gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.11
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Э.Баярмагнай: БНХАУ-ын 300 сая юаны буцалтгүй тусламжаар сургууль, цэцэрлэг барина

Боловсрол
2015-09-12
0
Twitter logo

Манай улсад сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байна. Жил болгоны намар эцэг эхчүүд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь бүртгүүлэхээр урт дараалалд зогсдог.

Иймд БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар шинэ сургууль, цэцэрлэг барих болсон. Энэ талаар бид Нийслэлийн боловсролын газрын Барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнайгаас тодрууллаа.

-Энэ хичээлийн жилд хэдэн шинэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орсон бэ?
-Ашиглалтын шаардлага хангахгүй сургууль, цэцэрлэгүүдийг бид ээлж дараагаар үйл ажиллагааг нь зогсоож, шинэчлэн барьж байна.

Жишээ нь Монгол гуравдугаар сургуулийг ашиглалтад орууллаа. Баянзүрх дүүргийн 92-р сургууль, Сүхбаатар дүүргийн 11-р сургуулийг энэ онд багтаж ашиглалтад оруулна.

Сургуулиас гадна цэцэрлэгүүд бас бий. Хан-Уул дүүргийн 27-р цэцэрлэгийг буулгаад шинээр барьж байна. Чингэлтэй дүүргийн 5-р цэцэрлэгийг шинээр бариад ашиглалтад оруулчихсан. Баянгол дүүргээс 57-р цэцэрлэгийг барьж байна. Үйл ажиллагаа нь хаагдсан өөр сургууль, цэцэрлэгүүд мөн бий. Эдгээрийг  улс болон нийслэлийн холбогдох байгууллагууд концессийн гэрээ хийн, барихаар төлөвлөлөсөн.

Баянзүрх дүүргийн 14, Баянгол дүүргийн 38, Хан-Уул дүүргийн 32-р сургуулиудын байрыг акталсан. Хүүхдүүд нь бусад сургуульд хичээллэж байна. Цэцэрлэгүүдээс Чингэлтэй дүүргийн 18, Баянзүрхийн 10, 146-р цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасан.

-Эдгээр хаагдсан сургууль, цэцэрлэгүүдийн шинэ байр хэзээ ашиглалтад орох вэ?
-Одоо барилгын ажил нь үргэлжилж байгаа барилгууд энэ жилдээ дуусна. Барилгын ажил нь эхлээгүй, улсын концессээр төлөвлөсөн сургууль цэцэрлэгийн барилга ирэх жил дуусч ашиглалтад орно.

-Хуучин барилгыг нь нурааж, шинээр барихад улсаас хэдий хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа вэ?
-Нурааж шинээр барихад сургууль бүрийн төсөв нь өөр өөр. Жишээ нь III сургууль  гэхэд их том сургууль. 920 суудалтай энэ сургуулийг 7.3 тэрбум төгрөгөөр барьсан. 11-р сургууль бол арай бага, 320 суудалтай тул 3.9 тэрбум төгрөгний төсөв төлөвлөсөн. Цэцэрлэгүүдийн тухайд буулгаад барихдаа хүчин чадлыг нь томруулж байна. 240 хүүхдийн цэцэрлэгийг 2.2 тэрбумаар барьж байна.

-Шинэ газар сургууль, цэцэрлэг барих, хуучин барилгыг нураан барихад төсөв, санхүүгийн хувьд ямар ялгаа байна вэ?
-Ер нь бол чанарын ялгаагүй. Чанарын шаардлага хангахгүй, хүүхэд хичээллэх бололцоогүй барилгыг буулгаж байна. Ингэхдээ аль болох хүчин чадлыг нь томсгодог. Хотын төвийн 1950-1960 оны барилгуудын наслалт дуусчихсан. Шинэ газар барихад буулгах зардал гарахгүй учраас зардлын хувьд бага тусна.

-Одоо шинээр барьж буй сургууль, цэцэрлэгийн барилгад хэдэн жилийн баталгаа өгөх вэ?
-Шинэ барилгууд 60-100 жилийн наслалттай.

-БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар шинэ сургууль, цэцэрлэг барина гэсэн. Энэ нь буцалтгүй тусламж уу эсвэл зээлээр барих уу?
-БНХАУ-ын Засгийн газар, Монгол улсын засгийн газар хооронд буцалтгүй тусламж үзүүлнэ гэсэн гэрээ хийж, санамж бичигт гарын үсэг зурсан. Үүний дагуу 300 сая юаны (ойролцоогоор 94 тэрбум төгрөг) буцалтгүй тусламжаар сургууль барина. Энэ асуудлаар БНХАУ-аас судалгааны баг ирчихсэн, барилгуудын талбайн судалгаа хийж байна. Төсөвлөсөн мөнгөөр хэдэн сургууль барих нь одоохондоо тодорхойгүй байна.

-Хэзээ барьж эхлэх вэ?
-Энэ сарын сүүлээр судалгаа дуусч, үр дүнг нь Хятадад боловсруулна. Өөрсдийнхөө болон бидний хэлсэн төсөв, зардлыг хянаж үзнэ гэсэн. Ирэх он гэхэд Хятадын буцалтгүй тусамжийн барилгууд эхэлнэ.

-БНХАУ-аас яагаад манай улсын боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийхээр болсон юм бол. Эсвэл манай талын хүсэлт үү?
-Энэ асуудлыг мэдэхгүй. Манай Засгийн газраас гаргасан хүсэлт л байх.

-БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барих сургууль цэцэрлэгүүд хятад хэлний сургалт явуулна гэдэг ч юмуу, тийм заалт гэрээнд туссан уу?
-Тийм шаардлага одоохондоо тавиагүй. Японы тусламжаар барьсан сургууль болгонд Япон хэл заадаггүй. Түүнтэй л адилхан.

-Шинэ сургууль, цэцэрлэгийг зөвхөн нийслэлд барих уу эсвэл орон нутагт ч барих уу?
-Ихэнхийг нь хотод барина. Архангайн Эрдэнэ-Булган суманд Монгол, Хятадын найрамдлын цэцэрлэг гэсэн нэртэй 100 хүүхдийн цэцэрлэг барина. Бусдыг нь Улаанбаатарт барих төлөвлөгөөтэй. Яг хаана барихаа Хятадын зөвлөх компанийн одоо явуулж буй судалгаагаар шийднэ. Бид Эрдэнэт, Тосонцэнгэлд сургууль барих санал оруулсан. БНХАУ-ын тал яаж шийдэхийг мэдэхгүй байна.

Ярилцлага, гэрэл зургийг Б.Цэрэннадмид

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан