Дэлхийн хоёрдугаар дайн дууссан үеэс АНУ-ын доллар дэлхийн гол валютын үүрэг гүйцэтгэж байна. Үүнийг фунт стерлингээс залгамжилж авсан юм.
Дэлхийн хоёрдугаар дайны өмнө Их Британийн эдийн засаг, АНУ-ынхыг бодоход илүү хүчтэй байсан. Харин одоо долларын огцом уналт, Европын эдийн засаг, АНУ-ынхаас илүү өсч байгаа болон валютын ертөнцөд хүчтэй хөдөлгөөн гарч байгаа зэргээс евро, долларын дээр гарах боломжийг бүрдүүлж байна.
Фунтын бууралт нь Их британи улс дэлхийн гол зээлдүүлэгч орноос найдваргүй зээлдэгч орон болтлоо доошилсны шууд тусгал нь болсон билээ. Үүний цаана тус орны эдийн засгийн өсөлтийн хурдац буурсан, өрсөлдөх чадвар унасан зэрэг нь нуугдаж байв. Үүний дээр улс төрийн томоохон хямрал Их британийг донсогосон юм. Фунтын оршин тогтнож байсан хөрсийг дэлхийн 2-р дайн юу ч үгүй болтол сүйдлэв. Их британи улс дайны уршгаар өөрийн дотоод дахь хөрөнгийг барж, гадаадад байсныгаа алдсан байна.
Үүн дээр АНУ нь дэлхийн гол зээлдүүлэгч орон болсноор фунтад эцсийн цохилт өгчээ. Фунтын уналтанд нөлөөлсөн голлох үйл явдлуудаас дурдвал, Их британийг алтны стандартаас татгалзахаас аргагүй байдалд оруулсан 1931 он, Суэцын хямралаас үүдэлтэй улс төрийн тогтворгүй байдал үүссэн 1956 он зэргийг дурдаж болно.
Фунтын уналт болон Америк дэлхийн гол зээлдүүлэгч орноос гол зээлдэгч орон болон хувирсан эрт, эдүгээ хоёрын хооронд төстэй зүйл байна уу?
Одоогийн байдлаар АНУ нь дэлхийн хөрөнгийн цэвэр урсгалын дөрөвний гурвыг удирдаж байна. Харин Их британи нь өөрийн империалист хүчинд дулдуйдан валютынхаа нөөцийг арвижуулж байсан бол, АНУ нь өндөр хурдацтай хөгжиж байгаа шинэчлэлийн бодлогоор хөрөнгийн урсгалыг өөртөө татаж байсан. Үүний дээр АНУ нь өөрийгээ найдвартай түнш гэдэгт бүгдийг итгүүлж чадсан байгаа юм. АНУ-д орох капиталын урсгал нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь доорхи үйл явдалтай шууд холбоотой аж. Энэ нь АНУ-н эдийн засагт гадаадынханы оруулж буй хөрөнгө оруулалт, түүнээс олж буй ашгийн түвшин, америкчууд гадаад ертөнцөд оруулсан хөрөнгө оруулалтын ашгийн түвшингээс хамаагүй доогуур байдагт байна. Үүнээс гадна сүүлийн арван жилд Ази болон Ойрхи дорнод дахь валютын нөөцийн өсөлт нь 20-р зууны дундуур Их британид тохиолдсон хямралыг давтаж магадгүй сэтгэгдэл төрүүлж байгаа юм. 1931, 1956 онуудад болж өнгөрсөн үйл явдлуудыг санахад долларыг ямар хувь заяа ойрын үед хүлээж байгааг урьдчилан харж болох юм. Одоогоор дэлхий дахин дайн дажинтай байгаагийн уршгаар доллараас албан ёсоор татгалзахад хүргэх магадлалтай өндөртэй байна.
Хэрэв хэрэг явдал 1931 оны дүр зургаар өрнөнө гэж бодвол, хүүгээ бууруулах замаар хөрөнгийн зах зээлийг хямралаас аврах бодлогын ард улс төрийн зорилго нуугдаж байгааг хөрөнгө оруулагчид аажимдаа ойлгож эхлэх юм. Түүнчлэн дэлхийн 1 ба 2 -р дайны хооронд Их британийн Төв банк зээлийнхээ хүүг өсгөхөөс татгалзсан бөгөөд энэ нь дотоодын эдийн засагт учирч болох үр дагавараас л айснаас болсон бөгөөд бусад хүчин зүйлүүдийг огоорсон байсан. Энэ байдлаараа бол одоо явуулж буй мөнгөний бодлого хоёр талдаа гарц үгүй мухардмал байдалд оруулах юм.
Энэ нь нэг талаас, хүүгийн тогтмол өсөлт нь эдийн засгийг сулруулж, тогтвортой байдал, хөгжил хөдөлгөөнийг хазаарлаж, ингэснээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах хөшүүрэггүй болгох, нөгөө талаас, хүүгийн байнгын бууралт нь хөрөнгө оруулалтыг үр ашиггүй болгоход хүргэх юм.
Гэвч хөгширч буй валютын хямрал бол зөвхөн мөсөн уулын л орой хэсэг гэж хэлэхэд болно. Түүнтэй холбоотой асуудалд хэн ч анхаарал хандуулахгүй харин шинэ гарч ирж буй валютын асуудал дэлхийн эдийн засгийн хувьд илүү чухал болж байгаа юм. Долларын шинэ залуу байх үед буюу дэлхийн хоёрдугаар дайны дараа доллар хомсдолтой байсан бөгөөд зарим хүмүүс доллар дэлхийн гол валют байж чадах эсэхэд эргэлзэж байв. Учир нь америкийн таваарыг худалдаж авахад долларын хүрэлцээ бага байсантай холбоотой.
Тэр үед америкийн таваараас хамгийн нэгдүгээрт механик үйлдэл бүхий суурь машинууд, машин үйлдвэрийн бүтээгдхүүн болон хүнсний зүйлүүд өрсөлдөх чадвар өндөртэй байжээ.
Одоогийн байдлаар олон улсын хоорондын төлбөр, тооцооны гол валютаар евро цойлж гарч ирлээ. Үүнд таагүй хандаж буй хүмүүс ч гарч ирж байна. Тэднээс хамгийн түрүүнд Европын үйлдвэрлэгчид евро өсөхийн эсрэг байр суурьтай байна. Учир нь хэрэв евро өсвөл тэдний бүтээгдхүүн өндөр үнэтэй болж өрсөлдөх чадвар нь буурах муу үр дагавартай юм. Энэ асуудлыг шийдэхээр олон орны эдийн засагчид, санхүүчид арга зам хайн тэмцэж байна.
Ямар ч байсан дэлхий дахинаа өрнөж буй даяарчлал еврогийн өсөлтийн гол шалтгаан болж байна. Одоогийн евро нь 1944 оны үеийн доллараас хамаагүй залуухан байгаа бөгөөд шинэ валютыг удирдан чиглүүлэх бодлого одоогоор тодорхой биш байгаа нь хүндрэл учруулж байна. Нөгөө талаар, дэлхийн 2-р дайны дараа Их британи улс нь дайнд тамирдсан байдалтай байсан бол АНУ нь дэлхийн цорын ганц супер гүрэн одоо ч хэвээр байна.
Энэ хүчирхэг гүрний хувьд долларыг уналтаас аврахын тулд бүхий л боломжтой арга хэмжээг авах нь дамжиггүй юм. Доллар 1944 онд одоогийн өндөр байр сууриа эзэлж авсан юм. Чухам тэр үед л АНУ зөвхөн эдийн засгаараа биш, цэрэг, зэвсэгийн хүчээрээ дэлхийд тэргүүлэх супер гүрэн болон хувирсан байна.
Харин Европын холбооны хувьд бол өөр байдалтай байгаа. 2008 онд Европын холбооны эдийн засгийн үзүүлэлт өндөр байгаа ч улс төрийн хувьд дотооддоо шийдэгдээгүй асуудлаар дүүрэн байгаа. Тэгээд ч дэлхийн гол валютын дүрд тоглоно гэдэг амар биш асуудал гэдэг нь ойлгомжтой.
Ер нь үүсээд байгаа шинэ асуудлууд Европын холбооны валютын нэгдмэл байдлыг алдагдуулах эхлэлийг ч тавьж болох аюултай юм.