Цагаан сарын баярыг тохиолдуулан Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй, олны хүртээл болоогүй 80 гаруй хөөрөг, 20 орчим даалин, хавтагыг ард түмэндээ дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэнд тавигдсан хөөрөг, даалин хаанаас ирсэн, мөн хаанаас үүссэн нь сонирхол татлаа.
Энэ талаар Үндэсний музейн эрдэм шинжилгээний төвийн дарга Ж.Баярсайхан “Америк тивийн уугуул иргэдээс гаралтай нунтаг тамхи нь шинэ тивийг нээснээс хойш XVI зуунд Европ тивд өргөн дэлгэрч, улмаар XVII зуунд Азийн гүнд нэвтэрч Хятад, Манжийн соёлд гүн ул мөрөө үлдээсэн нь тухайн үеийн монголчуудын соёл уламжлалд нэвтрэх нэгэн шалтгаан болжээ. Хэдийгээр хамрын тамхи, хөөрөгний хэрэглээ харь газраас гаралтай ч монголчууд амжилттай нутагшуулж, нүүдлийн соёл уламжлалдаа тохируулан өнөөг хүртэл хэрэглэж байна.
Монголчууд анх харийн түүхий эдээр хийсэн хөөрөг хэрэглэж байснаа яваандаа эх нутгийнхаа үнэт чулууг өөрсдийн таашаалд нийцүүлэн хөөрөг урлах болсон төдийгүй нүүдэлчин ахуйгаас үүдэн хөөргөндөө “даалин” хэмээх монгол хүний ур ухаан шингэсэн, уран нарийн хийцтэй, утга бэлгэдэл төгс уутыг, уламжлалт хавтаганы соёлд тулгуурлан бүтээсэн түүхтэй. Ийнхүү XVIII зуунаас эхлэн монгол түмний мэндлэх, хүндэтгэх ёсонд “Хөөрөг зөрүүлэх ёсон” бий болсон” хэмээн тайлбарлав.
Монголчууд эрт дээр үеэс янз бүрийн хэлбэр хийцтэй, үнэт чулуун хөөрөг эдэлж хэрэглэн, уламжлалт баяр ёслол, цагаан сараар золгохдоо хөөрөг зөрүүлэн мэндэлдэг. Энэ нь хоорондоо өрсөлдөн тэмцэлдэж байгаа ч цаанаа муу санаа агуулаагүйн баталгаа болгож сэтгэлээ илчилж буйн илэрхийлэл юм.
“Хөөрөг, даалин” үзэсгэлэнд хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн шүрэн толгойтой, зоосон тавтай, модон халбага бүхий дунд гарын гартаам манан хөөрөг ХХ зуунд хийсэн болов уу гэлтэй. Учир нь XVIII, XIX зууны үед хийсэн хөөрөгний толгой ихэвчлэн хөөрөгний амны диаметрийн талтай тэнцэхүйц өндөртэй буюу толгой нь намхан байдаг хийцээрээ ялгардаг байна. Энэ хөөргийг Б.Цэрэндоржийн хүү Юндэнгээс үзмэрт үнэ тогтоох ба үзмэр худалдан авах комиссын хурлын 1973 оны нэгдүгээр сарын 18-ны 179 дүгээр тогтоолоор музейн сан хөмрөгт худалдан авчээ.
Мөн нэрт эрдэмтэн Цэвээн Жамсарановын хэрэглэж байсан хөөрөг Үндэсний музейн сан хөмрөгийн цуглуулгад 1964 онд ирсэн байна. Гэвч энэ хөөрөг хэнээс, хэрхэн музейн сан хөмрөгт авсан нь тодорхойгүй ажээ. Тус хөөрөг нь хавтгай дугуй хэлбэртэй, ар өвөр хэсэгт алт шармалаар бүс дүрсэлсэн мөнгөн хөөрөг юм. Өвөр талын бүсний хүрээн дээр “Жамсарану отъ Тропиной” гэсэн орос бичигтэй. Гол хэсэгт алт шармал “Ж” үсгээр чимэглэсэн. Хөөрөгний ар талын бүсний хүрээн дээр “Жамсаранов” гэж монгол бичгээр сийлсэн бөгөөд гол хэсэгт алт шармалаар цогт чандмань атгасан лууг дүрсэлжээ.
Хөөрөгний доод талд “И Веисенгсльцъ и сынь Иркутскъ” гэсэн орос бичигтэй. Мөн хөөрөгний толгойд эмэгтэй хүний хөрөг гэрэл зургийг тогтоон бөгжилжээ. Хөөрөгний хавтагыг арьсаар хийсэн ба бүрмэл утсан хээн чимэглэлтэй, бөөр мөр ёроол хэсгийг даруулж оёжээ. Хөөрөгний хавтаган дотор “Цэвээн Жамсарановын хөөрөгний сав юм. Цэвээн Жамсарановын мөнгөн хөөрөг нэг хавтагатай данслагдсан болно” хэмээн худан монгол бичгээр тэмдэглэсэн хоёр хуудас хадгалагдаж байна.
Р.Оюун