Нам төрийн удирдагчдаас онцгой ихээр бөх сонирхдог байсан хүн бол Х.Чойбалсан байжээ. Харин Ю.Цэдэнбал гуай тийм их сонирхдоггүй байсан байна.
Д.Хадбаатар аварга 1976 онд улсын наадамд түрүүлсэн ч наадмын дараа шоронд орсон байна. Түрүүлсэн жил нь түүнд Ю.Цэдэнбал дарга шагнал гардуулан, үнсчээ. Дараа жилийн наадам болоход Д.Хадбаатар аварга шоронд орсныг Ю.Цэдэнбал дарга мэдээгүй аж.
Иймд наадмын үеэр нөгөө тарган бөх хаачсан бэ гэж асуусан байна. Харин Х.Чойбалсан гуай бөхийн дээд зэргийн хорхойтон байв. Тэрээр түрүүлсэн бөхөд маш их шагнал өгч, хүндэлдэг байжээ.
1930-аад онд Налайхад амьдарч байсан Буянт аваргын хоёр нүд хараагүй болсон байжээ. Х.Чойбалсан дарга жил болгон түрүүлсэн бөхийн шагналыг түүний гэрт хүргүүлдэг байсан байна.
1937 оны их хэлмэгдлийн үеэр даншгийн заан, бүрхэг Дэндэв гэж (2.3 м орчим өндөр, том биетэй хүн байж) өвгөн бөхийг барьжээ. Тэр хүн лам байсан аж.
Одоогийн пикап гэдэг машины тэвшин дээр түүнийг 10-аад ламтай цуг суулгахад хонин дотор тэмээ хэвтэж байгаа юм шиг харагдсан гэнэ. Тэгээд хүн болгон бүрхэг Дэндэв гэдэг чинь энэ шүү гэцгээжээ.
Азаар Х.Чойбалсан гуай энэ талаар дуулж, тэр сайхан амьтныг яаж барьж болох вэ, тэр хүн хувьсгалын эсэргүү гэж юу байх вэ гээд дор нь суллаад, амьд үлдсэн түүхтэй. Харалган, нүд муутай, байсан тул нутгийнхан нь Бүрхэг Дэндэв гэж нэрлэсэн байна.
Энэ хүн 1940-өөд онд буюу дайны өмнө амьд байсан. Алдарт бөх Ш.Намхай аваргын найзын хүргэн, одоо 100 орчим настай н.Магван гуай Бүрхэг Дэндэвийн талаар ийн дурсчээ.
Би 20 настай, залуухан байв. Булган аймгийн төвд суудаг айлд хүргэн орсон юм. Нэг өдөр ажлаасаа үдийн цайгаа уухаар хадмындаа ирлээ. Аймгийн аж ахуйн хашаа гэж жигтэйхэн том. Урт нь 500м, цэлийсэн том хашаа, дотор нь шомбойсон, том дөрвөн ханатай гэр байна.
Хашааны хаалганаас 200 метрт харагдах гэрийн үүдэнд нь зуны халуунд хаалга нь дэлгээтэй, хоёр том нохой сууж байна. Яг адилхан хоёр нохой. Би гайхаад хадам хөгшин юун нохой олоод ирэв гэтэл нохой биш байна. Хоёр том босоо юм байна. Бүр гайхаад хурдан алхаад ирээд хартал хоёр том монгол гутлын ул босгонд нь тулсан байсан. Хажуугаар нь би орох зайгүй шахуу. Их том, зуухнаас өндөр. Би тэр хоёр гутлын хажуугаар ороод зүүн талд гарсан чинь хадам аав ном уншаад, намайг орж ирснийг мэдэхгүй байна.
Босгонд хоёр гутал нь тулсан, их урт гонжийсон улаан орхимжтой, настай өвгөн толгой нь баруун хойд талын хананд тулчихсан, бараг 3 метр гэмээр, хачин юм хэвтэж байсан. Зөөлөн хурхираад унтаж байх юм. Хоолойгоо застал ашгүй хадам аав өө хүүхээ хүрээд ирэв үү, цайгаа уу гэлээ. Нөгөө хүнийг харахад хуруу нь буузны гурил илддэг мод шиг. Хадам ааваасаа энэ айхтар том хүн хэн бэ гэхэд чи мэдэхгүй билүү. Гандангийн бүрхэг гэдэг чинь энэ гэсэн юм.
Би их тэнэг хүн шүү. Тэр үед бөх сонирхдоггүй байсан. Түүнээс хойш бөх сонирхдог болсон. Пээ базарваань ийм том хүн энэ хорвоо дээр байдаг аа гэж анх харсан. Ганц удаа ирэхэд нь би харж харж байгаад явуулчихсан. Хэнхэг хүн ажлаас хоцорлоо гээд орой ирэхэд явчихсан байсан. Сэрээд босч суугаад номоо дүнгэр дүнгэр уншихдаа урт хөлөө татаж ирээд суутал толгой нь шууд унинд нь хүрсэн. Сууж байхдаа л босоо хүн шиг байсан. Тэр хүн Ж.Оргилболдоос өндөр, илүү зузаан. (Ж.Оргилболд бөхийн өндөр 2.15 см)
Дашрамд хэлэхэд Ж.Оргилболдын өндрийг хэмжсэн цорын ганц хүн нь 1991 онд “Ардын эрх” сонины сурвалжлагч байсан Н.Зоригтбаатар. Тэд инээдмийн дугаар гаргахаар монголын гурван том биетэн болох Адьяатөмөр, Хишигдорж заан, Оргилболдын өндрийг хэмжжээ.
Ж.Оргилболд эхэндээ уурлаад хэмжүүлээгүй байна. Гуйж байж, нэг бөхийн мөрөн дээр гарч, Спортын төв ордны ханан дахь метрээр буржгар үсийг нь дарж хэмжихэд 2.15 см байжээ.
Бүрхэг Дэндэв бөх харьсан хойноо ч аймгийн наадмаар барилдаад шөвгийн дөрөвт үлдсэн удаатай.
Нэг удаа Булганы Лувсандаш гэж бяртай бөхтэй үлдсэн байна. Ганц нүд нь харахгүй тул Б.Лувсандаш түүнийг нарны эсрэг харуулж байгаад хөл рүү нь ганц дайраад давах ганц л арга байжээ.
Гэхдээ нүд муутай хүн чих сайтай. Б.Лувсандаш гэнэт дайраад ортол нөгөөх нь цочоод өшиглөжээ. Тэгсэн том ногоон дэрстэй бутыг дэрстэй юутай нь тэр чигээр нь өшиглөсөн байж. Бут нь орвонгоороо ховхроод бөх бут хоёр шороо манаруулаад хол ойчсон гэдэг.
Тэр бутыг одоо техник л сугална, одоо таван бөх ч нийлээд нэг бут сугалж чадахгүй хэмээн бөх судлаач Н.Зоригтбаатар хуучилсан юм.