УИХ-ын ээлжит сонгууль ихээхэн будилаантай болсныг улс төрийн нам хүчнүүд хаана хаанаа хүлээн зөвшөөрч байгаа нь сайшаалтай. Сонгуулийн санал луйвардсан асуудлаас үүдэлтэйгээр иргэд сонгогчдын чөлөөт жагсаалыг эмх замбараагүй үймээн болгож хувиргасан гэмт үйлдлийн учир шалтгааныа холбогдох байгууллагууд шалгаж тогтоогоогүй байна. Монгол улс үндэсний эвлэрлийн замыг сонгох уу эсвэл хэтэрхий улс төржиж хагарал сөргөлдөөнд шилжих үү гэдгийг энэ удаагийн хаврын чуулган нэг мөр болгож шийдэх түүхэн хариуцлагыг өөртөө хүлээж байгаа юм. Эгзэгтэй нөхцөл байдлыг туулж гарах улс төрийн зөв шийдэлд хүрэх арга замын талаар парламентын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Мөнхтуяатай ярилцлаа.
-Нийгмийн
эмх замбараагүй байдал юунаас үүдэлтэй болов. Таны бодлыг сонсвол?
-Үүний нарийн учир шалтгааныг хууль хяналтын байгууллагууд нягтлан шалгаж
тогтоох үүрэгтэй. УИХ-ын сонгууль ч биш ер нь аль ч шатны сонгуульд их бага
хэмжээний саналын луйвар явагддаг. Парламентад улс төрийн хүчний харьцаа ойролцоо
гардаг учраас тэгэсхийгээд асуудал намждаг. Томоохон улс төрийн хүчнүүд үүрэг
хариуцлагаа бодолцоод зарим нь олонхи болж байхад нөгөөх хэсэг нь цөөнх сөрөг
хүчний хэмжээнд хамтран ажиллаж ирсэн.
Харин энэ удаагийн сонгуульд сонгогчдын саналыг замаас нь засварлаж, хүмүүст тодорхой мэдрэгдэхээр хууль бусаар өөрчилсөн нь иргэний нийгмийн байгууллагууд шударга шаардлага тавьж, жагсаал цуглаан хийх нөхцөл бүрдсэн нь тодорхой байгаа. Иргэд сонгогчдын жагсаалыг хаанаас юуны учир нийгмийн эмх замбараагүй байдалд хүргэв гэдгийг удахгүй тогтооно байхаа гэдэгт итгэлтэй байна.
-Уучлаарай. Нийгмийн эмх замбараагүй
байдал биш бүр эрдэнэт хүний амь насыг бүрэлгэн буудаж хөнөөсөн гэмт үйлдэл
болсон шүү дээ?
-Монгол Улс ардчилсан Үндсэн хуультай орон. Дэлхийн улс орнуудад
ардчиллын замд орсон хамгийн тайван, хүний эрх, эрх чөлөөг дээдлэсэн улс гэж
Монгол орныг нэрлэдэг. Тэр чанараараа гадаадын хөрөнгө оруулалт оруулах хамгийн
батлагаатай, таатай оронд ийм эмгэнэлтэй явдал болж, улс орныхоо нэр хүндэд сэв
суулгасанд харамсаад баршгүй. Ардчилсан Үндсэн хуульдаа хүн амьд байх эрхтэй
гэж заасан. Иргэдийнхээ тэрхүү эрхийг нь хамгаалах, эдлүүлэх, айх аюулгүй
амьдрах, амар тайван байлгах үүргийг Засгийн газартаа хариуцуулж онцгой эрх үүрэг
хулээлгэсэн байдаг. Энэ эрхэм үүргээ биелүүлж чадаагүй гэж Ардчилсан нам үзэж
С.Баярын тэргүүлсэн Засгийн газрыг бүрэн
бүрэлдэхүүнээр нь огцруулахаар УИХ-д өргөн бариад цөөнх боллоо. Хууль шүүхийн
ямар ч шийдвэргүйгээр байлдааны галт зэвсгээр хүний амь насыг буудаж хөнөөсөн
гэмт үйлдлийн төлөө эрх баригчид хариуцлага хүлээсэнгүй.
Хамгийн үнэт капитал болсон эрдэнэт хүнийхээ амь насны өмнөөс хариуцлага
хүлээгээгүй болохоор өөр бусад зүйлийн төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй тийм
тогтолцоо бидэнд үйлчилж байгааг хаана хаанаа
харцгаалаа. Засч залруулмаар сэтгэл эмзэглүүлсэн
асуудал мөн ч их байх юм даа.Өнгөрсөн дөрвөн жилд сайд, ерөнхий сайд, гүйцэтгэх
засаглалтай хариуцлага тооцох асуудлууд ар араасаа хэрхэн хөвөрч байсныг
сэтгүүлчид та нар л бусдаас илүү сайн мэднэ дээ. Ямар байсныг. Одоо яригдаад
байгаа жирийн гэмгүй иргэдийн амь насыг цагдаа буудан хөнөөгөөгүй бол
тэрхүү гэмт этгээдийг
цагдаа олж илрүүлж байж асуудал нэг мөр болно гэсэн үг. Үүнээс өөрөөр зөв
хариулт олдохгүй болсон шүү дээ.
-1932
онд хурьсгалын эсэргүү хэмээн буудан хөнөөж, хэлмэгдүүлсэн иргэдийнхээ асуудлыг одоо
хүртэл тор өөрөө шийдэж чадаагүй байгаа. Бууны сумны шарх дал наян жил
өнгөрөхөд эдгэрдэггүй сэтгэлийн шарх болж бугшидаг юм байна. Ардчилсан монгол оронд буун дуу гарлаа. Улс
төрийн нам хүчнүүд одоо сөргөлдөхөд үндэсний эвлэрэл биш хагарал задрал руу
ороход бэлэн байна. Тийм улс төрийн хөрс суурь нэгэнтээ бүрджээ. Үүнээс гарах
арга замыг та хэрхэн төсөөлж байна?
- Улс төрийн маш ээдрээтэй тэр тусмаа хурцадмал
нөхцөл байдал
үүссэн. Үүнээс
гарах арга замыг хаана хаанаа одоо хайцгааж байх шиг байна. Үндэсний Аюулгүй
байдлын зөвлөлийн хэмжээнд маш нухацтай зөвшилцөхгүй бол энэ асуудал тийм
хөнгөн хялбархан шийдвэрлэгдчихгүй. Одоогийн парламент чинь олон намын
төлөөлөлтэй. Энэ парламент л үүнд хамгийн зөв гарцыг гаргаж чадна гэж ойлгож
байгаа.
-Ямар
гарц ?
-Монгол Улсын анхдугаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг
эргэж харах замаар Үндсэн хуулийг анх эх барьж авсан тэр дэг
жаягт нь эргүүлж оруулах аргаар хуулийн хүрээнд асуудлыг хэлэлцэх
эрүүл саруул гарц байгаа гэж бодож байна.
Ингэснээр УИХ-ын гишүүн хэн ч байсан Засгийн газрын гишүүн, сайд, Ерөнхий сайдын албыг давхар хаших эрх нь хязгаарлагдаж, УИХ-ын, Засгийн газрын, Ерөнхийлөгчийн эрх үүргүүд зааг ялгаатай болж, төрийн институцүүдийн харилцаа тогтворжиж чадна. Сайд болох гэж улс төрд хорхойсож гүйдэг хүмүүсийн гүйдэл суудал цэгцэрч, төрийн хүчин чадал сайжирна. Нэр хүнд дээшилнэ. Хариуцлагатай тогтолцоо бий болно. Нөгөө талдаа УИХ-ын хууль тогтоох эрх мэдэл 50+1 хувийн ирцтэйгээр хуулийн хүчин төгөлдөр болох хариуцлага нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар 39 гишүүн ирсэн байхад чуулган нээгддэг. Тэдгээрийн 50+1 хувь чинь үндсэндээ 18 гишүүн хуралдаад хууль батлагдаад байгаагаас цоорхой, чанаргүй, шүүрхий хууль гарлаа гэсэн шүүмжлэлд ихээхэн өртөгдөөд байгааг хүлээн эөвшөөрөх ёстой. Ийм тохиолдолд улс төрийн томоохон нам болох МАХН, АН бусад намуудтайгаа зөвшилцөж, ард түмнийхээ эрх ашгийн үүднээс асуудалд хандана байх гэдэгт итгэлтэй байна.
-Одоо
шинээр эхлэх парламент үүнийг хийх чадвар алга гэж та үзэж байгаа хэрэг үү?
-Сонгогчид нь хүлээн зөвшөөрөхгүй байгааг юу гэх болж байна. Газар
сайгүй санал луйвардсан өдий төдий зөрчил яригдаад цэгцэрч чадахгүй
байгаа. Иргэд сонгогчиддоо хүлээн зөвшөөрөгдсөн хүндэтгэл хүлээж
чадаагүй саналын өөрчлөлтөөр ороод ирж байгаа хүмүүсийн шийдвэрийг
хүмүүс хүлээж авахгүй шүү дээ. Би таныг сонгоогүй та хэн бэ гэвэл
яах болж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд хэл аманд
өртсөн нэр төр нь сэвтчихсэн хүмүүс олноор орж ирэх нь тодорхой
байгаа. Захаас нь авахуулаад л та нар бичээд эхлэнэ биз дээ. Тийм хүмүүс
нийгмийн ийм хүнд асуудлыг шийднэ гэхэд ихээхэн бэрхшээлтэй
тулгарна л даа.
-Таны санал зөв байж болно. Цаг алдчихсан юм биш үү. Хуучин парламент нь
тарах гэж байна. Шинэ нь удахгүй эрхээ эдлэх гэж байхад асуудлыг гаргалаа гэхэд
хаана хүлээж авах болж байна?
-Цаг хугацаа алдаагүй. Хаврын чуулган хаалтаа хийсэн ч эрх нь хэвээрээ
үргэлжилж байгаа. Яагаад гэхээр шинэ гишүүд нь тангаргаа өргөөгүй
байна. Энд байдлыг харж улс төрийн зөв
гарцыг хайж манай намын ГЗ-ийн өргөтсөн хурал болно.
Үүгээр шинэ парламентын өмнө Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах
асуудлыг хөндөж ярилцах болов уу. Тэр утгаар шинэ парламентын
анх дугаар хуралдаанд манай нам оролцох асуудлаа түр боловч
хойшлуулахаар шийдвэрлэх юм бол маш зөв цагаа олсон шийдэл тэр
байх болно гэдэгт огт эргэлзэхгүй байна.
-Та
намынхаа ГЗ-ийн хуралд тийм байр суурьтай оролцох юм байна. Үндэсний Аюулгүйн
байдлын зөвлөлд хэлэлцэх ёстой гэж та сая хэллээ. Энэ асуудлаар ямар байр суурьтай
байна?
-УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны даргын хувьд улс
үндэстнийхээ эрх ашгийн үүднээс эх захгүй улс төрийн маргаан, сөргөлдөөнөөс аль
болохоор зайлсхийж, намынхаа тэр фракц, бүлгийнхээ эрх ашгийг хоёр дугаарт
тавьж, Үндэсний эвлэрлийн замыг улс төрчид сонгох ёстой гэж үзэж байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монголын үндэсний эв нэгдлийн илэрхийлэгч мөнийн хувьд түүнд биечлэн хандана гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч эхлүүлсэн боловч тохирсон зарчмын асуудлаар үр дүн гараагүй. Тухайлбал СЕХ-нд хариуцлага хүлээлгэх асуудлыг парламентын шугамаар хэлэлцэх, сонгогчдын саналыг нэрсийн жагсаалттай нь регистрийн дугаараар тулгаж шалгах ажиллагаа хийгдсэнгүй. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь аймгийн сонгогчдын санал нь санал өгсөн хүнээсээ зарим аймагт хэдэн зуугаараа илүү байгаа ноцтой зөрчил илэрч эхэллээ. Ийм болохоор парламентад суудал бүхий АН, БНН, Эх орон нам, ҮШН-аас саналыг дахин тоолж шалгах ажлыг эхлүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шаардаж албан тоот илгээгээд байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар улс төрийн хуцадмал байдлаас ангижирч чадна. УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны даргын хувьд миний хийх гол ажил энэ байх болов уу. Тууштай итгэлтэй зүтгэнэ дээ.