-Хуучин лифтний хаалгыг ашиглаж хашлага, сандал бүтээсэн нь ашигтай бас шинэ санаа байв-
Орон сууцны хуучирч муудсан цахилгаан хаалга ашиглан зураг дээрх хашлага болон салхилахад зориулсан сандал хийжээ. Энэ бол Баянгол дүүргийн VIII хорооны 29 дүгээр байрны гадна талбай юм. Хуучин цахилгаан шатнуудыг шинэчлэх явцад гарсан зарим төмрийн хаягдлыг нарлахад зориулсан саравч барихад ашиглаж, хаалгануудаар нь сандал, хайс бүтээсэн талаар тус байрны СӨХ-ны ажилтан Ё.Хандсүрэн ярьж байна.
2014 онд Баянгол дүүргийн хуучин орон сууцнуудын цахилгаан шатыг шинэчлэх ажил эхэлсэн байна. Энэ явцад гарсан хаягдлыг хэрхэн ашиглаж болох тухай СӨХ-ны ажилтнуудын дунд өрнөжээ. Өнгө үзэмж муудаж, хэлбэр дүрсээ алдаад байсан хашлагуудыг лифтний хаалгаар сольж болох юм гэдэг санаа тэндээс төрсөн байна.
Сайхан орчин бүрдэх эхний алхам бол суугчдын хэрэгцээ шаардлага билээ
Хуучирч өнгө үзэмжээ алдсан хаалгуудыг будаж шинэчлээд хашлага хийсэн бол хуучраагүй хаалгуудыг тэр чигт нь ашиглажээ. Энэ ажил бусад байрныханд ч үлгэр дууриал болж эхэлсэн аж. 29 дүгээр байрны зэргэлдээх 32 дугаар байр ч лифтний хаалга ашиглаж хашлагуудаа шинэчилсэн байв. Харахад бяцхан санаа боловч ард нь том агуулга нуугдаж буй. Бүтээн байгуулалт эд өрнөж байгаа Монголд энэ мэт ашигтай санаанууд хэрэгтэй.
29 дүгээр байрны өмнө салхилж суусан хоёр эмээгээс байрны ойр орчмынхоо талаар ямар сэтгэгдэлтэй явдгийг нь асуувал “Өөрсдийнхөө хэмжээнд сайхан орчин бий болгохын төлөө хичээж байна гэж хардаг. Үүнд бид сэтгэл тун хангалуун байна” хэмээн хариуллаа.
Орц руу нь орвол хог, эвгүй үнэр байсангүй. Харин үүдний зарлалын самбарт “Хогийн цэгийн өмнө машинаа тавихгүй байхыг анхааруулъя. Хогоо орцны шатан дээр тавьж болохгүй” гэж бичжээ.
СӨХ-ны ажилтнаас суугчдын дутагдалтай талыг асуухад “Зарлалын самбар дээр бичсэн зүйлээс гадна иргэд нохойгоо хүүхдийн талбайд салхилуулах нь түгээмэл. Нохойгоо хүүхдийн тоглох талбайд бие засуулчихдаг тал дээр анхаараасай. Түүнчлэн СӨХ-той хамтарч ажиллаасай, шинэ санаагаа хэлж байгаасай гэж хүсмээр байна” хэмээн хариуллаа. Тэгвэл өндөр хөгжилтэй орнуудад нохойг салхилуулахдаа нохойны эзэд уут эсвэл цаас бариад гардаг. Нохойны өтгөнийг цаасанд боож аваад хогийн саванд хийнэ. Ингэснээр бусад оршин суугчдад түвэг учруулахгүй гэж үздэг байна.
Сайхан орчин бүрдэх эхний алхам бол оршин суугчдын хэрэгцээ шаардлага билээ. Санаа гаргаж, хэрэгжүүлэхийг санал болгох нь амьдрах орчин тав тухтай болох, цаашлаад Улаанбаатар хотын өнгө үзэмж нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлнэ. Өндөр хөгжилтэй ихэнх оронд гадна талбайгаа сонирхолтой шийдлээр тохижуулсан байдаг нь тэдний хэрэгцээ, хүсэл сонирхолтой нь холбоотой. Хэн нэгэн тэдэнд хийж өгдөг юм биш. Харин өөрсдөө санаачилж, оршин суугчдаараа хамтардаг. Энэ аргыг монголчууд ч хэрэгжүүлж болно. Бидний хүсээд буй хөгжил, сайхан гудамж биднээс эхлэхийг харуулсан бодит жишээ 29 дүгээр байр байлаа.
Г.Чимэдлхам