Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, цаг үеийн асуудлаар хэд хэдэн шийдвэр гаргалаа.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Монголд коронавирусийн халдвар авсан хүн нас барсан учир олон улсын бүртгэлд орсон. Энэ хүн бол архаг өвчтэй “Баянзүрх” эмнэлэгт амьсгалын аппараттай, маш хүнд байсан. Нас барсан онош нь коронавирусийн халдвар биш, бүх биеийн булчингийн сулрал, дутагдал оноштой. Коронавирусээс болж хүн нас барна. Коронавирусийн халдвартай хүн ихэвчлэн уушгины хүнд хэлбэрийн өөрчлөлтүүдээс болж амьсгалын дутагдлаар нас бардаг.
“Баянзүрх” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн халдвар авсан маш хүнд хоёр хүнийг Цэргийн төв эмнэлэгт шилжүүлсэн. Энэ хүмүүс архаг суурь өвчтэй, сүрьеэгийн үлдэгдэл, зүрхний хэм алдалттай. Зүрхний талаас хүндрэх эрсдэл маш өндөр байна. Цаашид архаг суурь өвчтэй хүмүүс халдвар авч, биеийн байдалд хүндрэх тохиолдол нэлээд гарч болзошгүй байна. Ийм тохиолдол нас баралтын шалтгааны талаар ард иргэддээ тодорхой мэдээлэл өгч байх юм. Үүн дээр олон улсын байгууллагууд хяналт тавьж байдаг.
-Манай улс хавьтлуудыг хөөх чиглэлээр л ажиллаж байна. Үүнээс илүү үр дүнтэй ямар арга байж болох вэ?
-Халдвар голомтолсон хэлбэрээр гарч байгааг тохиолдолд хавьтлуудыг хөөж, илрүүлэх чиглэлээр ажилладаг нь ганц Монгол биш бүх улсад хийж буй ажил. Хавьтлуудыг хөөж, илрүүлэн тусгаарлаж, эмчлэх нь бидний хамгийн чухал ажлын нэг. Халдварын тархалтыг зогсоох чиглэлээр хийж байгаа дараагийн гол ажил бол хөл хорио. Хөл хорио халдварын тархалтыг бууруулахад үр дүнгээ сайн өгч байгаа нь өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлаас харагдлаа. Дээр нь идэвхтэй тандалтыг өргөжүүлнэ.
-Эмч, мэргэжилтнүүдийн ажлын ачаалал ихээс болж эмнэлгийн мэргэжилтнүүд олноор халдвар авч эхэллээ гэсэн мэдээлэл байгаа нь үнэн үү?
-ХӨСҮТ-ийн эмч, сувилагчдын ачааллыг хэд дахин бууруулсан. Одоо бол ачааллаас хэтэрсэн зүйл байхгүй. Хүний нөөцийн зохицуулалтыг тогтмол хийж байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж буй хүний тооноос хамаарч давхар бүрд өөр өөр тооны эмч, мэргэжилтэн ажиллаж байгаа. Одоогоор дархлаа сулрах хэмжээний өндөр ачаалалтай ажиллаж байгаа эмч, мэргэжилтэн байхгүй. Тийм түвшинд хүрвэл дараагийн ээлжинд орох хүний нөөцийн асуудал шийдэгдсэн.
-ХӨСҮТ-д хэвтэн буй коронавирусийн халдвартай иргэд эмнэлгийн нөхцөл хүнд, хүйтэн байна гэсэн гомдол гаргасан. Энэ тал дээр ямар анхаарал хандуулж байна вэ?
-ХӨСҮТ-ийн орчин нөхцөлийг сайжруулах талаар багагүй ажил хийж байна. Халдвартай иргэд хэвтэн эмчлүүлж байгаа учир засвар үйлчилгээ хийх боломжгүй байна.
ХӨСҮТ-д дөрвөн хэсэгт халдвартай иргэдийг хэвтүүлэн эмчилж байсан бол одоогоор нэг л хэсэгт нь коронавирусийн халдвартай иргэдийг эмчилж байна. Засвар үйлчилгээний санхүүжилт шийдэгдсэн гэв.
Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, “Баянзүрх" эмнэлэгт үүссэн асуудлаар би цагдаагийн байгууллагад хандсан. Эмнэлэгт коронавирусийн халдвар хамгааллын дэглэм алдагдсанаас халдвартай иргэн олон хоногоор явж хугацаа алдсан. Энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн гэлээ.