. Алт биш. Бид нар зуун граммаар л уудаг болох байх. Тэр үед бид дөчин саяын машин унаад ч, тавин саяын байшинд амьдраад ч хэрэггүй болно.

-Гэхдээ л аливаа улс орны гол зорилго нь хөгжил дэвшилд хүрэх?
-Тийм бодол өвөртөлсөн сэтгэцийн өвчтэй болчихсон шүү дээ, хүн төрөлхтөн чинь. Тэгээд энийгээ хөгжил дэвшил гэж яриад байгаа юм. Ингээд ярихаар хүмүүс энэ Б.Төгөлдөр өөрөө сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж хэлнэ. Ойлгохгүй юм чинь тэгж ярихаас өөр аргагүй.

-Ер нь таны ярианд ойлгогдохгүй олон үг байна.
-Миний “Тархины түгжээ мултлагч” гэдэг номыг уншихаар намайг юу яриад байгааг минь бүрнээр нь ойлгох байх. “Үг” гэснээс, манайхан чинь одоо дандаа үгээр амьдардаг болчихсон шүү дээ. Уг нь үгийг хүн өөрөө бүтээж ярих ёстой. Телевизээр ярьж байгаа уран илтгэгч нарыг хар даа. Өөрийнх нь үг нэг ч байхгүй. Дандаа л алдартнуудын үгийг хэрэглэдэг. Өөр дотроо баахан ном суулгачихдаг. Ц.Элбэгдорж гээд үгээр ярьдаг хүн байна. Хүмүүсийн хэлсэн үгсийг хэлээд дуусахаараа “америкт” гээд эхэлдэг. Ийм хүмүүс олон байна. Номны ишийг барьснаараа өөрийгөө ухаантайд тооцдог. Тэгэхээр бид “үгээр ярьдаг” бус “үгийг бүтээдэг” хүмүүсийг гаргаж ирэх ёстой.

-Тэгээд хүн бусдаас мэдээлэл авч, ном уншиж боловсрохгүй яах болж байна аа. Та бол бараг л хонины бэлчээр дээр явж байгаа ямар ч ном уншаагүй нөхрийг боловсролтой гэж хэлэх гээд байна уу?
-Бараг тийм. Чи хөдөөнийн нэг малчинтай уулзаад үзээрэй. Гайхамшигтай ярина шүү. Яагаад гэвэл тэр хүн төрмөл буюу гүймэл ухаанаар ярина. Өөрийнхөө мэдрэмжээр, өөрөө үг бүтээж ярина. Би бүгдийг нь ном битгий унш гэж хэлж байгаа юм биш. Уншилгүй л яахав. Гэхдээ номыг өөрийнхөөрөө боловсруулж, өөрийнхөөрөө гарга л даа.

-Цаашид та юу хийе гэж бодож байна?
-Бид удахгүй шоронд байгаа хүмүүст хүрч ажиллах гэж байгаа. Тэд бол гудамжинд байгаа хүмүүсээс илүү өөрсдийгөө олох гэж тэмүүлж байгаа хүмүүс байдаг. Тэр жинхэнэ хайрцагт хэвтэж байгаа хүмүүст өөрсдийг нь олуулж, өөрсдийг нь хайрлуулах хичээлийг орох хэрэгтэй.

-Яагаад биднээс илүү гэж?
-Бид нар өөрсдийгөө сэтгэцийн шоронд хийчихсэн. Харахад л бид наранд яваад байгаа болохоос бүгд шоронд байна. Бидэн лүү нэвтрэх бүх хаалга нь бүргэд. Их олон цоожтой. Хүн цохихоор “хэн бэ” гэх. Тэгээд баахан шүдэнзний хайрцаганд амьдарна. Хайрцагнаасаа гарахаар хүн муулна. Одоогоор Монголын шоронд 6-8 мянган хоригдол байна гэдэг. Тэгвэл тэд чөлөөт иргэд. Харин үлдсэн хоёр сая гаруй хүн нь бүгд шоронд байгаа. Яагаад гэхээр бид наранд зөв явахгүй байна. “Тэр шоронд орчихсон гэнэ” гэхээр “Болж. Тэр тэгэх гээд байсан юм” гэдэг. Өөрөө тэр хүнтэй адилхан хүн гэдгээ мартчихсан. “Манай ээжийн бие нь муудаад, мөнгө өгөөч” гэхээр “энэ худлаа ярьж байгаа” гэдэг. Хүнд итгэхээ байчихсан. Хамгийн аймшигтай ертөнц нь наранд байна. Харин шоронд орсон хүн өөрийгөө чагнаж эхэлдэг. Яг энэ үед нь бид зөв эмчилгээ хийх хэрэгтэй. Тэнд байгаа залуусыг зөв талаас ойлгуулаад гаргаад ирвэл магадгүй хамгийн сайн удирдагчид тэнд байж магадгүй. Миний “Тархины түгжээ мултлагч” нэвтрүүлэгт н.Болдхуяг гэдэг залуу оролцсон юм. Түүнд нэг залуу захидал өгчээ. Тэр залуу ерөөсөө эмэгтэй хүнийг л хайрладаг. Тэгсэн нэг нөхөр гудамжинд эхнэрээ зодож байж л дээ. Мань хүн зохих шаардлагыг нь тавьж. “Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг юм” гээд маргаан үүсч. Тэгэхээр нь нөгөөхийг нэг цохисон газар дээрээ нас барчихсан. Ингээд хүн амины хэрэг хийгээд Ганц худагт очиж. Тэнд бас нэг атаман хүн бүхнийг барьж аваад л зодож, нүдээд байж гэнэ. Тэгсэн манай нөхөр өнөөхийг барьж аваад цохьчихсон газар дээрээ нам. Ингээд залуу хоёр удаагийн хүн амины хэрэгтэйгээр цаазын ял сонссон байна. Тэгэхээр тэр залуу ямар хүн бэ. Тэр шоронд орох хүн мөн үү. Тэр зүгээр л бүгдийг хайрласан, хамгаалсан шүү дээ. Ингээд бодохоор шоронд дандаа муу муухай хүмүүс байдаг гэж тооцож бас болохгүй нь ээ. Бид арай өөр өнцгөөс харах цаг ирсэн. Харин жинхэнэ энэ наран дахь шоронд бид алуулж байна ш дээ.

-Манай урилгыг хүлээн авч сонирхолтой ярилцлага өгсөн таньд баярлалаа. Таны ярилцлагыг унших хүмүүст хандаад та юу гэж хэлэх вэ?
-Миний яриаг уншсан, уншаад сэтгэгдлээ бичсэн хүмүүс надтай хамт миний дараагийн номыг бичиж байгаа юм. Намайг солиорч гэж бодно уу, ухаантай гэж бодно уу, хэн бэ чи ч гэж бодно уу би бүх хүмүүст “баярлалаа” гэж хэлнэ. Хүн намайг хэдий их ойлгож, үзэн ядна тэр хирээр өөрийгөө олох гэж оролдож эхлэнэ. Миний ярилцлагыг уншаад надад зориулж сэтгэгдэл бичнэ гэдэг чинь өөртөө зориулж бичиж байна гэсэн үг. Өөрөөсөө үг бүтээж эхэлж байна гэсэн үг. Энэ л ялалт. Тийм учраас би танайд ярилцлага өгөхөөр шийдсэн. Олон олон хүн бичээсэй. Хүний үгээр амьдрах бус үгийг бүтээж амьдарч сурах ёстой шүү л гэж хэлмээр байна.

Ярилцсан О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан