Монголын уул уурхайн салбар дахь технологийн чиг хандлага, нөлөөллийг тодорхойлох судалгааны ажлыг Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл гүйцэтгэжээ. Улс орнуудын уул уурхайн салбар дахь технологийн хандлага, нөлөөлөлд дүн шинжилгээ хийх төсөл таван улсад хэрэгжихэд Монгол Улс багтсан байна.
Монгол улс дахь судалгааг уул уурхайн салбарын олон талт оролцогчдоос бүрдсэн 50 орчим мэргэжилтэнтэй ганцаарчилсан ярилцлага хийж, мэдээлэл цуглуулах аргаар гүйцэтгэжээ.
Ингэхдээ Өмнөговь, Дорнод аймгийг сонгон авсан байна. Судлаачид УУХҮЯ, Үндэсний хөгжлийн газар, ХНХЯ гэх мэт төрийн байгууллагууд, уул уурхайн компаниуд, мэргэжлийн холбоод, их дээд сургуулиуд, хоёр аймгийн ТББ-уудтай хамтран ажилласан гэв.
Мэдээллээ тайлагнахдаа уул уурхайн компаниуд тусгай програм ашиглах болсон нь гар ажиллагааг бууруулжээ.
Уул уурхайн салбар дахь шинэ технологийн чиг хандлагыг Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн судлаач Э.Энхжаргал танилцуулав. Тэд уул уурхайн компаниудыг ангилан таван түвшинд энэ судалгааг хийжээ.
-ЗХУ-ын үед барьсан, анхны тоног төхөөрөмжүүд нь мөн ЗХУ-ын үеийнх. Мэргэжилтнүүд нь ч хойд хөршид суралцсан. Энэ ангилалд Шарын гол, Багануур, Шивээ-Овоо гэх мэт төрийн өмчийн, хуучин уурхайнууд багтсан.
-Оюутолгой, Бадрах энержи гэх мэт олон улсын хөрөнгө оруулалттай, хамтарсан компаниуд. Эдгээр нь орчин үеийн, өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжтэй.
-МАК, Энержи ресурс, Алтайн хүдэр гэх мэт томоохон үндэсний компаниуд
-Дунд хэмжээний уул уурхайн компаниуд бөгөөд голдуу БНХАУ-аас тоног төхөөрөмжөө хангадаг.
-Жижиг буюу алтны ордууд.

УУЛ УУРХАЙН КОМПАНИУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
-Төрийн өмчит компаниудад улс төрийн оролцоо их. Иймд технологийг орхигдуулдаг. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого баталсан ч хөрөнгө оруулалттай холбоотой хуулийн зохицуулалт бага.
Санхүүгийн бэрхшээл их. Төрийн өмчит уурхайд холимог технологи (шинэ ба хуучин) нэвтрүүлсэн нь сорилт болж байна. Тэдгээр нь өөр хоорондоо нийцдэггүй.
-Дэд бүтэц дутагдалтай, тээвэрлэлтийн зардал их. Орчин үеийн тоног төхөөрөмж ашиглахад сэлбэг хэрэгсэл үйлчилгээг гаднаас авахын тулд удаан хугацаагаар хүлээдэг. Цаг их авдаг. Мөн мэргэжилтнүүд дутмаг.
ХЭН ЯМАР ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭВ?
Шинэ технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр бүтээмжийг өсгөдөг байна. Монгол Улсын уул уурхайн салбарын бүтээмж бусад орнуудтай харьцуулахад өндөр гэдгийг судалгааны баг онцлов. Жишээ нь “Оюу толгой”-г дурдаж болно. Тэд энэ онд зардлаа 5 хувиар бууруулжээ. Мөн катодын цэвэр зэс, зэс утас үйлдвэрлэгч “Эрдмин” компани хог хаягдлын шинэ менежмент нэвтрүүлсэн гэдгийг онцлов. “Энержи ресурс” компани хүндийн хүч ашиглан баяжуулсан нүүрс гаргалтыг 15 хувиар өсгөх, хаягдал бууруулах технологи нэвтрүүлжээ. Эдгээр нь байгаль орчинд ч эерэг нөлөөтэй.
Мэдээллээ тайлагнахдаа уул уурхайн компаниуд тусгай програм ашиглах болсон нь гар ажиллагааг бууруулжээ. Ингэснээр зарим ажлын байр буурч, харин мэдээллийн технологийн ажлын байр эрэлт ихтэй байна.
Төрийн өмчит болон хувийн компаниуд хүнд машин механизмыг хэрхэн удирдах гэх мэт олон сургалтыг тогтмол явуулж байна. “Оюутолгой” компани Австралиас мэргэжилтнүүд урьж сургалт зохион байгуулдаг. Уул уурхайн компаниуд нийт 5000 хүнд ур чадвараа нэмэгдүүлэхэд тусалжээ. ШУТИС-ийн оюутнуудад “Оюу толгой” компани дадлага хийх, өрөмдлөг хийхийг өөрийн биеэр үзэх боломжийг олгосон байна. Мөн 2015-2019 оны хооронд салбарын осол гэмтэл хоёр дахин буурчээ.

ШИНЭ ТЕХНОЛОГИ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧДЭД ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭВ?
Гадаад болон дотоодын ханган нийлүүлэгчид илүү их захиалга авахын тулд өрсөлдөж байна. Үндэсний компаниуд цемент, шохой, тэсэлгээний бодис зэргийг хангах чадвартай болжээ. Жишээ нь тэсэлгээний бодис үйлдвэрлэдэг 60 ААН тусгай зөвшөөрлөө авснаар энэ төрлийн бүтээгдэхүүнийг импортлох шаардлагагүй болно. Орон нутгийн чиглэлд зорчигч тээврийн 70 орчим хувийг Оюутолгойн захиалга дангаараа эзэлж байна. Мөн уул уурхайн салбарын нөлөөгөөр манай улсад ЖДҮ хөгжиж байна. Тэдний чадавхыг дээшлүүлэхэд тусламж үзүүлэн, үйлчлүүлэгчийнхээ тоог өсгөхөд нь нэмэр болдог юм байна.
Гэвч уул уурхайн компаниуд тоосжилт, чимээ шуугиан бууруулах, ус агаарын чанар хянах дэвшилтэт технологи ашиглаасай гэсэн хүлээлт орон нутгийн иргэдэд байдгийг судалгааны явцад тогтоожээ. Энэ бүгдийг бүрэн хэрэгжүүлээгүй ч зарим компани үерийн усны хуримтлал үүсгэн, усыг дахин ашиглах технологийг говьд нэвтрүүлжээ.
"Нүүрс" ассоциацын гүйцэтгэх захирал Ж.Золжаргал судалгааны багт зөвлөхийн үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр дараах дүгнэлтийг өчигдөр болсон вебинарт танилцуулав.

-Засгийн газар олборлох салбараас боловсруулах үе шат руу шилжих зорилт дэвшүүлсэн. Гэвч чамлалттай байна. Нүүрс баяжуулах үйлдвэрээр жишээ татахад эхлээд нэг том үйлдвэртэй байсан бол одоо хуурай болон нойтон аргаар баяжуулах технологи бүхий 30 үйлдвэртэй болсон.
Энэ тоо цаашид өснө. Сүүлийн арван жилд нүүрсний олборлолт хоёр дахин өслөө. Уул уурхайн компаниуд гаднын томоохон хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдийг оруулж ирснээр зардал нь тэр хэрээр өссөн. Цаашид олон уурхай үйл ажиллагаагаа автоматжуулах шаардлага үүслээ.
Ил уурхай тэлэх хэрээр уурхайн ханын бэхжилт анхаарал татаж байна. Энэ нь бидний хувьд шинэ үзэгдэл тул туршлага судлах шаардлагатай.Технологийн хөрөнгө оруулалт өсөхтэй хамт ажлын байр буурах талаар гаднын мэргэжилтнүүд анхааруулдаг. Харин Монголд ийм үзэгдэл гарах болоогүй.
Мөн шинэ төхөөрөмж, технологийн ялгаа заагийг ойлгох хэрэгтэй байна. Жижиг компаниуд хэдий шинэ тоног төхөөрөмж авсан ч бүтээгдэхүүнийх нь гарц төдийлөн өсөөгүй. Үүнд технологи худалдан аваагүй нь нөлөөлсөн.
Монголд робот ашигладаг үйлдвэр ч бий. Машин механизмын үйлдвэрлэл, тэр дундаа хурдан эвдэрдэг сэлбэгийг Монголд үйлдвэрлэх шаардлага бий. Урт хугацаанд уул уурхайн салбар манай эдийн засагт голлох нөлөө үзүүлсэн хэвээр байх тул ийм үйлдвэр нээх хэрэгтэй.
Технологийн хөрөнгө оруулалт өсөхтэй хамт ажлын байр буурах талаар гаднын мэргэжилтнүүд анхааруулдаг. Харин Монголд ийм үзэгдэл гарах болоогүй. Гэхдээ техник технологийн хөгжилд нийцүүлэн шинэ ажлын байр бэлтгэх шаардлагатай. Манай улсад уул уурхайн нэг том төсөл аймгийн, бүсийн эдийн засагт шууд нөлөөлдөг. Бид том техникүүдийг ашиглаж сурлаа. Цаашид цахилгаан тоног төхөөрөмж суурилуулах, мэдээллийн технологийг уул уурхайд нэвтрүүлэх шаардлага байна гэв.
УУЛ УУРХАЙН САЛБАРТ НЭВТРҮҮЛЖ БУЙ ШИНЭ ТЕХНОЛОГИЙН ЧИГ ХАНДЛАГА
Манай улсын уул уурхайн салбарт ашиглаж буй техник технологи, тоног төхөөрөмж болон хүнд машин механизмын шинэчлэлт цаг үетэйгээ уялдан эрчимтэй хөгжиж байна.
- 2019 оны байдлаар Монгол Улсын экспортын нийт бүтээгдэхүүний 90 хувийг уул уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлжээ. Засгийн газраас боловсруулах чиглэлийн технологи хөгжүүлэх бодлого баримталж байгаа ч боловсруулалт хийгдсэн бүтээгдэхүүний экспортын эзлэх хувь маш бага байна.
- 2010 оноос идэвхжсэн томоохон төслүүдтэй холбоотойгоор олон төрлийн шинэ, дэвшилтэт технологи нэвтэрчээ. Тухайлбал: Геологи хайгуул, уурхайн төлөвлөлтөд сансрын зураглал, GPS, дроны хэрэглээ зэрэг мэдээлэл холбооны сүүлийн үеийн технологи нэвтэрч байна.
- Ашигт малтмал олборлолтын салбарт үнэ өндөр боловч бүтээмж сайтай хүнд машин механизмын ашиглалт нэмэгдэх хандлагатай байна. Дотоодын ил уурхайнуудад ашиглаж буй тоног төхөөрөмжүүдийн 45%-ийг БНХАУ, 15%-ийг барууны орнууд, 8%-ийг ОХУ, 5%-ийг Япон, үлдсэнийг бусад улс тус тус эзэлж байна.
- “Оюутолгой” төслөөр дамжаад далд уурхайн шинэ технологи, тоног төхөөрөмж нэвтэрч байна.
- Ашигт малтмал баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд автоматжуулалтын дорвитой дэвшил гарч байна.
- Сүүлийн 10 жилд ил уурхайнууд хурдтай тэлж буйтай холбоотойгоор томоохон хэмжээний уурхайн үйл ажиллагааг удирдах, уурхайн ханын тогтворжилтыг хангах зэрэг шинэ сорилтууд бий болж, түүнийг шийдэх техник технологи хөгжиж байна.
- Ил уурхайн тэлэлттэй холбоотойгоор уурхайн дотоод тээвэрлэлтэд конвейерийн тээврийн шийдэл нэвтэрч эхэлж байна.
- Томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьд олборлох салбарт АНУ, Япон зэрэг улсын тоног төхөөрөмж түлхүү ашиглаж байгаа бол эрдэс боловсруулах, баяжуулах үйлдвэрүүдэд БНХАУ-ын технологи, тоног төхөөрөмж илүү нэвтрэх хандлагатай байна.
- Дотоодын уурхайнууд борлуулалтын орлогын араас хэт хөөцөлдөж ашигт малтмалаа эрчимтэй олборлоод хөрс хуулалтаа хоцроох хандлага түгээмэл байна. Үүнээс үүдэн олон уурхайд олборлолтын технологийн горим зөрчигдөж, нөөцийн зарим хэсгийг алдах нөхцөл үүсэж байна.

Уул уурхайн компаниудын техник, технологио шинэчлэх, хөрөнгө оруулалтыг нь дэмжих хуулийн орчин манай улсад ихээхэн учир дутагдалтай. Байгалийн хийн эрэл хайгуул хийх компаниудын тоног төхөөрөмжид л гааль, НАӨТ-ын хөнгөлөлт ногдуулдаг аж.
Вебинарт оролцсон нэгэн оролцогч “Оюу толгой” уурхайн металл авалт олон улсын дунджаас 8-9 хувиар бага буюу 86 хувь байгааг шүүмжилсэн юм. Уул уурхайн компаниуд олборлолтоо тэргүүн эгнээнд тавьж, техник технологио охигдуулсан тул энэ судалгаа ихээхэн ач холбогдолтой гэж салбарынхан дүгнэж байв.
“New Tech, New Deal” төслийн захиалгаар хийсэн энэ судалгааны тайланг ирэх сард олон нийтэд танилцуулах юм байна.