gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Чингисийн нутагт саадгүй зорчиж, Сүхбаатарчууд зөөлрүүлсэн ундны ус ууна

Улс төр
2008-05-26
0
Twitter logo

Ерөнхий сайд С.Баяр зүүн аймгуудад ажиллах томилолтоо Хэнтий аймгаас эхэлсэн. “Олон хуудас илтгэл уншсанаас асуудалтай газар дээр нь танилцахыг илүүд үздэг” хэмээсэн С.Баяр Хэнтий аймагт ажиллахдаа Бэрх тосгоныхны тулгамдсан асуудлыг шийдэж өгчээ. Тус тосгоны дулааны шугам сүлжээнд томоохон гэмтэл гарч оршин суугчид нь өнгөрсөн өвлийг “хөрвийн аргаар” өнгөрөөж.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ удаа дараа хүсэлт гаргасны хүчинд Бэрхийн дулааны шугамыг засварлахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж өгөхөөр болжээ. Их эзэн Чингисийн төрсөн нутаг Дадал сум хүртэл барих 250 км засмал замын хөрөнгө оруулалтын асуудлыг ч тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин нар шийдүүлж чадсан гэнэ.

Сүхбаатар аймгийнхны дунд хатуулаг ихтэй уснаас үүдэлтэй өвчлөл нэлээд байдаг аж. Ерөнхий сайд С.Баяр энд ажиллахдаа ундны ус зөөлрүүлэх тоног төхөөрөмж суурилуулахад шаардлагатай 200 сая төгрөгийг улсын төсвөөс гаргах амлалтыг Баруун-Урт сумын иргэдтэй уулзахдаа өгчээ. “Энтеровирус”-ын халдварын сэжигтэй тохиолдол тус аймагт нэлээд өндөр үзүүлэлттэй байгаа аж. 188 тохиолдлын 14 нь том хүн юм байна. Үүнд онцгой анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг сайн хийх, дутагдаж буй тоног төхөөрөмж, эм бодисоор яаралтай хангахыг аймгийн Онцгой комиссынхонд даалгаад вирусийн халдварыг эмчлэх зориулалттай 38 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт олгохоор болжээ. Мөн “Атрын III аян”-ыг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг болгож нэг тэрбум төгрөгийн төсвийн зээлийг Сүхбаатар аймагт олгоно гэж Ерөнхий сайд С.Баяр амлалаа.

Монгол, Хятадын хамтарсан “Цайрт минерал” үйлдвэр 2006 оны гуравдугаар сараас бүрэн хүчин чадлаараа ажиллаж, жилдээ 300 мянган тн хүдэр боловсруулж, 80-100 мянган тн цайрын баяжмал үйлдвэрлэж байгаа аж. Хятадын талтай байгуулсан Тогтвортой байдлын гэрээнд өөрчлөлт оруулснаар 2007 онд 16, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 12 тэрбум төгрөгийг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ. Хуулийг чанд сахих, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, байгалийн нөхөн сэргээлтийг шаардлагын дагуу хийхийн чухлыг “Цайрт минерал”-ын удирдлагад Ерөнхий сайд С.Баяр сануулжээ.

Газрын тосны орлогын 10 хувийг суманд хуваарилна
Дорнод аймгийг зорьсон Ерөнхий сайд Матад сумаас ажлаа эхэллээ. Тус сумын нутагт газрын тосны олборлолт явуулж буй “Дачин тамсаг” компани иргэдийн ажил эрхлэлт, сумын хөгжилд тодорхой дэмжлэг үзүүлж байгаа ч Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Матад сумынханд юу ч ногдохгүй байгаад иргэд сэтгэл дундуур байгаа аж. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, гэрээний дагуу авах орлогын 10 хувийг суманд, 20 хувийг аймагт хуваарилах тухай төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад буйгаа тухай Ерөнхий сайд иргэдтэй уулзахдаа хэллээ. Түүнийг “Дачин тамсаг” компанид хүрэлцэн очиход “Петро Чайна Дачин” компаний дэд захирал Ван Июхуа болон БНХАУ-аас Монголд суугаа Элчин сайд Ин Хуняо угтаж авав.

Ерөнхий сайд С.Баяр газрын тос олборлох нь хоёр орны хамтын ажиллагааны ихээхэн ирээдүйтэй салбар мөн бөгөөд олборлох хэмжээг нэмэгдүүлж, боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх зорилттой байна гэж тэмдэглэж хэлэв. Түүнчлэн бүс нутаг, ялангуяа нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа сумын хөгжил, иргэдийн нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх талаар анхаарч ажиллахыг тэднээс хүслээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөл хэтэрхий хуучирсан тул өөрчлөлт оруулах ёстой.

Монголын талд ногдох ашгийг нарийн тооцохгүй байна, монголчуудыг ажиллуулж, мэргэжил олгох талаар анхаарахгүй, хятад ажилчин олноор оруулдаг, дотооддоо газрын тосны үйлдвэр байгуулах талаар санаачилга гаргахгүй байна гэх зэргээр Засгийн газрын нэр дээр иргэд, улс төрийн хүчин, төрийн бус байгууллагаас ирүүлж байгаа санал, шүүмжлэлийг бид зайлшгүй анхаарах ёстой тул энэ чиглэлээр та бүхэнтэй хамтарч ажиллах болно гэж Ерөнхий сайд С.Баяр хэллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан