Брюстер дэвжээндээ эргэн ирнэ
WBO-гийн супер хүнд жингийн дэлхийн аварга асан Леймон Брюстер наймдугаар сарын
30-нд боксын рингэндээ эргэн ирэхээр шийджээ. Түүний ээлжит тулаан АНУ-ын
Цинцинати хотноо болох бөгөөд уг тоглолтыг бизнесмен Эндрью Уильямс,
Л.Брюстерийн промоутерийн компанитай хамтран зохион байгуулах аж. Өнгөрсөн
зургадугаар сард Брюстер IBF-ийн супер хүнд жинд Владимир Кличкотой тоглохдоо
зургадугаар үед техникийн нокаутаар ялагдсанаас хойш дахиж рингэн дээр гараагүй
юм.
С.Уильямс уран гулгагч болно
Олон улсын теннисний холбооноос Бээжингийн олимптой холбогдуулан нэгэн
сонирхолтой ном гаргахаар төлөвлөж байна. Үүнд теннисчид камерийн өмнө бусад
спортын төрлийг сонгон авч янз бүрийн гэрэл зураг авахуулах үүрэгтэй аж.
Тухайлбал, ОХУ-ын теннисчин Мария Шарапова уран сайхны гимнастик, Рожер Федерер
туялзуур сэлэм, Сербийн Ана Иванович элсний волейбол, Новак Жокович уулын цана,
Испанийн Рафаэль Надаль хөлбөмбөгийг сонгож авчээ. АНУ-ын теннисчин Серена
Уильямс уран гулгалт, Чилийн Николас Массу, Фернандо Гонсалес нар марафон
гүйлтийг сонгожээ.
ITF-ийн ерөнхийлөгч Риччи Битти энэхүү үйл ажиллагаа амжилттай болно гэдэгт
итгэж буйгаа өгүүлсэн байна.
Цагаан олимпийн мэдээллийн төв
“Сочи-2014” цагаан олимпийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг дэлхий нийтэд
цацах нэгдсэн мэдээллийн төвийн нээлт долдугаар сард Москва хотноо болно.
Олимпийн наадмыг өндөр түвшинд зохион байгуулахыг ОХУ чухалчилж байгаа бөгөөд
бэлтгэл ажлыг эрчимтэй өрнүүлэхэд тус төвийн ач холбогдох их гэнэ.
М.Глагов менежерээсээ салав
Германы биатлонч Мартина Глагов менежер Штефан Пенисээс гэрээгээ цуцалжээ.
Тэрбээр спортын маркетингийн агентлагт ажилладаг Бернхард Шмиттенбехертэй
хамтрахаар болсон байна. “Би биатлоны карьераа өндөрлөтөл түүнтэй хамтран
ажиллана” гэж тэр өгүүлжээ. Түүний менежер Михаэль Реш, Рико Гросс нартай
ажилладаг юм байна.
Биатлонч боксчин болно
Биатлонч Даниэл Граф боксчин болохоор шийджээ. Тэрбээр хөнгөн жингийн дэлхийн
хошой аварга Алезия хэмээх боксчинтой ярилцаж байгаад ийн шийдсэн байна.
Сонирхолтой нь Алезия биатлонч болох хүсэлтэй гэнэ. Наймдугаар сарын эхээр тэд
боксын бэлтгэлээ Штутгарт, биатлоны бэлтгэлээ Рупольдингт хийх аж.
Б.Сондор
Сундин рекорд тогтоох уу
NHL-ийн “Ванкувер” багийн “Торонто”-д тавьсан санал шуугиан дэгдээгээд байна.
Тэд Канадын багийн ахлагч Матс Сундинд хоёр жилд 20 сая долларын гэрээ санал
болгосон юм. Хэрвээ Сундин дээрх саналыг хүлээж авбал NHL-ийн хамгийн өндөр
цалинтай хоккейч болох билээ.
Малкин жилд 8.7 саяыг авна
“Питтсбург” баг Оросын залуу довтлогч Е.Малкинтай байгуулсан гэрээгээ таван
жилээр сунгалаа. Энэ хугацаанд тэр жилд 8.7 сая долларын цалин авахаар болжээ. 21
настай Малкин өнгөрсөн улиралд 106 оноо авч мэргэн буучдын жагсаалтад аман
хүзүүдсэн бөгөөд плей-оффын 20 тоглолтод оролцохдоо 22 оноо багтаа нэмэрлэсэн
юм.
Илиадис Грекийн тугийг барина
Олимпийн аварга жүдоч Илиас Илиадис Бээжингийн олимпийн нээлтэд Грекийн тугийг
барьж жагсахаар болжээ. Гүрж гаралтай Илиадис дөрвөн жилийн өмнө Афины олимпийн
81 кг-д түрүүлсэн бөгөөд ноднингийн ДАШТ-д 90 кг-д зодоглон мөн алтан медаль
хүртсэн юм. Тэрбээр олимпод 90 кг-д барилдах аж.